17

Жон Жонгүг муу дүрсгүй бяцхан туулай. Хүзүүн дээрээ шархны том дөрвөлжин наалт наачихаад нурууг минь тэр чигт нь далдлах хэмжээний урт хар үсээ задгайлан толины өөдөөс өөрийгөө харахдаа хичээлээ таслах талаар ч бодоод амжлаа. Харамсалтай нь хичээлээ таслаад хаачих ч юм билээ.


Жонгүг "Ээе миний хайраа өнгөрсөн шөнө чамайг зүүд...Яааялдааааа~" гэрээсээ гарж ирэв үү гүүюү урдаас малийтлаа инээчихсэн дуу дуулаад эхлэхээр нь гэнэт уур хүрээд үсэрч очоод хэд хэд цохиход Гүүк ч дуулахаа болин өөрийгөө хамгаалах мэт атийж байснаа "Хүүеээ чи чинь хүн андуураад байгаа юмуу? Би чиний нөгөө хайртай Гүүки нь байна шдээ"


Би "Тэнэгтээд байлдаа Жонгүгаа... Чи муу өчигдөр санаатай тийм зүйл хийсэн биздэээ...!"
Жонгүг "Байз...Юу?" хоёр том нүдээ бүлтийлгэн ингэж асуухад нь сүүлийн удаа ахиж нэг цохичихоод санаа алдан хурдан хурдан алхаж эхлэхэд Жонгүг араас ирээд мөрөөр минь гараа давуулан тэврээд "Миний бүжин үсээ яагаад задгай тавьчихсан юм? Урт үс задгай тавих ядаргаатай гээд байдаг байсан биздээ"
Энэ намайг дуртайдаа задгай тавьсан гэж бодсон юм байхдаа... "Мэдэхгүй ээ, мэдэхгүй" мөрөөр тэвэрчихсэн байсан гарыг нь түлхэж хаячихаад цааш явж байтал өвлийн хүйтэн салхи хүчтэйгээр үлээн, хүзүүгээ арай гэж далдалсан үсийг минь хойш хийсгэж орхив.


Жонгүг "Аа миний хайрын үс арзайж болохгүй ээ! Шулам шиг болчихвол Гүүки айчихна шдээ" тэр чанга чанга хөхөрсөөр үсийг минь янзалж байгаад "Өө чи минь өглөө нүүр, гар, хүзүү, толгойгоо угааж байлдаа" гэсээр өнөөх хүзүүн дээр байгаа юмыг эрхий хуруугаараа арчих гэж нилээн үрж байгаад бараг л лазераар буудахад бэлэн байгаа нүдтэй минь харц тулгаран аажмаар инээмсэглэл нь алга боллоо.


Би "Муу тэнэг. Чамайг алнадаа ."*дайрах*
Жонгүг "Х...Хөөе яагаад байгаан бэ? Болилдоо... Ааа хүн байна уу туслаарай~"


Бид хэдэн минут бие биетэйгээ ноцолдож зодолдсны эцэст хоёр том гараараа намайг чанга тэврэн "Тайвшир...Гүнзгий амьсгаа авлаа...Гаргалаа"
Би "Эхлээд намайг тавь!" шүдээ зуун ийн хэлэхэд тэр гараа болгоомжтойгоор сулруулан гараа тавиад "Т...Тэгэхээр би ийм болгочихсон байхнээ"


"Тэгээд би ийм болгох уу?"


Жонгүг "Ү...Үгүй лдээ.. Вуаа гэхдээ хайраа гайхалтай юмаа. Би ийм болчихсон хүн зөндөө харсан ч ийм хурдан амархан гэж огт бодсонгүй ээ...Вуаа" тэр сандарч цочирдохоос илүү гайхаж бишэрсэн царай гарган хүзүүг минь ахин дахин харан уулга алдана.


