19

Зохиолч талаас


Анир чимээгүй.... Цайны газрын бүх хүмүүс хаалгаар дайрч орж ирсэн хувцастангуудруу харна. Том булчинлаг биетэй, харц нь ширүүн яг л Мариагын орооцолддог хүмүүс.


Тэхён байдлыг ажиглан нэг л эвгүй оргиод явчихав. Тэр хажуудаа суух охиныг хараад улам л алмайрч орхино. Мариа юу ч болоогүй юм шиг хоолоо идэж байх нь тэр. Нэг бодлын энгийн үзэгдэл шиг...


Хар хувцастанууд хэсэг хүүхдүүдийг гүйлгэж харж байгаад голд нь зогсох том биетэй нь чангаар инээн "Мариа гэгч нь хаана байна гараад ир" гэж бараг орилох шахам хэлэн ойр байх сандалаа өшиглөлөө.


Хажуу хавиар нь сууж байсан сурагчид цочин холдож бүгд охин руу айсан бас уурласан харцаар харна. Тэхён болон хөвгүүд мөн Мариа руу харан охин нэг гүнзгий амьсгаа авснаа нүдээ аниад "Энэ муу г*л*гнүүд" гэж шивнээд халбагаа тавин урагшаа харан суулаа.


Том биетэй эр анзаарсан бололтой жихүүдэс хүргэм жуумалзаад зөөлөн зөөлнөөр яг л араатан идшээ гэтэж байгаа мэт алхална. Гэхдээ тэр энд хэн нь араатан гэдгийг хараахан ойлгоогүй байсныг хэлэх нь зүйтэн байх.


Хөвгүүдийн ширээны араас эь очсон болохоор Мариагын зөвхөн нуруу хар үс нь л харагдана. Тэхён өөрийн эрхгүй босон Мариагын урд зогслоо. "Та нар хэн бэ?" гэж хоолойгоо чичрүүлэхгүйг хичээн хэлнэ.


"Ямар зоригтой бяцхан хүү вэ? Хараа миний өөдөөс эгцлэн зогсож байна" гээд дахин чангаар инээн хоорондоо шивнэлдэж байсан хүүхдүүдийг чимээгүй болгоод авав.


"Мариагаар яах гээд байгаа юм?" Тэхёны уур хүрч өөрийн эрхгүй цохиод авмаар санагдав ч дийлэхгүйгээ мэдэн гараа зангидан зогсоно.


Нөгөө эр улам эгцлэн ирээд  бараг нүүр тулах шахаад "Чи энэ я*хан чинь манай хадагтайтай чухал ажилтай болохоор чи замаас зайлаад өгөхгүй юу? Эсвэл би зайлуулж болно" гэж хэлэн саяхан татсан тамхины үнэр сэнх хийгээд Тэхён улам л дор байдалд орох нь тэр.


Хэдэн секунд чимээгүй зогсож байснаа эрийн тэвчээр алдагдсан бололтой гадаадаар хараал хэлээд Тэхёныг заамдан аваад газар түлхэж орхив. Тэхён унахдаа толгойгоо ширээний эрмэг дээр цохиход Мариагын гар нь татганан ирлээ.


Хөвгүүд год хийн босон найзаа босгоход Тэхёны толгойноос цус гаран царай нэг л цохигоод явчихав.


Мариа Тэхёныг нүднийхаа булангаар нэг харсан нь түүний доторх араатныг бүрэн сэрээсэн юм. /Одоо тэдний төлөө зальбирцгаая/


Мариа алгуурханбосон зогсоход том биетэй эр жуумалзан инээгээд "Ингээд л босоод ирсэн бол нэг хариугүй амьтнаа бэртээчихгүйл байсан" гэж хэлээд гарыг нь таттал охин гэнэт угзран чангаагаад эрийн тэнцвэргүй байдлыг ашиглан хөлийг нь дэгээдэн хажуу талаар нь ширээний буланд тас хийтэл нь унаагаалаа.


Хамт орж ирсэн залуус нь зог тусан яг л сүнс харсан мэт царай нь цохийж ирээд бүгд өвдөглөөд суучихав.


