5

Жон Жонгүг одоо миний найз залуу, би тэрний найз охин...


Хичээл тараад Тэжүтэй зууралдаж энэ хавийн хамаг дэлгүүрүүдээр орж үзэж явсаар гэрээсээ нилээд холдчихож. Өмнө нь бол залхуутайгаар хошуугаа унжуулаад гэрийн зүг ганцаараа алхах байсан бол одоо хажуудаа минийх гэсэн тодотголтой болсон төгс хөвгүүнтэй хамт алхаж байна. Ямар мэдрэмж төрж байгааг минь та нар ч бараг мэдэх байхдаа. Өнөө эрвээхэй гэдсэнд нисэлддэг гээд байсан үнэхээр л нисдэг юм байна шүү. Жонгүгийн гэр манай гэрээс тийм ч хол биш болохоор урьд өмнөх шигээ л хамт явна. Гэхдээ энэ удаад арай л өөр...


Хүйтэн сэвшээ салхи сэвэлзэн гадаа бага зэрэг хүйтэрсэн байгаа ч гэсэн түүнийхээ гарыг хөтлөөд ахиж хэзээ ч даарахгүй юм шиг л мэдрэмж төрөн үе үе царайлаг найз залууруугаа харж мишээн явж байтал ардаас Жонгүгийн нэрийг нэг хүн дуудах нь тэр.
Гай вэ яадаг хмм...
Жонгүг ч гэсэн надтай адилхан юм бодож байгаа бололтой хамаг хөмсгөө атиралдуулан эргэн харахад Согжини Намжүүни хоёр биднийг харан инээцгээж байлаа.


Жин "Вооо манай 2 чин юу вээ хичээл тарчаад байхад одоо болтол хариагүй дээрээс нь хөтлөлцчихсөн АРАЙЙ??" гээд том нүдэлсээр нээх хачин этгээдээо инээж эхлэх нь тэр.
Жонгүг ичсэн бололтой дагзаа майжин үе үе надруу харан инээмсэглэж атгасан гараа улам чангаруулан зогсоно. Гэтэл гэнэт Намжүүн Жонгүгрүү дохин "Уулзы" хэмээн их л хөндий хоолойгоор хэлээд Согжиныг дагуулаад цааш алхалаа. Жонгүг надад юу ч хэлэлгүй нэг харж инээснээ гараа суллан найзынхаа араас нь гүйн одов. Энэ залуу инээхээс өөр юм мэдэх хүн үү,гүү юү.


Юу ч хэлэлгүй яваад нилээн удаад байсан болохоор гэрийн зүг ганцаараа алхаж байхаар шийдэн хайрт хөвгүүнийхээ үнсэлтийг бодож духаа нэг илээд л, халуун гараараа гарыг минь төөнөж хэзээ ч тавихгүй юм шиг атгаж байсныг нь бодож гараа нэг илээд л өөрийн эрхгүй инээмсэглэсээт явж байтал гарт минь гэнэт дулаахан мэдрэмж ахин мэдрэгдэж эхлэв. Цочин эргэж харвал Жонгүг " Хөөе яагаад явчихаж байгаа юм бэ? Дөнгөж эхэлж байгаа ч чи өнөөдрөөс эхлээд миний найз охин би чамтай хаана ч байсан хамт явж хаана ч байсан хамгаалмаар байна" гээд уруулаа унжуулаад дуржигнуулж орхилоо. Үнэхээр эгдүүтэй юм😍
Хайр гээч зүйл нь энэ тэрүүгээр нэг урсан зүгээр л базаад хаячихмаар санагдаж "Ахиж ингэхгүй ээ" гэж хэлээд зөөлхөн хацарт нь нэг хүрчихээд ичин цааш үргэлжлүүлэн алхана.


Гэрийн үүдэнд ирээд "Одоо явдаа оройтлоо ээж аав чин загнана" гээд орох гэтэл ар нуруунаас минь хоёр гараараа ороон тэврээд "Маргааш ирж авна шүү" хэмээн өөрийн гэр лүүгээ хурдхан гэгч нь гүйлээ. Хацар минь улайж тэрнийг дэмий л ардаас нь харж зогсоно. Намайг орсон гэж бодсон бололтой үсэрч дэвхцэж хашгираад л😂😍. Нүүрэнд минь инээмсэглэл тодорч дээш харан гүнзгий амьсгаа аваад гэртээ орлоо.
"Би ч зөв хүндээ сайн болсон болотой"❤️❤️


Вотэ&сэт💜

Comment