Жимин

Ахлах сургуулийн найз нөхөд, хайр дурлал гэдэг хүний амьдралд ямар эрхэм нандин зүйл гээч... Яг л энэ үед мэдрэгддэг догдлол, баяр хөөр ахиж хэзээ ч мартагдахааргүй тийм л мэдрэмжийг бүтээдэг.


Хэдий манай Жимини найз нөхдийн хүрээллээр хэзээ ч дутаж үзээгүй аз жаргалтай амьдарсаар ирсэн ч хайр дурлалын тал дээр үнэхээр одгүй... Олон охин түүнээс болзох талаар асуудаг байсан ч түүний доторх хоолой хэзээ ч зөвшөөрдөггүй байлаа. Тэр болзохыг нууцхан хүсдэг ч гэсэн яагаад ч юм чаддаггүй, тиймээс ч найзууд нь түүнээр тоглоом шоглоом хийдэг байв. Сүүлдээ хөөрхий Жимини хүртэл өөрийгөө бусдаас өөр юм болов уу? гэж боддог болов.


Гэхдээ түүнийг шинэ сургуульдаа дөнгөж шилжиж ирээд ийм хурдан дуралчихна гэж хэн ч мэдээгүй биз. Жимин ч өөрийгөө ийм богино хугацаанд маш их хайрыг тээж чадсан гэдэгтээ үнэхээр гайхаж байсан юм.


Өдөржингөө хараад л баймаар гүн бор нүд, хэний ч харааг булаам үзэсгэлэнтэй инээмсэглэл гээд энэ охин Жиминий хувьд ээжийнх нь уншиж өгдөг байсан шидэт үлгэрийн үзэсгэлэнт гүнж байсан юм. Даанч тэр гүнж нь өөрийн гэсэн ханхүүтай харин Жимин зүгээр л энэ гүнжийн үзэсгэлэн гоод нь сохорсон бяцхан одой байв...


Бага байхдаа байнга ээжээрээ үлгэр уншуулж байж унтдаг энэ бяцханихүүгийн мөрөөдөж байсан тэр гүнж амьдрал дээр нь гараад ирчихсэн ч Жимин зөвхөн мөрөөдөхөөс өөр юу ч хийж чадахгүй...


Яг л харанхуй дунд гялалзах очир алмаз мэт энэ охин түүний АНХНЫ ХАЙР...


Харах тусам хайрлаж, ойртох тусам дуралмаар эмзэг нандин цэцгийн дэлбээ...


Хэзээ нэгэн өдөр ямар ч хамаагүй ид шид тохиолдоод Наригийн гарнаас атгаад үүрд хамтдаа амьдрах ханхүү нь Жонгүг биш Жимин болчихвол тэр үхэн үхтлээ гүнжийг хамгаалж, хайрлаж, талархаж амьдрахаа өөртөө андгайлсан байлаа...


ЯМАР Ч ХАМААГҮЙ АРГААР ТҮҮНИЙГ ӨӨРТӨӨ ДУРЛУУЛАХЫГ ХИЧЭЭНЭ...





Гэхдээ хөөрхий манай Жимини адаг сүүлд нь хаягдахчих үед:



Манай Жонгүг бас л эвгүй гаршдээ хха....

Comment