~"2"~

Тэр өдрөөс хойш аль хэдийн 2 сар өнгөрчээ. Хавар цаг хаяанд ирж,сэтгэл санаа ч догдолж хөөрөөд нисэх нь холгүй хүн л явдаг болов.


Өглөө болгон сургууль руугаа явахаар хаалгаа нээхэд тэр ч бас хаалгаа нээж таардаг. Гэвч би түүний нэр,нас гээд юуг ч мэдэхгүй.


Бас л нэг шинэ өдөр эхэллээ. Яг өмнөх өдрүүдийн адил бид зэрэг хаалгаа нээн,зэрэгцэн шатаар бууж өөр өөрсдийн замаар явлаа.


Өнөөдөр хичээл эрт тарж баярлаад явж байсан миний сэтгэлийг хэдэн хүмүүс юу ч үгүй болгочихов. Өмнөх найз залуугийн минь найзууд. Хажуугаар нь танихгүй юм шиг зөрөх гэсэн боловч нэг нь


"Хүүе Живон~а,сайн уу энд хавьд юу хийж яваа юм?" гэж асуухад нь муухан инээж


"Сайн,та нар сайн уу, манайх энэ хавьд нүүж ирсэн юмаа" гэж хэлэхэд над руу нэг л сонин харснаа


"Чанёол ирчихсэн. Та хоёр ашгүй ойртсон байна"гэв.


ЧАНЁОЛ ИРЧИХСЭН энэ үг миний дургүйг хүргэж ,хар бараан үүлс миний дээр цуглах шиг болов.


Тэдэнд явах ёстой гэж хэлчихээд тэрнийг яах гэж буцаж ирсэн талаар бодон явсаар нэг л мэдэхэд гэрийнхээ гадаа ирчихэж. Яагаад ч юм байрны гадаа байх сандал дээр суумаар санагдаж, чихэвчээ гаргаж, тэнгэр ширтэнгээ сэтгэлээ дээрдүүлэх гэж үзэв.


Удалгүй хажууд хүн суух шиг болж харвал өглөө болгон таарч юу ч дуугаралгүй ширтэлцэж байгаад явдаг тэр хүү сууж байв. Тэр надаас


"Зүгээр үү, царай чинь их тааруу харагдаад" гэхэд нь догдолж байсан ч ил гаргахгүйг хичээн


"Ю-Юу...Аан зүгээрээ" гацаж түгдрэн ийн хариу хэлэхэд тэр надтай л адил тэнгэр лүү ширтээд бид хэсэг суув. Чимээгүй орчинг эвдэн тэр


"Үзэсгэлэнтэй юмаа,тиймээ" гэж хэлэхэд нь амандаа ммм гэхээс өөр авиа гаргасангүй. Гэтэл тэр гэнэт


"Хоёулаа танилцах уу?" гэв. Би ч баярлан шууд л "Тэгье" гэж орилох шахам хэлсэндээ ичиж доош харан суухад


"Жонгүг,Жон Жонгүг" гээд над руу гараа сунгав. Би түүний гараас атган "С-Ссун Живон" гэж хариу хэллээ.

Comment