Нөгөө шидүүлсэн эр хараал урсгасаар гараа далайтал охин гарыг нь барьж аван эрийг өөрлүүлээ татлаа.


"Өдрийн мэнд" гэж ямар ч царайны хувиралгүй хэлэхэд эрийн нүд нь золтойл бүлтрээд гарцангүй. Хөөрхий амьтны ам нь ангалзаан үг гарахгүй, өөрийн эрхгүй өвдөг дээрээ зөхрөн суулаа.


"Э-Эниг-ма"


Охин өмнө нь өвдөглөн сууж байгаа эрийн гарыг мушгин нүүрэнд нь наагаад "Тиймээ чи тааж чадлаа" гэж заналтай нь аргагүй хэлж, хоолой нь өрөөг царцаахаар хүйтэн сонсдоно.


Мариа түүний ирүүг өвдөглөн ар дагзаар нь газар савуулан унагаагаад дөхиж очин цээжин дээр нь гишгэлнэ.


"Хараал идсэн г*л*г, чи ямар нүүрээрээ энд ирж чадваа" гэж улам чанга гишгэн хэллээ. Эр ам нь чичрэн, сайн харвал бараг хамаг бие  нь чичрэн өршөөл гуйх царайтай "Б-би.." гэж ээрч муурна.


Мариад энэ л хангалтай байсан юм. Тэр хэзээ ч хоёрдохь боломж олгодоггүй. Охин хөмсгөө нэг өргөөд холдос хийхэд даруулсан эрийн царай арай гайгү болж босох гэж хичээнэ. Хэдий том биетэй ч гэлээ Энигма бол .....


Гэнэт Мариа нэг том алхаад нүд эрмэхийн зуур том хар гутлаараа нүүрэн дундуур нь нэг өшиглөөд эрийг цаад ширээ хүртэл цохилоо. Яс хугахар чимээ маш чанга сонсдож энэ аймшигт явдалыг харж байсан хөвгүүд золтойл ухаан алдаад уначихсангүй.


Мариа газар ухаан алдан унасан эрдээр очоод гараа хүрэмнийхаа халаасанд хийсэн шигээ толгойг нь хөлөөрөө хэд хэд эргүүлэн хараад гараа өргөхөд ард нь сөгдөн доошоо харан сууж байсан хэд год хийтэл бослоо.


Мариа гараараа дахин нэг дохиход тэд бүгд хөдлөн газарт хэвтэх том биетнээ чирсээр гарлаа.


Тэднийг хаалгаар гарахад хамаг анхаарал Мариа болон хөвгүүд дээр.


Охин нэг санаа алдан толгойгоо сэгсэрч "Новшнууд" гэж үглэсээр Тэхён дээр очин өмнө нь явган суулаа. Охин зөөлхнөөр хүүгийн толгойг үзээд улам чангаар хараал хэлж хажууд нь байсан Жиминийг цочоогоод авав.


"Новж гэж" гээд үсийг нь хойш нь илээд шархыг нь харлаа. "Чи тэнэг амьтан юугаа бодож дандаа ийм юмнд орооцолддог байнаа" гэж зэмлэн хэлээд босон "Намжүүн Жин, Тэхёныг дамжил, Жонгүг цүнхийг нь аваад гараад ир" гэж хэлээд урагшаа алхлаа.


Хөвгүүд айж гайхсандаа таг зогсоход охин цаашаа харсан хэвээрэй толгойгоо нэг гэлжийлгээд "ХУРДАЛ" гэж илүү чангаар хэлэн хаалга саван гарлаа.


Намжүүн Жин Жонгүг гурав зэрэг хөдлөн охиныг улам уурлуулчихгүй шиг араас нь гарлаа.






-----------------


Зааа тэгээд


Таавчигдуулж


Тоосгодуулж


сүүлрүүгээ бүүр буудуулж байж шинэ хэсгээ орууллаа.


Дахиад хэсэг оруулах уу яахуу??


уул нь дараачийнх дээр хөвгүүд Мариагын...........

Comment