Парт 17

...Би нэг гүнзгий амьсгаа аваад нөгөө өрөөний зүг алхлаа. Хаалганы бариулыг доош даран өрөөнд орвол Тэхён сонбэ цонхны дэргэд цааш харан зогсож байв.

Би: *хоолойгоо засах*

Тэхён: *эргэж харах* ирчихсэн үү? Ийшээ суу

Би: за гэж хэлээд сандал дээр суулаа. Тэхён сонбэ ч гэсэн миний хажууд сууна.

Би: сонбэ?

Тэхён: за

Би: би хариугаа сайн бодсон. Гэхдээ яаж ч бодсон миний хариу өөрчлөгдөхгүй юм шиг байна

Тэхён: яагаад?

Би: ...

Тэхён: би чиний төлөө бүгдийг хийж чадна. Миний яг юу болохгүй байгаа юм

Би: та мэднэ шдээ. Би idol болох мөрөөдөлтэй

Тэхён: би мэднэ ээ. Гэхдээ энэ хоёулангынх нь харилцаанд ямар хамаатай юм?

Би: бэлтгэгдэгч байх хугацаанд хүнтэй үерхэж болохгүй. Хэрвээ үерхэх юм бол хөөгдөнө

Тэхён: хоёулаа нууцаар үерхэж болно шдээ. Би хэнд ч хэлэхгүй байж чадна аа

Би: хүнд хэлэхгүй байсан ч хэн нэгэн мэдэж л таараа

Тэхён: чи дахиад сайн бодоод үзээч дээ

Би: би танд хайргүй. Би хайргүй хүнтэйгээ үерхэж чадахгүй гэж хэлэхэд миний нулимс өөрийн эрхгүй бөмбөрөн урсана. Би хэчнээн уйлахгүй байхыг хичээсэн ч чадахгүй байв. Магадгүй би Тэхён сонбэд сайн болсон байх.

Тэхён: худлаа. Чи надад сайн биздээ

Би: ...

Тэхён: Сүхи гуйя. Сайн бодооч дээ. Чи надад сайн гэдэг чинь харцнаас чинь шууд мэдрэгддэг.  Хоёулаа хэд хэдэн удаа хийсэн, чамд сайхан л байсан биздээ

Би: намайг уучлаарай

Би ингэж хэлээд өрөөнөөс гарлаа. Намайг өрөөнөөс гарав уу? Үгүй юу? Тэхён сонбэ дотор хамаг юмнуудаа сүйтгэж байв. Энэ нь миний зүрхийг илүү ихээр өвтгөнө. Гэхдээ яагаад?

##: эгчээ та энд юу хийж байгаа юм? Унтахгүй яасан юм? *нойрмог*

Би: өө Нами, чи унтаагүй байсан юм уу?

Нами: бие засдаг юм уу гээд гараад ирсэн юмаа

Би: аан

Нами: ингэхэд та яагаад уйлчихсан юм

Би: уйлаагүй ээ. Зүгээр л ившээсэн чинь нулимс гарчихсан байхгүй юу

Нами: ммм. Та өрөөндөө ор ор. Би нойл орчихоод ардаас чинь оръё

Би: за тэг тэг гэж хэлээд өрөөндөө орлоо. Хөнжлөө нөмрөөд хэвтвэл энэ бүхэн зүүд мэт санагдаж эхлэв.

Би: (би Тэхён сонбэд сайн юм байхдаа? Гэхдээ тийм байх боломжгүй! Намайг яаж хүчиндсэн билээ дээ. Хүчиндүүлсэн хүндээ сайн болж болно гэж үү? эсвэл дасчихсан юм болов уу? юу ч гэсэн зөвшөөрөхгүй байсан нь дээр. Асуудлыг хүндрүүлж болохгүй. Хэдий зөвшөөрөөд сайхан байх байсан ч, дараа нь хэн нэгэн нь шархална)

Би ингэж бодож байгаад унтлаа. Өглөө сэрвэл Нами алга байв.

Би: хааччихсан юм бол??

Би Нами рүү залгах гэж байтал Нами ороод ирлээ.

Би: өө чи байсан юм уу? Би чамайг өчигдөр гараад ирээгүй юм болов уу? гэж бодлоо шд

Нами өрөөгөө хэсэг хугацаанд анхааралтай харж байгаад намайг тэврэн уйлж эхэллээ.

Би: Нами яасан бэ? Юу болсон юм *аргадах*

Нами: эгчээ. Энэ газар үнэхээр аймар юм байна

Би: чамд юу болсон юм. Надад хэл л дээ

Нами: Тэхён сонбэ надтай уулзсан. Одоо би яах вэ? Миний сэтгэл өвдөөд байна. Сүхи эгчээ надад туслаач дээ

Би: Тэхён сонбэ чамайг яасан юм. Муу хөгийн амьтан чамд юу гэж хэлсэн юм.

Нами: Сүхи эгчээ та надад туслах уу? Би одоо яг яавал дээр вэ?

