Парт 3

...Бид хоёр манай дотуур байр луу явж байх хоорондоо нэлээн хөгжилтэй яриа өрнүүллээ.


Би: сонбэ, ирчихлээ


Хусог: өө тэглээ. Ямар хурдан юм бэ?


Би: юу сонбэ, би өнөөдөр таны энэ цамцыг зээлж болох уу?


Хусог: тэг тэг, ямар чамайг нүцгэн оруулалтай нь биш дээ


Би: баярлалаа, би маргааш цамцыг чинь угаагаад өгнө өө


Хусог: би маргааш бараг ирэхгүй байх даа


Би: өө тийм уу? Тэгвэл яаж цамцыг чинь өгөх үү?


Хусог: дараа долоо хоногт өгчих


Би: аан за. Тэгвэл та одоо явдаа


Хусог: за, чи ч гэсэн ордоо


Би за гэж хэлэн байрлуугаа орлоо. Байрлуугаа орон эхлээд 00-н өрөөнд орон гар нүүрээ угаалаа. Дараа нь өрөөндөө орон Хусог сонбэгийн цамцыг тайлан өөрөө нэг цамц өмсөнө. Хусог сонбэгийн цамцыг угаах гэж байгаад цаг харвал 21:30 болж байв.


Би: ямар орой болоо вэ, Хусог сонбэ маргааш ирэхгүй гэсэн юм чинь цамцыг нь дараа угаадаг юм билүү гэж өөртөө хэлэн орон дээрээ гаран шууд унтлаа. Өглөө сэрүүлгэндээ сэрээд бас л өөрийгөө бэлдэнэ. Бэлдэж дуусаад гэнэт менежер байхгүйгээ саналаа.


Би: (би одоо яаж явах юм бэ? Таксигаар явах уу? Гадуур зүгээр явж болох болов уу? Яах уу?)


Би юу ч гэсэн эхлээд дотуур байрнаасаа гарлаа. Гэтэл зогсоол дээр манай машин байлаа. Дотроос нь нэг эгч гараад ирэв.


Би: юу вэ?


Нөгөө эгч: сайн байна уу? Би таны шинэ менежер И менежер байна


Би: аан сайн байна уу? Эгчээ бишээ менежерээ


И менежер: зүгээр эгч гээд дуудаж байж болно оо


Би: аан за


И менежер: одоо явах уу даа гэж хэлэн бид хоёр бэлтгэлийн байр луугаа явлаа. Ороод бас л өчигдөрийнх шигээ бэлтгэлүүдээ хийж байлаа. Бүжгийн бэлтгэл хийх цаг болоод заал руу орвол И багш ирчихсэн И менежертэй ярилцаж байлаа.


Би: та хоёр юу ярьж байгаан


И багш: аан нээх чухал зүйл бишээ


Би: аан. Та хоёр адилхан юм аа


И менежер: бид хоёр эгч дүүс байгаа юмаа


Би: нээрээ юу?


И менежер: тиймээ


Би: нээрээ үнэхээр адилхан юм байна. Нүд, хамар, ам гээд л


И багш: заза бүжгээ бэлдэх үү


Би: за тэгье


И менежер: би гадаа байж байя


Би: за


И багш бид хоёр бүжгээ бэлдэж эхэллээ. Хэдэн цаг тасралтгүй бүжиглээд бүр ядарч гүйцэв. Солонгост ирээд ингэтлээ хөлсөө гаргаагүй юм байна. И багш бид хоёр 30 минут амрахаар боллоо. Би гараад юм идэх санаатай заалнаас гарвал И менежер байхгүй байв.


Би: хааччихсан юм бол?


И багш: юу болов?


Би: та И менежерийг хаашаа явсаныг мэдэх үү?


И багш: мэдэхгүй ээ. Чи залгаад үз дээ


Би: надад харин дугаар нь байдаггүй


И багш: би залгаад үзье


Би: за


И менежер: та хоёр бэлтгэлээ хийгээд дуусчихсан уу?


И багш: чи хааччихаад ирэв


И менежер: та хоёрт идэх юм явчирсан юм аа. Та хоёр намайг хайж байсан юм уу?


Би: мхм


И менежер: аан. Бүгдээрээ юмаа идэх үү?


И багш: за тэгье гэж хэлэн бид гурав зааландаа орон газар суун цайллаа. Дараа нь бас л бүжиглэв. Бүжгээ арай гэж дуусаад заалнаас гарвал И менежер бас л байсангүй.


