~"10"~

Хичээлээ тараад гартал Жонгүг ирчихсэн арагшаа хараад зогсож байв. Би түүн рүү удаан алхаж очтол гэнэт эргэж хараад намайг цочиочихов. Жонгүг над руу ууртай нүдээр харж , гараа зөрүүлж элгэндээ авснаа


"Яагаад хариу бичээгүй юм?Би ямар их хүлээсэн гээч. Хичээл таран тартал хүлээлээ" оооххх эгдүүтэй гэдэг нь. Хүнд үнэн сэтгэлээсээ хайртай болчихвол бүхий л үйлдэл нь хөөрхөн,эгдүүтэй харагддаг гэсэн. Үнэн л юм байна.


"Зүгээр л......юу гэж бичихээ мэдэхгүй байсан болохоор л...."гээд доошоо хартал Жонгүгийн зөөлхөн инээх сонсогдож удалгүй түүний гар миний эрүүнээс барьж,дээш өргөн өөр лүүгээ харуулаад


"Ахх....эгдүүтэй гэдэг нь,үнэхээр чамд уурлаж чадахгүй бололтой. Хэтэрхий хөөрхөн болохоор" гээд хацрыг минь илэв. Жонгүгийн энэ үйлдэлүүд нь түүнийг надад ч бас сайн юм болов уу гэж бодогдуулахад хүргэв. Бодолдоо автан зогсож байтал хойноос миний нэрийг дуудах шиг болов.


"Живон~а" энэ хүн дахиад яагаад- бодлыг минь тасалдуулан Жонгүгийн зөөлөн гар миний гараас атгав. Жонгүг намайг дагуулсаар Чанёолын өмнө очвол тэр биднийг дээрээс доош гүйлгэж харснаа санаа алдан


" Живон~а үнэхээр үнэн гэж үү,үнэхээр энэтэй үерхэж байгаа хэрэг үү,надад боломж үлдээгүй юу?" гэж баахан асуулт ар араас нь асуухад Жонгүг миний өмнөөс


"Тийм гээд байхад,бид үерхдэг" гэж хэлээд атгалцсан гараа дээш өргөв. Чанёол бидний гар луу харж байснаа харцаа над руу чиглүүлэн


"Би Живонаас өөрөөс нь сонсож байж итгэнэ" гэлээ. Би багаасаа л худлаа ярьж чаддаггүй хүүхэд байсан. Нэг бол инээчихээд эсвэл нүүрний хувиралаа хянаж чаддаггүй байлаа. Гэхдээ одоо үнэхээр сайн жүжиглэх хэрэгтэй.


"Тиймээ,бид үерхэж байгаа. Одоо надад чамайг гэх сэтгэл огтхон ч үлдээгүй Чанёол~а" гэхэд Чанёолын нүдэнд нулимс цийлэгнээд ирэв. Тэр доошоо харж хоолойгоо нэг засчихаад


"Тэгвэл сүүлийн удаа тэвэрч болох уу? Дахиж төвөг удахгүй та хоёрт аз жаргал хүсээд явах болохоор сүүлийн удаа,гуйя" гэв. Би түүнд тэврүүлэхэд бяцлах нь уу гэлтэй чанга тэврэв. Тэгээд хүзүүнд минь шигдэн гүнзгий амьсгаа автал бид хоёрын дундуур Жонгүгийн гар орж ирэн салгалаа. Жонгүг Чанёол руу муухай харан


"Одоо болсон биз дээ,бид явлаа" гэж хэлээд миний гараас хөтлөн сургуулиас гарлаа. Сургуулиас автобусны буудал хүртэл Жонгүг миний гараас тавьсангүй. Надад түүний гараас атгаад явах сайхан байсан хэтэрхий удвал зүрх минь тэсэхгүй мэт санагдан


"Юу...нөгөө одоо болноо" гээд Жонгүгийн гарыг өөрийнхөөсөө салгав. Жонгүг нэг эвгүй хоолойгоо засчихаад урагшаа харан алхлаа.


Бид гэртээ ирж би гэр лүүгээ орох гэтэл Жонгүг миний гараас татан зогсоогоод


"Мм.....Нөгөө юу......Чамаас юм асууж болох уу" гэхэд нь би толгой дохив.


"Чамд одоо таалагддаг хүн байгаа юу?"

Comment