9

З/т: Сэтгэгдэлээ харамгүй хайрлаарай🥰


Жонгүг үерхсэн өдрөөсөө эхлээд өглөө бүр гэрийн минь гадаанаас сургууль хүртэл алхан өдөр тарахад ч гэрт минь хүргэж өгнө. Алхах болгондоо гарнаас минь чангаар атгаж дуу аялана. Жонгүгыг ямар сайхан хоолойтойг та нарт хэлж байлуу? Өдөр болгон түүнийхээ уянгалаг хоолойг сонсож явах нь надад маш их урам зориг эрч хүчийг өгж чаддаг. Өнөөдөр ч гэсэн дадал ёсоор тэр минь гэрийн гадаа сууж инээмсгэлсээр сууж байх бөгөөд гарч ирэх мөчид үсэрч босч ирээд гараа сунган хөтлөөд "Өглөөний мэнд хадагтай" гэсээр алхаж эхэллээ.


Би гүнзгий амьсгаа аван "Аахх өнөөдөр гадаа үнэхээр гоё байна" гэсээр инээмсэглэхэд Жонгүг надруу харан "Надтай хамт байгаа болохоор уу?" гэж инээгээд хацраас чимхэн дуу аялахад нь чимхсэн газарт нь халуу дүүгсээр " Үгүй ээ... Цаг агаар л илүү сайхан байна"


Жонгүг " Хүүе тэгээд би яах юм... Хммм..."


Би "Чи яадаг юм миний гар зүрх хоёрыг хайлуулж дулаацуулаад үргэлж хажууд минь явж байхгүй юу" *инээх*


Жонгүг "Би үргэлж чинийхээ дулааны цахилгаан станц байх болно" тэр энэ үгээ их л бахдалтай хэлэн нүдээ ирмэхэд чанга инээхгүй байж чадсангүй.


Би "Аливээ хурдал хичээл орлоо"
Жонгүг "Зааа хөөрхнөө"


Бид инээлдэн гүйсээр арай гэж сургуульруугаа ороход хичээл эхлэн хонх дуугарахад хоёр гуравхан минут үлдэж кордиороор ч хүүхдүүд үзэгдэхээ больсон байв. Хамаг хурдаараа гүйсээр анги руугаа орон суудалдаа суугаад хичээл номоо гаргах гээд байж байтал ширээн дээр минь нэгэн захиа хэвтэж байх нь тэр. Аваад үзтэл ардаа Нари-д гэсэн бичигтэй байх бөгөөд болгоомжтойгоор нээж үзвэл...


"Нари...чамдаа энэ өдрийн мэндийг хүргэе. Юу гэж эхлэхээ сайн мэдэхгүй байгаа ч чи үнэхээр хөөрхөн. Би чамтай хамт чиний хайрт гэх нэрээр хажууд чинь байж чадахгүй ч үргэлж чамайг холоос хамгаалсаар байх болноо. Чи өөрийгөө инээхээрээ ямар үзэсгэлэнтэй харагддагаа мэдэх үү? Бас уурлахаараа үнэхээр эгдүүтэй бочихдогоо?


Даанч би чамайг алдчихлаа.


Гэхдээ би чиний дэргэд үргэлж хамт байх болохоор зүгээрдээ. Жонгүг чамайг гомдоохгүй сайн харж хандана гэдэгт нь их итгэлтэй байгаа. Гэхдээ юмыг яаж мэдхэв хэрвээ чамайг гомдоовол би лав зүгээр орхихгүй байх.


Оройтож хэлсэн ч Нари
БИ ЧАМД ХАЙРТАЙ..."
гэж төгсөх анх удаа авч байгаа үнэхээр нандин санагдах энэ захиа намайг догдлуулахгүй байж чадсангүй.


Хичээлдээ ч сайн төвлөрч чадсангүй "хэн ийм захиа бичсэн юм бол" гэсэн бодолд дарагдан суусаар нэг л мэдэхэд өнөөдрийн минь хичээл дууссан байв.
Хонх дуугарах чимээнээр дэвтэр номоо хураагаад сууж байтал хажуунаас Жонгүги үсэрч гарч ирээд "Нари-яааа... Өнөөдөр ямар нэгэн юм болсон юмуу? Ганц ч удаа надруу харсангүй" гээд дэвтэр номыг минь цуг хураалцан цүнхийг минь аван үүрсээр бослоо.