Би: бас хаашаа явчихсан юм бэ?


@@: ард чинь л байна шдээ


Би: цочих гэж


И менежер: өө уучлаарай


Би: зүгээрээ, та сая хаашаа яваад ирэв


И менежер: 00 орсон юмаа. Намайг удаан хүлээсэн юм уу?


Би: үгүй ээ. Сая л гарч ирчихээд байж байсан юм. Заза хоёулаа одоо жүжгийн бэлтгэлтэй билүү


И менежер: мхм


Бүтэн өдөржингөө л бэлтгэл хийлээ. Арай гэж бэлтгэлээ дуусаад дотуур байр луугаа явахаар боллоо. И менежер бид хоёр хурдхан шиг л машиндаа суун хөдөлнө.


И менежер: өнөөдөр ядарсан уу?


Би: тиймээ. Бас биеийн ихэнх хэсэг нь хөгдүүрлэж байна


И менежер: одоо очоод шууд амраарай за юу


Би: за


И менежер: ирчихлээ


Би: ашгүй дээ би бүр яг унтах гэж байна шд


И менежер: ээ зайлуулдаа. Одоо ор ор


Би: за. Эгчээ та болгоомжтой яваарай


И менежер: за *явах*


И менежерийн явахыг харчихаад байр луугаа орон амарлаа.


~~~5 өдрийн дараа~~~


Би яг л хуучин шигээ сэрүүлгэндээ сэрээд өөрийгөө бэлдэн байрнаасаа гарвал И менежер аль хэдийнээ ирчихсэн хүлээж байна. Хамт бэлтгэлийнхээ байр луу яван хуваарийн дагуу баахан бэлтгэл хийнэ.


Би: одоо юуны бэлтгэл вэ?


И менежер: хоолойгоо бичүүлнэ


Би: аан. Би нээрээ ойрд rap сонирхож байгаа шд


И менежер: тийм уу?


Би: мхм. Намайг монголд сурдаг байхад манай сургууль дээр нэг rapper ирж байсан юм. Хэдэн өдрийн өмнө тэр rapper-н шинэ дууг сонсоод тэгээд л гэнэт rap сонирхоод эхэлчихлээ *инээх*


И менежер: гэхдээ rap хэцүү биш үү?


Би: мэдэхгүй байна аа. Гэхдээ миний хувьд гайгүй юм шиг байна лээ. Та хэцүү гэж бодож байна уу?


И менежер: би сайн мэдэхгүй л дээ. Гэхдээ хэцүү юм шиг санагддаг


Би: заза. Би хоолойгоо бичүүллээ. Та юм идээд байж бай


И менежер: за *явах*


Би хоолойгоо бичүүлэхээр өрөөрүү орвол буйдан дээр маск зүүчихсэн нэг ах унтаж байлаа. Би хажууд нь цүнх хүрмээ тавиад  нөгөө өрөөнд нь орон хоолойгоо бичүүлж эхэллээ.


&&: байж байдаа. Өнөөдөр хоолой чинь нэг л биш байгаад байх юм. Ямар нэг юм болоо юу?
[&&- зохиолд нээх чухал биш дүр]


Би: аан нөгөө толгойд өөр юм бодогдоод байгаа болохоор тэгсэн байхаа. Дахиад нэг яваад үзэх үү?


&&: за тэгье. 3 тоолоод ая өглөө. 3 2 1


Би: *дуулаж эхлэх*


&&: stop. Сүхи нээрээ үнэхээр болохгүй байна аа. Чи юу бодоод байгаа юм? Яг үнэнээ хэл дээ


Би: юу харин би ойрдоо rap сонирхож байгаа юм л лаа тэгээд дуулахдаа rap-тэйгээ холиод байх шиг байна аа


&&: мхм яг тэгээд байгаа юм байна. Ямар дуу бодож байгаан


Би: юу гадаад дуу


&&: чи тэр дуугаа дуулж болох уу?


Би: юу? Одоо юу


&&: мхм. Ямар дуу юм нэрийг нь хэлдээ


Би: ********-** *******


&&: за эхлүүллээ шүү 3 2 1


Би: *дуулах*


&&: хөөх чи rapper болсон ч болох юм байна. Сайн юм аа


Би: ...баярлалаа


##: дахиад дуулж болох уу?


&&: чи сэрчихсэн юм уу?


Би: дахиад гэсэн үү?