Би: өнөөдөр амралтын өдөр юм чинь чи сайхан амарчих. Би Тэхён сонбэгээр чамаас заавал уучлалт гуйлгуйлна гэж хэлээд Намиг хэвтүүлээд өрөөнөөс гаран Тэхён сонбэ рүү залгалаа.

~~~📞~~~

Би: яг одоо нөгөө өрөөндөө хүрээд ир

Тэхён: чи зөвшөөрч байгаа юм уу? Ашгүй дээ, гэхдээ би одоо ажилтай байна аа. Өдөр 3 цагийн үед очъё гэж хэлээд тасалчихлаа.

Би: (муу нохойн гөлөг Намиг яг яасан юм бол?)

Би уураа гаргахаар бэлтгэлийн байрны хажууд байдаг шийд рүү гүйлээ. Нэлээн хурдтай гүйж байгаад нэг хүнийг мөргөчихлөө. Ууртай байсан болохоор ч тэр үү? Би уучлалт гуйсангүй шууд л хаяаад үргэлжлүүлэн гүйнэ. Шийдэн дээр ирэхдээ би нэлээн амьсгаадсан байлаа. Би амьсгаагаа дарсан чгүй шууд л газар байгаа бөмбөгийг аван шидэж эхэллээ. Бүтэн цаг гаруй тоглоод сандал дээр амьсгаагаа даран сууж байвал хэн нэгэн савтай ус өглөө. Би толгойгоо өндийлгөн хэн гэдгийг нь харвал Ёнү байх нь тэр.

Ёнү: яагаад ингэж амьсгаадан байж тоглож байгаа юм. Тэгэж байгаад бахардаад үхнэ шдээ

Би: Ёнү *уйлах*

Ёнү: *тэврэх* яагаад уйлаад байгаа юм. Ямар нэг юм болоо юу? Хэн нэгэн чамайг гомдоосон юм уу?

Би: би яг яавал дээр вэ? Миний найзуудыг нэг нэгээр нь надаас салгаад байна

Ёнү: чамд би байгаа шдээ. Хэн ч намайг чамаас салгаж чадахгүй

Би: нээрээ гэж үү?

Ёнү: мэдээж шдээ

Би: Ёнү би чамаас нэг л зүйлийг асууя

Ёнү: тэг тэг

Би: чи яг үнэнээр нь хариулаарай

Ёнү: за

Би: чи намайг хайр нэхэхгүйгээр хайрлаж чадах уу?

Ёнү: ...чамайг хүсвэл чадна

Би: чи надад өмнө нь хайртай байсан уу?

Ёнү: тийм ээ. Одоо бол чи миний найз. Сайн найз. Сүхи, би чамаас намайг хайрла гэж шаардахгүйгээр хайрлаж  халамжилж чадна

Би: баярлалаа

Ёнү бид хоёр хэсэг зуур чимээгүй сууцгаалаа. Дараа нь Ёнү намайг гэрт дотуур байранд хүргэж өгөв.

Би: баяртай. Болгоомжтой яваарай

Ёнү: за. Ямар нэгэн юм болвол заавал над руу залгаж байгаарай

Би: ок

Ёнү: *тэврэх*

Би: би орлоо. Ээжийг сайн харж байгаарай. Намайг мэнд хүргэж байна гэж хэлээрэй

Ёнү: чи өнөөдөр эгч дээр очихгүй юм уу?

Би: мхм. Ээж намайг асуувал шийдэх ёстой асуудал гарсан гэж хэлээрэй

Ёнү: за *явах*

Би өрөөндөө орвол Нами бөх гэгч нь унтаж байх нь тэр. Би хажууд нь суугаад үсийг нь чихнийх нь ардуур хийвэл Нами цочин сэрлээ.

Би: би байна аа. Битгий ай. Бүр хөлс чинь гарчихаж

Нами: эгчээ, та Тэхён сонбэтэй уулзсан уу?

Би: үгүй ээ. Жоохон байж байгаад уулзана

Нами: та болгоомжтой байгаарай. Таныг яах ч юм билээ

Би: санаа зовох хэрэггүй ээ

Нами: за

Намиг буцаад унтуулаад байж байтал Тэхён сонбэгээс мессеж ирлээ.

Тэхён: нөгөө өрөөндөө ирчихлээ

Би нөгөө өрөө рүү хурдтай орвол Тэхён сонбэ намайг шууд тэвэрчихлээ.

Тэхён: чамайг зөвшөөрнө гэж мэдсэн юмаа

Би: хэн зөвшөөрсөн гэсэн юм.  Би өөр асуудлаар энд дуудсан юм

Тэхён: өөр гэж ямар?

Би: та өчигдөр шөнө Намиг яасан юм. Өглөө Нами ямар их уйлсаныг мэдэх үү

Тэхён: аан тэр үү?..  чамайг зөвшөөрөөгүй болохоор уураа гаргасан төдий

Би: арай ч дээ. Тэр чинь жоохон охин шдээ

Тэхён: тэгэж л их Намиг боддог байсан юм бол зөвшөөрөх чинь яасан юм

Би: юу??

Тэхён: намайг галзууруулчихаад яагаад хаяаад явж байгаа юм. Чи өөрөө л миний уяаг сулалсан шүү

Би: би таныг арай ч ийм хүн гэж бодсонгүй. Таныг ядаж гэмшиж байгаа гэж бодсон юмсан. Гэтэл үгүй байж

Тэхён: би гэмшсэн бол надтай үерхэх байсан юм уу?

Би: үгүй ээ

Тэхён: тэгээд

Би: гэхдээ л бодол минь эргэж болох байсан байх. ...Намигаас уучлалт гуйгаарай

Тэхён: ...

Би: хоёулангийнх нь харилцаа ч одоо ингээд дуусч байна. Баяртай

Тэхён: *гарнаас барих* надад ганцхан боломж өгөөч дээ гуйя. Би чамгүйгээр амьдарч чадахгүй

Би: яг үнэнийг хэлэхэд би өчигдөр таны талаар зөндөө бодсон. Бүр таныг зүүдэлсэн. Хэрвээ та Намиг тэгж аймар болгоогүй байсан бол би танд эерэг хариу хэлэх байсан юм

Би өрөөнөөс гаран газар суулаа. ...

Comment