"Надад...Битгий...Хүр... Чи жоохон тэнэг байхаа. Би энийг чинь өчигдөр гэрийхэндээ мэдэгдэхгүй гэж яаж зовсон гэж бодно. Бас одоо ч гэсэн ангийнхан харчихвий гээл ядаргаатай урт үсээ задгай тавьчихаад сүнс шиг л юм явж байхад чи болохоор шал өөр юм яриад юм. Ичихгүй байна уу айн?"
Хамаг байдгаараа ууртай царай гаргачихаад түүнийг загинаж байтал Жонгүг дуугүй байж байснаа гэнэт писс хийтэл инээж эхлэв.


"Үхсэнээ инээгээд байгаа юм бэ?"


Жонгүг "Миний бодлоор үсээ ингээд задгай тавих чинь чамд зохиж байна. Одоо ингээд амьд сэрүүн явж байгааг чинь харахад аав ээж, ахдаа ч баригдаагүй гэсэн үг. Гэрийхэн чинь л мэдчих вий гэж айхаас биш ангийхан надад огт хамаагүй ээ.." гэж хэлчихээд чих рүү минь ойртон "Учир нь энэ чинь чи минийх гэсэн тэмдэг... Миний хувьд лав бахархмаар зүйл" гээд хачин инээмсэглэл тодруулав.


Надад бүр хэлэх ч үг олдсонгүй. Хэсэг амаа ангалзуулж байгаад "Тэнэг" гэх ганцхан үгийг л амнаасаа унагавал Гүүки томоор инээмсэглээд гарнаас минь атган "Заа хонгорхон минь, хурдлахгүй бол хоцрох нь"




Жонгүгийн гарнаас чангаар зуурсаар арай тайвшран ангидаа орж ирэхэд хичээл эхлэх арай болоогүй байлаа. Түүний гарнаас тавимааргүй байсан ч гэсэн суудалдаа суух ёстой өолохоор хошуугаа унжуулсаар Намжүүний хажууд очин суулаа. Бид хэсэг ойр зуурын юм ярьцгаан сууж байтал ардаас Согжини ирэн ширээн дээр суугаад үсийг минь илбэн "Шинэ стилл чинь таалагдаж байна." гээд инээхэд Жүүни "АААН. Тэгээд л өөр харагдаад байсан юм байна шдээ." гэсээр бас үсэнд минь хүрэн "Хөөх зөөлхөн юмаа" гээд хацрын хонхорхойгоо гарган инээмсэглэв.


Жин " Ий хөөрхөн урт үсээ хааяа ч болов ингэж байлдаа. Бас ингээд хөөрхөн чихнийхээ араар хийгээд хавчаар хавччихвал илүү..." гээд халааснаасаа нэг хавчаар гаргаад үсийг минь чихний араар хийн хавчаад үсийг минь хойшлуулахад нь болиулах гэж байсан ч тэр аль хэдийн анзаарчихсан бололтой нүдээ томруулан амандаа юм бувтанаж эхэллээ.


Жин "Би сая нэг юм харсан." би шууд л амийг нь дарж аваад нүдээрээ "Битгий" гэж хэлэх гэсэн ч гарыг минь доошлуулаад "Тэр шимүүлчихсэн байна!"
Намжүүн "Юууу?!"
Би "Яааа тэнэг малнуудаа чимээгүй байгаачээ."
Жин "Жонгүгаааа~ чамайг би алнадаа"
Намжүүн "Гүэ надаа үлдээчих... Манай муу бяцхан Нариг яаж чадваа. Бараг хүрэхэд ч хэврэг амьтныг..."


Бие биелүүгээ хараад гомдолтой нь аргагүй миний тухай ярьж байгаа энэ хоёр аварга биет ямар өхөөрдөм харагдаж байгааг та нар ч төсөөлөхгүйдээ... Үсийг минь илээд "Өвдөөгүй биздээ?" "Аав ээждээ зодуулсан уу?" хэмээн санаа зовон асууж хамгаалах ийм сайн найзуудтай байгаадаа би их талархах хэрэгтэй байх.


