24

Зохиолч талаас


"Та ингэж болохгүй" ширээ нүдэн залуу хүү босч ирлээ. Чанга дуунаар Мариагаас бусад нь бүгд цочин сандал дээрээ хойш сууна."Бидний гэр бүл яах болж байна.Тэдэнд ч гэсэн аюул учирч болзошгүй" хүнд хүнд амьсгалан хэлэх залууг Намжүүн суулгалаа. Жонгүг дуртай дургүй суун Мариа болон түүний аавруу муухай харна. Охин ч тоосон шинжгүй гараа хумхин хөлөө өрөн суусан байдалтай бохь зажилна. Яаж ч харсан гудамжны танхай охин шиг харагдаж байна.


"Мариа чи яадаж тоосон дүр эсгэлдээ, энд бид нарын амь нас яригдаж байна" Жин хэлэн нэлээн бухидсан харагдана. Охин гэнэт түүнрүү хүйтэн нүдээрээ харан хэсэг сууснаа жуумалзан инээж бохио авж ширээн дээр тавин арагшаа налж суугаад толгойгоо жоохон өргөс хийн нүднийхээ булангаар хараад "Та нарын үхнүү байнуу надад хамаа алга, надад хамгаалах шалтагаан байхгүй" гэж хэлэн буйдан дээр тайвсан гараараа тэр хэдрүү чичлээ. 


Тэхён санаа алдан Мариаруу харж гарнаас нь атгахад охин хүүрүү харан хөмсгөө өргөнө. "Тэд бол миний гэр бүлээс өөрцгүй хүмүүс, Мариа чиний найзуудын найзууд шүүдээ" Тэхён зөөлхөн хэлж охин Тэхёнруу ширтсэн хэвээрл. Хэрэв сайн ажиглаж анзаарахгүй бол түүнийг зүгээр л гөлрөн сууж байна гэж харна гэхдээ Тэхёны нүдэнд Мариа бодож байсан юм. Гадах нүүрны хувирал нь мөс шиг хүйтэн ч дотроо хайртай хүмүүсээ хамгаалахыг хүссэн охин байдаг гэдэгт тэр итгэдэг. Итгэсээр ч байх болно.


Аав нь охиныхоо шийдвэрийг хүлээн суух зуураа Тэхёныг ч бас давхар ажиглан харж байсан юм. Залуу хүү түүн өөрийнх нь эдэр залуу насыг санагдуулна. Хайртай хүмүүсийнхээ төлөө юу ч хийж чадахаар зоригтой, хамгийн гол нь өөрийнхөө эмэгтэйд. Харамсалтай нь тэр түүнийгээ хамгаалж чадаагүй юм, гэсэн ч тэр газар дээрх ганц охиноо аварсан гэж бодсон ч аль хэдийн оройтсон байсан. Тэдний гэр бүлийн нууц үүгээр дуусахгүй. Та нар Мариаг яагаад ийм мөс шиг хүйтэн болсон гэж бодож байна?


Намжүүн Хусог хоёр бие биерүүгээ санаа зовсон байдалтай харан найзуудаа ямар новшийн юманд чирээд ирснээ ч ойлгохгүй сууна. Тэд маш гүн зүйлд орсон маш гүн.. Одоо тэдэнд юу тохиолдох бол гэхээс ч.... 


"Мариа..." Жимин хэлэн бүх хүмүүсийн анхаарлыг татна. Хусог чимээгүй байлгах гэсэн боловч Мариа аль хэдийнээ түүнрүү харсан байв. "Та нар миний итгэлийг алдахгүй биз" гэж асуун Жиминий бараг сүнсрүү өндийгөөд харчих шиг. Хүүгий айж сандарсан нүдэнд ил харагдана, гэхдээ Мариа түүнийг улам айлгах болуу гэсэн ч эсрэгээрээ түүнрүү өмнө нь хөвгүүдийн /Тэхёнаас бусад ньл даа/ харж байгаагүй зөөлхөн инээмсэглэлээр мишээнэ. 


Жиминий нүд бүлтэрчихсэнгү, Тэр одоол ойлгож байлаа. Тэхён яагаад түүнд амиа өгчихгээд байдгыг яагаад түүнээс айдаггүйг.. Намжүүн Хусог хоёр Мариагын ойрд харагдаагүй өдрийн од шиг гардаг царайг хараад баярлах шиг. тэдний найз хүн чанараа гээчихээгүй л юм байна. 


"Тэгэхлээр Мариагын хамгаалалтанд орсноос хойж бид та хэдийг хоногын 24 цаг ажиглах болно" мариагын аав хэлэн хэсэхэн зууран аз жаргалыг саниуллаа. мариа аавынхаа үгийг сонсоод шууд нь царай нь өмнөх шигээ болон залхсан царайтай суув. "Мариа тайлбарлаад өхөгүй биз" аав нь хэлэхэд охин санаа алдан хажууд нь зогсох Жозепьруу харан "Энэ эд чинь ажилгүй юмуу?" гэж хэлэн ширэв татаад урагш ханаруу харлаа. 