Би "А...Аан. Нээх сүртэй зүйл бишдээ. Явцгаая"


Жонгүг "Аливээ ямар нэгэн юм болсон бол хайрдаа шууд л хэл. Би сонсоход бэлэн байна"


Би "Х...Хайр.??" Жонгүг бид хоёр анх удаа л ийм үг ашиглсан болохоор догдолхын хэрээ нэг л эвгүй санагдаж байсан ч инээмсэглэхэд


Жонгүг " Дийн...Би чиний хайр,чи миний хайр... Үүнд тийм гайхаад байх зүйл байхгүй шдээ" гэж инээж байгаад нухацтай царайлан "Юу болсноо хэлэхгүй юмуу" гэлээ


Ийм өхөөрдөм түүндээ би үнэнээ хэлэхээр шийдээд аяархнаар "Надад өнөөдөр нэг захиа ирсэн юмаа... Нөгөө хай...хайрын захиа" гээд толгойгоо аажуухнаар өргөн нүдрүү нь эгцлэн харахад Жонгүгын нүд томрон "Юуу?! Хайрын захиа?! Алив өг хармаар байна... Жон Жонгүгын найз бүсгүйд хайрын захиа өгнө гэнээ. Ханннн... Ёстой яршиг л байна" гээд захиаг минь нэхэж эхлэхэд би өгөхгүйг хичээн цүнхээ шүүрч аваад элгэндээ тэвэрлээ.


Жонгүг "Яааа!? Яагаад өгөхгүй байгаа юм?"
Би "Хүний нууцыг хадгалах хэрэгтэй юм байгаа биздээ. Өгөхгүй!!!"
Жонгүг надруу бүр ч томоор харан чанга чангаар амьсгаа ч бараг авахгүйгээр дуржигнуулж гарлаа. " Хөөе би чиний албан ёсны найз залуу чинь байна. Миний найз охин болсон гэдгийг чинь анги байтугай сургууль лаяараа мэдэж байгаа байтал яаж ичих нүүргүйгээр..." зогсох шинжгүй өөдөөс минь хараад үглэж байгаа найз залуугаа шууд л үсрэн хүзүүдэн тэвэрч аваад хацар дээр нь шоб хийтэл үнсчихээд энгэрт нь наалдан Жонгүг рүү харахад тэр үглэхээ зогсоосон байх бөгөөд хацар нь бага зэрэг ягааран "Ч..Чи?" гэсээр гайхан түгдрэн нүднээс дальдчина.


Би "Би нууц зэвсэгээ ашиглачихлаа. Ххи"
Жонгүг "Чиний нууц зэвсэг чинь атомын тэсрэх бөмбөгнөөс ч аюултай байлаа. Хэрвээ миний зүрх зогсоод үхчихсэн бол чи яг яах байсан бэ? Хариуцлага хүлээж чадах уу? Захиа өгсөн хүн чинь ирээд чамайг аваад..." ахиад л үглэхэд нь үсрэн нөгөө хацар дээр нь үнслээ. Энэ удаад тэр инээмсэглэсэн байх бөгөөд "Кхмм... Чи дахиад..." гээд өгүүлбэрээ хэлж амжаагүй байхад нь амыг нь гараараа дарж амжаад " Одоо үнсэхгүй ээ. Санааг чинь мэдэж байнашүү."


Жонгүг хариуд нь чангаар тэврэн надаас салаад эгдүү нь хүрсэн бололтой гараа сарвалзуулан базах гэж байгаа юм шиг үйлдэл хийгээд томоор инээмсэглэнэ.


Жонгүг " АААХ... Базаад, хазаад, чимхээд идчихсэн..."


Бид гэрийн минь үүдэнд ирэхэд Жонгүг ойртон духан дээр минь үнсээд "Ордоо... Хайртай шүү" гээд гараараа зүрх гаргаж үзүүллээ...


Comment