Би " Гүэ зүв зүгээр. Бараг юу ч мэдрэгдээгүй" гэсээр өнөөх хоёртой тайвшруулах гэж оролдох зуураа ууртай нь аргагүй биднийг ширтэх Жиминийг олж харав. Тэр магадгүй бидний яриаг соэсчихсон байх. Тэрэнд сонсогдох хэмжээний чанга байсан шүүдээ. Түүнийг харж байгаад юм хэлэх гэтэл сандалнаасаа босон ангиас гараад явчихав.




"Яаа одоо арай хэтэрлээ. Хичнээн удаан түүнийг үсийг илэх гэсэн юм?" гээд ардаас Жонгүг хошуугаа унжуулсаар гүйж ирээд Жин Жүүн хоёрын гарыг цохин өөрөө толгойг минь чанга тэврээд өнөөх хоёрлуу хэлээ гаргав.


Намжүүн "Энэ муу ийм худлаа жоохон хүүхэд шиг царай гаргачихаад Нарид юу хийснийг нь хардаа " хэмээн Жонгүгийг барьж аван хөдөлгөөнгүй болгоход Жин "Одоо үүнийг хүрт туулай" гээд гижигдэж эхлэв. Гурван том юм ийн бие биентэйгээ ноцолдож эхлэхэд би байтугай бүхэл ангиараа тэднийг харан инээлдлээ.


Хонх дуугараад тийм ч удалгүй гаднаас ангийн маань багш муухай ааштай дуу хөгжмийн хөгшин багштай хамт орж ирэн самбарын урд зогсон мэндлээд. " Удахгүй сургуулиудын бүжгийн аварга болох гэж байшгааг та нар сайн мэдэж байгаа биздээ. Манай ангиас нэг хүүхдийг заавал оруулах хэрэгтэй бана гээд Ким багш нь хамт ороод ирлээ. Сайн анхааралтай сонсоорой"


Намжүүн "Энэ одоо яах гэж орж ирдэг байнаа. Жил болгон л худлаа ангийнхаа хэдэн юмнуудыг шахчихдаг байсан чинь.."
Би "Харин тийн..."


Ким багш "Энэ жил манай сургууль цэнгээнт бүжиг бүжиглэхээр болсон юм. Тэгээд нэг хөвгүүн дутаад байсан болохоор орж ирлээ. Ангийнхаа охид хөвгүүдээс асуухад Жон Жонгүг байна уу?"


Жонгүг "Би"


Ким багш "Чамайг их сайн бүжиглэдэг гэсэн болохоор тэмцээнд оруулах шийдвэр гаргасан. Өнөөдрөөс эхлээд өдөр болгон бэлдэж эхлэх болохоор би ямарваа нэг шалтаг сонсмооргүй байна. Гүйцээ"


Жонгүгт ямар ч хэлэх үг олдоогүй бололтой аяархан толгой дохин дараа нь надруу хараад "Авраарай" гэсэн шиг өрөвдөлтэй харцаар харахад Жүүн "Танай найз банди чинь Ким багшийн ангийн охидуудад олзлогдох юм шиг байна даа..."


Энэ өдрөөс хойш долоо хоног өнгөрөхөд Жонгүги үнэхээр завгүй болсон бөгөөд хичээл дээр уулзалдахаас өөр газар хамт байхаа ч больсон байлаа. Зав гарах үедээ л хэдэн зурвас бичилцэх бөгөөд өглөө ганцаараа сургуульдаа ирэн орой Намжүүн Согжини хоёр хүргэж өгдөг болсон. Заримдаа урлагын заал руу түүнтэй уулзахаар очдог ч хөгжмийн хөгшин багш хаалгыг нь цоожилчихоод үүдэнд нь сууж байдаг болохоор сүүдрийг нь ч харж чадахгүй буцдаг.


Жон Жонгүг гэдэг  туулайтайгаа хөтлөлцөөд алхмаар байна...😭

Comment