"Жимин, Жонгүг Юнги, Жингийн гэрийн ойролцоо намай хүмүүс хамгаалалтанд гарна. Гэхдээ эцэг эхэд чинь сэжиг авхуулахгүй байдлаар зохицуулна. Гэрийг нь тойруулан хамгаалалтын систем мөн камера тавьна. Тэгээд эцэг эхийн чинь ажилд ч анхаарал хандуулах болохоор тэд 100% аюулгүй" гэж хэлэв. Юнги нүдээ эргэлдүүлэн суухад Мариа анзаарч харахад Юнги "Чи яаж ийм итгэлтэй байж чадаж байна? 100%"?" гэж хэлэн Мариагын хувьд бол басамжилсан сонсогдоно. 


Мариагын дотор нэг зүйл асах шиг дотор нь шатаж хормын зуур Юнгигын урд буугаа духан дундуур нь чичсэн байлаа. Залуус сандралдан Тэхён араас нь татах гэхэд Хусог болиулан татна. Юнгигын зүрх айсандаа хурдан хурдан цохилж хамаг бие нь салгалан урд нь дүрэлзэж буй гал байх мэт хөлрөх шиг. 


"Чи намайг яаж хамгийн хүчирхэг нь болсон гэж бодож байна" шивнэн хэлж буугаа духан дээр нь гүйлгэн, хүйтэн төмөр түүний шатах духыг хайран "Чи намайг басдаг хэн юм?" гээд баруун чамархай дээр нь ирэн буугаа цэнэглэж "Чи надад итгэхгүй байна уу?" гэхэд Юнги айсандаа юу ч хэлж чадсангүй. Мариа түүний айсан царайнаас ташаал авах мэт зэвүүцэл хүргэм инээнснээ буугынхаа гохыг дарлаа. 






























"Хэнтэй харьцаж байгаагаа санаарай" гээд хөөрхий хүүгээс холдон буугаа барьсан хэвээрээ өрөөнөөс ажуухан ахлаж гарлаа. Хэн ч хөдөлсөнгүй...


Юнги буйдан дээр сүнс нь зайлсан мэт тааз ширтэн сууж Тэхёны зүрх нь золтойл хаагдчихсангүй. Намжүүн Хусог хоёр тэр доороо сандраад авсан ч Юнги хичнээн тэвчээрийг нь барж байсан ч хэзээ ч түүнийг алахгүй гэдгийг мэдэж байсан юм. Гэхдээ зодохгүй гэж хэлээгүй шүү.. 


"Хусог Юнгиг аваад харь би бусдыгаа хүргээд өгчихөе" гээд залуус нэг нэгээрээ босон ахынхаа араас гарлаа.  "Юнги одоо босоо явий" гэж мөрөн дээр нь гараа тавихад тэр цочин Хусогруу нэг л эвгүй харлаа. Хусог толгойгоо сэгсрэн найзаа өрөвдөж "Мариад хэзээ ч эргэлзэж болохгүй, бас шөргөөцөлдөөд хэрэггүй. Юу болж байгааг харж байгаа биздээ.Энэ бол зүгээр л анхааруулга. тэр чамайг новш болтол чинь зодож чадна шүү" гэж хэлэн инээв. 


"Чи одоо инээгээд байгаа юмуу?" гэхэд Хусог мөргөө өргөн "Би чам шиг л байсан, дандаа Мариатай үзэлцдэг гэхдээ тэр намайг байранд минь оруулах хүртэл" гэж хэлэн гаран дээр нь байх бүдэг соривийг илнэ. "наадах чинь арай.." Хусог толгой дохион "Би ч том толгойтой гар байсан шүү, Одоо бодохнээ Мариад их баярладаг, тэр намайг байранд минь оруулж хэн гэдгийг минь мэдрүүлсэн хүн. Чи энд хүрээд ойлгох хэрэгтэй шүү, чамайг хоёр долоо хоног хэвтэрт ухаангүй хэвтэхийг чинь хармааргүй байна" гэж хэлэн түрүүлээд гарлаа. 


"Мариа... Мариа... чи их онцгой юмаа. Яг л Энигма шиг.." Юнги өөртөө шивнэн Мариад навс зодуулж байсан найзынхаа араас гарж охиныг хэзээж басаж болохгүй гэдгээ ухааран явна. Гэхдээ Юнги чадах болов уу?




----------------------


Юнги+Мариа=/Коммент бичээрэй/ 


Ингээд хөвгүүд мафийн амьдарлыг үзэх эхний өдөр эхлэлээ. Тэд цаашдаа яах бол???


Хүмүүсээ зохиолч нь энд тэндээс гоё шинэ бичлэг эддит, зураг аваад байгаа шүү даанч энд тавьж болкуумаа....SADDD


Мариа машинаа барихдаа...



Comment