2

~Догдлол~
Хүн гэдэг ямар шуналтай амьтан болохыг та мэдэх үү? Хэзээ ч өөрийнхөө байгаа юманд санаа амрана гэж байхгүй улам ихийг цаг минут тутамд хүснэ... Түүнийхээ төлөө юуг ч хийж чадна...
Хэдий Жонгүгтэй их сайхан харилцаатай дотны найзууд ч гэсэн НАЙЗ гэх энэ үг түүнийг гэх миний бүхий л сэтгэлийг хэзээ ч бүрэн дүүрэн илэрхийлж чадахгүй.
Би тэрэнд хайртай...
Энэ их догдлолоо ахин түүний хажууд тэвчиж чадахгүй нь... Би гэдэг хүн чинь өнөөдөр ямар хөл дээрээ босчихсон байгаа юм бүү мэд шууд л утасаа шүүрч аваад Жонгүгын дугаарыг хийн БИ ЧАМД ХАЙРТАЙ хэмээн бичээд илгээх товчыг шуудхан дараад хаячихав.
Бурхан минь гэж... Хэдхэн хормын дотор эр зориг хамаг догдлол сэтгэлийн минь гал дүрэлзэж байсан ч гэнэт хувин дүүрэн ус цацчихсан юм шиг мэдрэмж төрөн сулбайн унаад дэрээ тэврэсээр орилж гарав.
Амьдралдаа айж байгаагүйгээрээ айж ичиж байгаагүйгээрэ ичиж ийш тийш өнхрөн хаягдчих вий гэсэн айдас болоод надад ч гэсэн сайн биш байгаа гэсэн өчүүхэн догдлол хоёр зэрэг зэрэг төрөн байж ядуулна.


Утасны дохио дуугаран хэн нэгнээс хариу ирлээ. Мэдээж Жон Жонгүгаас...


Жонгүг: Нээрээ юу????


Хариуг нь нээж харчихаад гучаад секунд чимээгүй утсаа гөлөрч суулаа. Би юу хийчих нь энэ вэ?!!! Зүгээр л найзууд хэвээрээ үлдэх байж, илүү их юм мөрөөддөггүй байж л байж... Тэр намайг хаяад явчихвал яана?! Ахиад харьцахгүй бол би яах вэ?!!!


Жонгүг: Маргааш хичээлийн дараа надтай заавал уулзаарай.


Ахин нэг захиадал ирэхэд мөн л өмнөх шигээ гацаж орхилоо. Тэр уулзаж яах гэж байгаа юм бол??? Ахиж уулзах хэрэггүй гэдгээ арай эелдэгээр хэлэх гэж байгаа юм болов уу? Их юм мөрөөддөг жул вэ гээд шоолох гэж байгаа юм болов уу? Аль эсвэл... Аааа үгүй ээ битгий мөрөөдөөд бай Нари миньдээ...
Яааж хичээлдээ яавнаа ичмээр юм😩🙈


МАРГААШ


Хичээлэн арай хийн дуусгалаа Жонгүг яг миний ард суудаг болохоор үнэхээр тухгүй байна. Гэхдээ хамгийн тухгүй зүйл нь тэр надтай нэг ч үг солиогүйд л байна... Гомдохын зэрэгцээ айж байна🙏🙏🙏

Comment