##: тийм ээ дахиад


Би: за


&&: ая явлаа 3 2 1


Би: *дахин дуулах*


&&: ямар байна


##: сайн байна. Надад таалагдлаа


Би: баярлалаа. (Хэн хэлээд байгаа юм бол? Саяны буйдан дээр унтаж байсан хүн юм болов уу?) *бодох*


##: чи энэ долоо хоногтоо багтаагаад наад дуугаа англи эсвэл солонгос хэл дээр бичээд ирж чадах уу? Наад дууны чинь утгыг нь мэдмээр байна


Би: ч..чадна аа


Би буцаад нөгөө өрөөнд орвол бодож байсанчлан масктай ах байлаа.


##: чи чинь нэг л харсан хүүхэд байх чинь


Би: намайг уу? Хаана юм бол?


##: *бодох* аан саналаа саналаа. Чи чинь нөгөө Сүхи гээд байдаг охин биздээ


Би: намайг таньдаг юм уу?


##: *маскаа авах*


Би: өө. сайн байна уу? Сонбэ *бөхийх*


Сонбэ: сайн сайн. Чи үнэхээр сайн үгэлдэг юм байна


Би: баярлалаа. Анх удаагаа л үглэж байгаа болохоор дутуу зүйлс их байгаа байхаа


Сонбэ: сурчихвал болно шдээ


Би: юу би одоо бүжгийн бэлтгэлтэй болохоор ингээд явъя даа


Сонбэ: за тэг тэг


Би өрөөнөөс гаран И менежер дээр очихоор амралтын өрөө лүү явлаа.


Би: (би нээрээ сайн үглэж байгаа юм байх даа)


И менежер: Сүхи


Би: яасан бэ? Эгчээ ямар нэг юм болсон юм уу?


И менежер: бүжгийн заал руу БТС орчихлоо


Би: тэгээд юу гэж?


И менежер: чи тэнд бүжгээ бэлдэнэ биздээ


Би: би тэд нартай хамт бүжгээ бэлдэнэ шдээ


И менежер: айн. Нээрээ яриад байгаа юм уу?


Би: нээрээ яриад байна аа. Явъя


Бид хоёр заал руу орвол нөгөө хэд бие халаалтаа хийж байлаа.


И менежер: хөөх зурган дээрхээсээ ч царайлаг юм гээч


Би: та арми юм уу? *сонин харах*


И менежер: үгүй ээ


Би: сая яг л арми шиг байсан даа. Та яаж энэ хэдийг мэддэг юм


И менежер: би BIG HIT ENT-д ажилладаг юм чинь мэдэх нь аргагүй шдээ


Би: аан тийм юм байна. Гэхдээ та арми биш биздээ


И менежер: биш ээ


Би: ёооё тийм байлгүй дээ. Сая танийг арми юм байна гэж бодоод үнэхээр их айлаа


И менежер: чи арми нарт дургүй юм уу?


Би: дургүй ч бас биш л дээ. Зүгээр л нэг юм болж байсан юм


И менежер: юу?


Би: нэг удаа арми нараас болоод шал цэвэрлэсэн


И менежер: чамаар шал цэвэрлүүлсэн болохоор дургүй юм уу?


Би: үгүй ээ. Миний үнэтэй цагнаас хомсолсон болохоор дургүй


И менежер: аан. Заза би гадаа байж байя гээд гарахтай зэрэгцээд И багш орж ирлээ.


И багш: бүгд байсан юм уу?


БТС, би: тиймээ


И багш: *над руу харах* өнөөдөр чамаар ямар бүжиг бүжиглүүлэх вэ?


Би: ...


И багш: би чамд бие даалт өгье


Би: бие даалт гэнэ ээ?


И багш: тиймээ. Чи дараа долоо хоног гэхэд нэг аян дээр бүтнээр нь бүжиг дэглээд ир


Би: айн??


И багш: яасан


Би: зүгээр л хийж чадах болов уу гэж л


И багш: нэг хийгээд үз л дээ. Тэглээ ч чиний дүнд хамаарна шдээ


Би: за багшаа


