~"11"~

"Чамд одоо таалагддаг хүн байгаа юу?"


Жонгүгийн гэнэтийн асуултанд гайхсан ч үнэхээр нь хариулахаар шийдлээ.


"Байгаа,надад таалагддаг хүн байгаа"


Би таньд сайн Жонгүг ахаа гээд хэлмээр байвч зориг минь яаж хүрэх билээ. Миний хариултын дараа Жонгүгийн царай барайж эхлэв. Тэгээд над руу хараад


"Сайн болоод удаж байгаа юу?Ямархуу хүн бэ?Бас чамд ямар залуус таалагддаг вэ?"


Юу вэ намайг сонирхоод байгаа хэрэг үү?


"Саяханаас л сайн болсоноо ойлгосон. Тэр хүн их эгдүүтэй л дээ яг туулай шиг. Ммм.. тэгээд надад халамжтай,мэдрэмжтэй хүмүүс таалагддаг" гэж бүх асуултанд нь нэг дор хариулахад Жонгүгийн амандаа зөөлөн шивнэсэн үгийг би олж сонсож чадлаа.


"Удаагүй юм бол надад боломж байгаа юм байна"


Хэлснийг тодруулахаар "Сая юу гэсэн бэ?" гэхэд Жонгүг над руу харж зөөлөн инээмсэглээд


"Юу ч биш дээ, одоо ордоо,би мессэж бичих болохоор заавал хариу бичээрэй" гээд бараг л зуршил болсон үйлдэл үсийг минь илээд гэртээ оров.


Хувцасаа сольж хоолоо хийж идчихээд даалгавраа хийхээр бэлдэж байхад утсанд зурвас ирэв. Аваад харвал Жонгүг байлаа.


Жонгүг


Юу хийж байна?


Живон


Хичээлээ хийх гээд л


Жонгүг


Ммм.... Чамайг хичээлээ хийж дуусахаар хамт


гадаа зайртаг идэж суух уу


Живон


За,тэгяаа. Гэхдээ яах гэж?


Жонгүг


Зүгээр хэлэх юм байна


Живон


Зза тэгвэл би хичээлээ хийж дуусаад хэлье


Жонгүг


За тэгээрэй<3


Юу вэ? Энэ чинь зүрх? Яагаад над руу явуулсан юм бол? Эсвэл энэ зүрх биш юм болов уу? Надад юу хэлэх гээд байгаа юм бол? За ямар ч байсан хичээлээ хурдан хийж байж юу гэж хэлэхийг нь мэдэх болохоор хурдан хийе.












A/N: Ene heseg joohon boginohon bolchihloo. Gehdee daraagiin heseg ih goy bolohoor zaaval vote daraarai<3

Comment