6

Зохиолч талаас


Хичээл эхлэн бүгд ангидаа сууна. Гэвч Мариа ангидаа байгаагүй юм. Тэхён, Жонгүг хоёр түүний хоосон суудлыг харан бие биелүүгээ хөмсөг зангидсан байдалтай сууна. Учир нь охин 2 хоногийн турш ирээгүй. Түүнийг байхгүй байхад анги нэг л тайван байдалтай болсон санагдана. Хэдий охин юуч дуугарч ярьдаггүй ч гэсэн түүнийг байхад анги нэг л айдастай.


Энэ хэдэн хоног Тэхёны хувьд хэцүүхэн өнгөрсөн. Мариа байхгүй болоод ч тэр үү буцаад өөрийнх нь амьдрал хуучин уйтгартай хэв маяглуугаа орсон мэт. Охидууд сэтгэлээ илчилж тэр уйчлалт гуйсан хэвээр. Хамгийн ядаргаатай нь Мариаг байхгүй байхад Сүжин /aka сургуулийн хатан/ өмнөхөөсөө илүү Тэхёнтай наалдан зууралдаж хөвгүүд ч Тэхёныг хараанаасаа салгалгүй харж ямар нэгэн муу зүйл болохоос сэргийлнэ.


Цайны цаг болоход хөвгүүд суудагтаан суун хоолоо идэцгээв. "Мариа байхгүй сургууль нэг л уйтгартай болсон мэт санагдахгүй байна уу?" гэж Жимин асуун нөгөө хэд ч толгой дохино. "Бас энэ Тэхён буцаад л сонин аашлаад эхэлсэн. Мариа ирэхгүй бол тэр удахгүй мөсөн ханхүү болох байхөө" Хусог нэмж хэлэн Тэхёнаас нэг цохилт бас муухай харалт авав.


Гэнэт нэг охин гүйж ирээд " Мөсөн охин ирчихсэн байна" гэхэд бүгд цонхруу гүйлдлээ. Хөвгүүд гайхан сууж хүүхдүүдийн яриаг сонсоно.


"Ёоо Мариа үнэхээр догь харагдаж байна. Тэр мотоциклийг нь ээ"


"Тэр хэдийн танхай харагддаг ч шалгалтууд дээрээ сайн авдаг юм байналээ"


"Та нар ярьж байхыг нь сонссон уу?"


"Мариа ч үнэхээр халуухан юмаа, Даанч элтээр золтой хамаргүй болчоогүй"


"Тэхён араас нь гүйж байгаа мэдсэн үү? Хэрэв тэр хоёр ч нийлвэл үнэндээ дийлдэхгүй хосууд болно" гэх мэтээр ярин хөвгүүд ч чимээгүйхэн сонсож инээх дээр нь инээн, Тэхён ч бардам сууж байлаа.


Гэнэт Сүжиний хоолой сонсдон "энэ гажиг охин юу нь тийм догь байна. Баян айлын эрхийн тэнэг л байгаа биз, бас тэр ярьж чаддаггүй гажиг шдээ. Би түүнийг хэсэг залуучуудтай шөнийн цэнгэний газар орж байхыг нь харсан" гэж чангахан сонсогдохоор хэлэн овоорсон хүүхдүүд дахин шивнэлдэж эхлэнэ.


Тэхён тэсэлгүй хариугүй босох гэж байтал хонх дуугарч хүүхдүүд хурдан гарлаа. "Энэ тэнэг толгойг хонх аварлаа" гэж Жонгүг инээн Тэхёны уурласан биеийг ангируу татна.


Түүний хамгийн түрүүнд харсан хүн бол ангийн буланд нөгөөл уйдсан чулуун царайтайгаа суух Мариа. Тэхён өөрийнх эрхгүй энэ охиныг хараад баярлаж зүрх нь түргэн түргэн цохилж ширээн дээр нь очтол Мариа огцом Тэхёнлуу харснаа царай нь ярвайв.


Тэхён мэндлэх гэж байхад нөгөөл хийдэг үйлдлээ хийн ширээгээ дэрлээд цаашаа харав. Жонгүг хөөрхий бандын хажууд ирж мөрийг нь цохиод суудалд нь суулгалаа. Тэхён хэзээ ч ингэж Мариад аниулж байгаа шиг бусад охинд аниулж үзээгүй.


