Парт 7

...Би жоохон гайхаж байсан ч явсанд нь баярлан хэвтээд өглөө.


Би: өнөөдөржингөө унтдаг юм уу? Угаасаа орноосоо босож явж чадахгүй юм чинь


Унтаж байтал хэн нэгэн миний хацранд хүрэх шиг боллоо. Сэрээд харвал Тэхён сонбэ.


Би: юу вэ? Яваагүй байсан юм уу?


Тэхён: үгүй ээ өлсөж байгаа байх гэж бодоод идэх юм авсан


Би: аан тийшээ тавьчихаад яв яв


Тэхён: чамайг идэж дуусгахаас нааш явахгүй ээ


Би: яагаад?


Тэхён: зүгээр


Би: та тэнэг юм уу?


Тэхён: ...??


Би: намайг хүчиндсэн хүний хажууд би яаж тайван хоол идэх юм


Тэхён: ...


Би: гар. Яг одоо миний өрөөнөөс гар


Тэхён сонбэ жоохон сууж байгаад гараад явчихлаа. Би буцаад унтах гээд нүдээ аних үед хүчиндүүлсэн минь нүдэнд харагдав. Би шууд нүдээ нээн өндийлөө.


Би: (зүгээр ч унтаж чадахгүй юм байна л даа. Яаж мартах уу?)


Би: заал авж тоглодог юм уу? Өө үнэтэй шдээ


Би бодож бодож байгаад бэлтгэлийн байрны хажууханд шийд байдгийг саналаа. Би баярлан орноосоо арай ядан босоод юм түшин шүүгий рүүгээ алхана. Хэдий алхахад хэцүү байгаа ч тэр муухай зүйлсийг мартах хэрэгтэй. Сандал дээр суун бэлтгэлийн өмд цамц өмсөөд өрөөн дотроо ийш тийш жоохон алхаад хөлдөө дасал болгоно. Хэсэг хугацааны дараа би гүйж чадахгүй ч алхаж бол чаддаг болов. Үүргэвчээ үүрээд, маскаа зүүн дотуур байрнаасаа гаран бэлтгэлийн байрны зүг алхлаа. Дотуур байр маань бэлтгэлий байрнаас нэлээн зайтай ч гэсэн өөрийгөө ядраахын тулд алхана. Арай гэж бэлтгэлийн байрны хажууд байдаг шийдэн дээр ирэн сандал дээр суун усаа гаргаж ирээд уулаа. Гэтэл хаанаас ч юм миний үеийн хэдэн хөвгүүд гараад ирэв. Тоглох гэж байгаа бололтой бөмбөгөө зална.


Би: (ганцаараа тоглохын оронд энэ хэдтэй хамт тоглодог юм уу?)


Би: уучлаарай хамт тоглож болох уу?


&&1: чи чадах юм уу? *шоглох*


Би: (нохой чинь та нараас л дээр шүү) тоглуулаад үзэхгүй юу


&&2: за тэгвэл тэгий л даа. Нааш ир


Би: би энэ шийдэн дээр анх удаагаа ирж байгаа болохоор талбайных нь хэмжээг сайн мэдэхгүй байна л даа. Наад бөмбөгөө өгч байгаач хэд шидээд үзье гэвэл нэг банди нь бөмбөг шидэж өглөө. Би бөмбөгийг нь залан гурвын зураасны ардаас шидвэл хүч нь багадчихав.


&&2: чадахгүй юм бол ойроос шидээч дээ


Би: зүгээр ээ. Дахиад бөмбөгөө өгч бай гээд дахин шидлээ.


Би: барагцаатай болчихлоо. Одоо тоглоё


&&1: багаар тоглох уу? Эсвэл


Би: (та нар багаар тоглож харагдаач)


Би: зүгээр 1vs1


&&2: тэгвэл би эхлээд тоглоё


Би: тэг тэг


&&2: эмэгтэй юм чинь чи бөмбөгөө аваад эхэл


Би: хэдээр тоглох уу


&&3: 8 оноогоор тоглочих дөө


Би: гурваас 2 оноо шүү


&&2: болж байна


Би бөмбөгөө залж эхлэх үед нөгөө банди шийдэн доороо зүгээр зогсоод байв.


Би: хамгаалахгүй юм уу?


&&2: чамайг гэмтээвэл яана


Намайг хамгаалахгүй болохоор нь би довтолгоо хийлгүй шууд хойшоогоо нэг алхаад гурваас шидвэл зөрчихлөө.


Би: ашш


Нөгөө банди бөмбөгөө аваад намайг дуудлаа. Би очоод хаах гэвэл тэр банди намайг жоохон хүүхэд хуурч байгаа юм шиг довтоллоо. Би яг шидэх үед нь ардаас нь бөмбөгийг нь дарвал суудал дээр сууж байсан хүүхдүүд дуу алдлаа.


&&1: еээ, чи даруулчихаж байгаа юм уу даа


&&2: чи дуугүй байж бай гээд бөмбөгөө аваад дахиад намайг дуудлаа. Би энэ удаа жинхэнээсээ хаалаа. Нөгөө банди миний хажуугаар явах үед би бөмбөгийг нь булааж аваад залж эхэллээ.