И багш: заза чи одоо бие даалтаа хийж эхэл эхэл. Би тэнд өөр бэлтгэгдэгч нартай байгаа, тэд нар луугаа явахгүй бол болохгүй гэж хэлээд яаран гарав. Би эргэж харан БТС-тэй мэндэллээ. ...




Тайлал:


《Намжүүний талаас》


Өглөө эрт бэлтгэлийн байран дээр ирээд бэлтгэгдэгч хүүхдүүдийн үглэлтийг шалгахаар хоолой бичүүлдэг өрөөнд орон буйдан дээр сууна. Үд дунд болтол хүүхдүүдийн үглэлтэн дээр нь ажилласаар байгаад ядраад буйдан дээр нь нүдний хороо гаргахаар хойшоогоо налан хэвтлээ. Хэсэг нүдний хороо гаргаад буцаад сэрвэл нэг охин дуулж байлаа. Гэхдээ дуулаад ч байгаа юм шиг үглээд ч байгаа юм шиг сонин дуулж байлаа.


Би: (энэ одоо юу хийгээд байгаа юм бэ? Мэдрэмжгүй юм аа)


&&: байж байдаа. Өнөөдөр хоолой чинь нэг л биш байгаад байх юм. Ямар нэг юм болоо юу?


Нөгөө охин: аан нөгөө толгойд өөр юм бодогдоод байгаа болохоор тэгсэн байхаа. Дахиад нэг яваад үзэх үү?


&&: за тэгье. 3 тоолоод ая өглөө. 3 2 1


Нөгөө охин: *дуулаж эхлэх*


&&: stop. Сүхи нээрээ үнэхээр болохгүй байна аа. Чи юу бодоод байгаан бэ? Яг үнэнээ хэл дээ


Нөгөө охин: юу харин би ойрдоо rap сонирхож байгаа юм л лаа тэгээд дуулахдаа rap-тэйгээ холиод байх шиг байна аа


&&: мхм яг тэгээд байгаа юм байна. Ямар дуу бодож байгаан


Нөгөө охин: юу гадаад дуу


&&: чи тэр дуугаа дуулж болох уу?


Нөгөө охин: юу? Одоо юу


&&: мхм. Ямар дуу юм нэрийг нь хэлдээ


Нөгөө охин: ********-** *******


Би: (сонсож байгаагүй нэр байх чинь)


&&: за эхлүүллээ шүү 3 2 1


Ая өгөөд нөгөө охин үглэж эхэллээ. Ямар хэлээр дуулж байгааг нь мэдэхгүй ч сонсоход бол гоё сонсогдож байлаа.


&&: хөөх чи rapper болсон ч болох юм байна. Сайн юм аа


Нөгөө охин: ...баярлалаа


Би: дахиад дуулж болох уу?


&&: *над руу харах* чи сэрчихсэн юм уу?


Нөгөө охин: дахиад гэсэн үү?


Би: тийм ээ дахиад


Нөгөө охин: за


&&: ая явлаа 3 2 1


Нөгөө охин: *дахин дуулах*


&&: ямар байна


Би: сайн байна. Надад таалагдлаа


Нөгөө охин: баярлалаа


Би: чи энэ долоо хоногтоо багтаагаад наад дуугаа англи эсвэл солонгос хэл дээр бичээд ирж чадах уу? Наад дууны чинь утгыг нь мэдмээр байна


Нөгөө охин: ч..чадна аа


Нөгөө охин өрөөнд орж ирвэл нэг л танил царай харагдлаа.


Би: чи чинь нэг л харсан хүүхэд байх чинь


Нөгөө охин: намайг уу? Хаана юм бол?


Би: *бодох* аан саналаа саналаа. Чи чинь нөгөө Сүхи гээд байдаг охин биздээ


Сүхи: намайг таньдаг юм уу?


Би маскаа аван Сүхид царайгаа харууллаа.


Сүхи: сайн байна уу? Сонбэ *бөхийх*


Би: сайн сайн. Чи үнэхээр сайн үгэлдэг юм байна


Нөгөө охин: баярлалаа. Анх удаагаа л үглэж байгаа болохоор дутуу зүйлс их байгаа байхаа


Би: сурчихвал болно шдээ


Сүхи: юу би одоо бүжгийн бэлтгэлтэй болохоор ингээд явъя даа


Би: за тэг тэг


Сүхи өрөөнөөс гарсны дараа би бас нөгөө хэдтэйгээ бүжгийн заал руу очиж бүжиглэх ёстойгоо санан бүжгийн заал руу гүйлээ.

Comment