Хичээлийн турш Тэхён Мариалуу байн байн харан охин ч мэдсэн бололтой өдөөс нь муухай харна. Хичээл дуусах хонх дуугарч хүүхдүүд гарахад Мариа ч гаран араас нь Тэхён гүйлээ.


"Мариа, хүлээж байлдаа" охин хэтэрхий хурдан алхаж байгаа болохоор Тэхён гүйцэхгүй олон хүүхдүүд дунд сүлжин гүйлээ. Арай гэж сургуулийн хашааны дэргэд гүйцээд гарнаас нь барьтал охин ухас хийн татан Тэхён руу дахин муухай харна. Мариад муухайн хархаас өөр царайны хувирал байдаг болов уу?


"Чи хэдэн хоног хаана байсан юм. Бид хэд чамд ямар их санаа зовсныг мэдэж байнуу?" гэж хэлэн Мариа руу ойртоход охин нүдээ эргэлдүүлэн залхсан шинжтэй гараа хумин зогсоно. "Би чамтай зүгээр найзууд болохыг хүсч байна. Энэ сургуулийн хамгийн сүүлийн жил, чи хэн нэгэнтэй найзууд болох хэрэгтэй. Ирээдүй ганцаар-" үгээ хэлж дуусахын өмнө Мариа Тэхёныг зангийнаас татан хашаанд түлхэн зогслоо.


Хөөрхий банди сандарсандаа бас хэзээ ч Мариаг ингэж ойроос харж байгаагүйдээ балмагдан шүлсээ залгилан том нүдлэн зогсоход Мариа улам ойртож муухай харсан хэвээрэй "Надаас хол бай" гэж шүд зуун заналтай гэгчинь хэлэхэд Тэхёны нүд бүлтэрчихсэнгүй.


Мариа анх удаа ярилаа. Гэхдээ тэр үгнүүд нь Тэхёныг өвтгөж байсан ч гэсэн Тэхён энэ охиныг яриулж чадлаа.


Тэхён тэнэг юм шиг шүдээ гарган инээхэд Мариа гайхан харж хөмсгөө зангидан цамцнаас нь зуурч боож байгаа аятай харагдана. Тэгсэн ч Тэхён Мариаг өөртэй нь ярьсан гэдэгт хэт баярлан үүнийг анзаарах ч гүй "Хүсэхгүй байна" гэж охинийг өдөж байгаа юм шиг ёожтой нь аргагүй хэллээ.


Мариа нэг гүнзгий амьсгаа аван нүдээ аниад тайвшрахыг хичээж байгаа бололтой заамдаж байсан гараа суллан гэхдээ зүгээр ч гүй Тэхёныг хашаан руу түлхэнэ. Мариагын царай нүд ирмэхийн зуур хувирч нөгөө мөсөн охиныхоо дүрийг гарган дуулгаа зүүж эргэж ч харалгүй давхилаа.


Тэхён тэнд тэнэг хүн шиг инээн үлдэж найзууд нь ч санаа зовсон байдалтай гүйлдэж ирлээ. "Зүгээр үү?" гэж асуун биеийг нь шалган цамцыг нь янзалж Жонгүг түүнийг цүнхийг өглөө. "Тэр ярьсан, надтай ярьсан" гэж бувтанан нүүр дүүрэн инээмсэглэж доороо үсрэнэ. Тиймээ тиймээ гэж орилон үсэрч найзууд нь гайхан харж толгойгоо сэгсэрнэ.


"Чамайг чинь хугархай хамартай болчихлоо, эсвэл бүүр хүүхэд ч гүй боллоо гэж бодоод нашаа гүйж ирсэн. Ирээд хартал чи аль хэдийнээ Мариад заамдуулчихсан зогсож байсан. За ингээд нэг найзаа алдлаа гэж бодож байхад тэр хүн нь энд хайр дурлалдаа бүүр хөөрөөд байж байх гэждээ" Жин үглэсээр Намжүүнтай хамт түрүүлэн явлаа. Хусог Юнги Жонгүг гурав Тэхёны хэт хөөрсөн байдлыг хараад хэсэг зогсож байснаа явж, Жимин л түүнтэй үлдэн хэзээ явахыг нь хүлээн харна. 






--------------------------


За ямар ч байсан Мариа анх удаа ярилаа. 


Дараачийн хэсэгт сэтгэлээ бэлдээрэй......


Comment vote follow


Хөөрхнүүд минь байвал Hi guys (✿◡‿◡)



Comment