Би: хөөе бөмбөг чинь энд байна


&&2: муугүй шүү гээд намайг хаавал би хууралт хийгээд хажуугаар нь гаран хоёр алхамт хийв.


&&3: 1:0


Би: за яасан, хаахгүй юм уу


Би энэ удууд гурваас шидвэл орчихлоо.


&&3: 3:0


Бид хоёр нээх удаан тоглосонгүй би хожлоо. Надад хожигдсон банди хараал урсгаад суун хөлсөө арчлаа.


Би: яасан, эмэгтэй хүүхдэд хожигдсон гээд уурлаад байгаа юм уу? *шоглох*


&&2: чамд ямар хамаатай юм


&&3: чи хаана ингэж сайн тоглож сурсан юм?


Би: би чинь улсын аварга шдээ


&&1: худлаа ярьлаа гэхэд арай л худлаа юу


Би: (эд нарт тайлбарлах хэрэг гарах юм байна л даа) биш ээ, сургуулийн аварга гэх гээд л хха *худлаа инээх*


Би: за дараагийнх нь хэн бэ?


##: би


Эргэж харвал Шюга сонбэ байв.


Би: *бөхийх* сайн байна уу сонбэ


Шюга: сайн сайн. Чи сайн уу?


Би: сайн


Шюга: надтай тоглохгүй биз


Би: за (хожигдож шившгээ тарих гэж байгаа юм байх даа)


Бид хоёр тоглож эхлэхэд Шюга сонбэ нэг гараа бараг хөдөлгөхгүй байх шиг байлаа.


Би: сонбэ таны гар зүгээр үү?

Шюга: зүгээр ээ


~~~~~


Шюга: чи ч сайн юм аа


Би: (улсын аварга юм чинь сайн л байна шдээ) баярлалаа


Шюга: хөл чинь зүгээр үү?


Би: юу??


Шюга: сая сүүлд намайг хаах гэж байгаад хөлөө эвгүй гишгэх шиг болсон


Би: аан зүгээр ээ. Би ингээд явдаг юм уу дөө


Шюга: хаашаа


Би: дотуур байр луугаа


Шюга: бэлтгэгдэгч нар амралтын өдөр гэртээ харьж аав ээж дээрээ очдог байхад чи тэд нараас өөр юм аа


Би: гэрийнхнээсээ хол байсаар байгаад сурчихсан юмаа


Шюга: аан


Би: сонбэ, би явлаа шүү баяртай гэж хэлээд эргэж харан алхлаа. Хөлсөө гартал тоглосон болохоор өчигдөрийн болсон үйл явдалыг бараг мартаж байв. Би дотуур байрлуугаа явах гэж байгаад гэнэт гэрлүүгээ явмаар санагдан чиглэлээ өөрчлөн автобусны буудал руу авлаа. Гэртээ орвол ээж хоол хийж байх нь тэр.


Би: ээжээ би ирлээ


Ээж: миний охин ирсэн юм уу? Хэдэн хоног хараагүй байсан чинь бүр турчихсан юм уу даа


Би: мхм тийм ээ бүр турчихсан. Та ямар хоол хийж байгаа юм


Ээж: аав чинь өнөөдөр найзуудаа авчирна гэхээр нь хоол хийж байна


Би: би туслах уу?


Ээж: хэрэггүй ээ зүгээр, харин чи эхлээд усанд ор. Чамаас хөлс үнэртээд байна


Би: за


Би шууд нойл руу орон халуун ус тавин орлоо. Нээх удаагүй байтал хаалганы цаанаас


Ээж: миний охин хурдан гараарай аав чинь гэрийн гадаа ирж байна гэнэ


Би: ёоо ороод удаагүй байхад дээ гээд уснаасаа гаран өрөөндөө орлоо. Хувцас хунараа сольж өмсөөд өрөөнөөсөө гарвал аав хэдэн найзуудаа авчирсан ширээнд сууж байв. Би очин мэндэлвэл


&1: хөөх ямар том болоо вэ?


Аав: аргагүй шдээ. Та нар манай охинтой уулзаагүй хэдэн жил болсон билээ дээ


Би: би өрөөндөө орж хичээлээ хийлээ шүү гэж худлаа хэлэн өрөөндөө орлоо. Өрөөндөө орчихоод хэвтдэг юм уу гэж бодож байгаад болин компьютер дээрээ суун ая хайлаа. Энэ удаа аяаа нээх удаан хайсангүй. Яагаад гэвэл би компьютер дээр янз бүрийн ая зөндөө сонсдог болохоор.


Ээж: миний охин юм идэх үү?


Би: хэрэггүй ээ. Би одоо байр луугаа явлаа


Ээж: ийм орой юу?


Би: тийм ээ. Очихгүй бол болохгүй


Ээж: өө тэгвэл ээж нь хүргээд өгөх үү


Би: аав яахын? Энэ хүмүүсийг энд нь орхиод явж болох юм уу?


Ээж: аав чинь байгаа юм чинь гайгүй ээ


Ээж намайг хүргэж өгөхөөр болон машиныхаа түлхүүрийг аван бид хоёр гэрээс гарлаа. Яг машиндаа суух гэж байтал нэг хүн миний нэрийг дуудах шиг болохоор нь эргэж харвал багын найз маань зогсож байх нь тэр. ...

Comment