15.Битгий явуул

"Хён...."


"Хусог а. Зүгээр биз дээ?"


Юнги багахан сандарсан харагдах ч аль болох тайван байхыг хичээж, Тэхёнлуу буугаа чиглүүлэн урдаа барина. Харин Тэхён Хусогийн дагзанд тулгасан буугаа холдуулсангүй.


"Тэгэхээр хүлэг морьтой баатар ханхүүгээ авахаар ирээ юу?"


"Яг одоо буугаа газар хая! Ким Тэхён"


Тэхён толгойгоо гилжийлгэн


"Одоо яадаг билээ? Би чиний хүссэнээр хиймээргүй байна"


Өрөөнд анир чимээгүй байдал үүсэх ба тэдний хэн нь ч хөдөлсөнгүй. Хэсэгхэн хугацаанд тэдний дунд үнэхээр хүйтэн орон зай мэдрэгдэж байлаа.


Цаахан талаас буун дуу хадах чимээнд бүгд цочсон ч анхаарал хандуулсангүй.


"Чи тэгэхээр ганцаараа ирээгүй байх нь ээ? Хэнтэй ирсэн юм? Ким Намжүүн уу?"


"Тэр чамд ямар ч хамаагүй. Гэхдээ хэлчхэе, Хусогийн толгойноос ширхэг үс унагаасан байвал би чамайг хамгийн адгийн үхлээр тарчлааж алаад, дөрвөн мөчийг чинь нохойнд хаяж өгнө шүү!!"


"Өө ямар аймар юм бэ? Бүр айчихлаа?"


Тэхён ингэж хэлээд инээх аядсанд Юнгигийн уур улам их хүрч байлаа. Тэр Тэхёнлуу ширүүнээр ширтэх ч хааяа хааяа Хусоглуу санаа зовсон маягаар харна.


Хусог зүгээр л хүлүүлчихээд хөдөлж чадахгүй, нүдэндээ цийлэгнэсэн нулимсаа тэвчиж байсан юм.


"Ким Тэхён. Чи юунд найдаж өөртөө ийм итгэлтэй байгаа юм бэ? Чи одоо дууссан!"


"Би чамд юунд найдаж байгаагаа хэлэх үү?"


Тэхён толгойгоороо хөнгөхөн дохиход Юнгигийн ар дагзанд хэн нэгэн буу тулгах нь мэдрэгдлээ. Тэхён ёжтой инээмсэглээд


"Тэрэнд"


Гэж хэлэв. Юнгигиин ард Жонгүг зогсох ба түүнд буугаа тулгасан нь энэ байлаа. Тэхён инээгээд


"Мин Юнги. Харин одоо чи юунд найдаж өөртөө ийм их итгэлтэй байгаа юм бэ? Айн?"


Юнги байрандаа зогссоор нүүрэндээ учир битүүлэг инээмсэглэл тодруулан


"Би чамд юунд итгэж байгаагаа хэлэх үү?"


Юнгиг ингэж хэлэхэд Жонгүгийн ард Намжүүн ирж зогссон байлаа. Бас л буугаа түүний ар дагзанд барьсан.


"Намжүүн, чи оройтлоо"


"Баатрууд үргэлж сүүлд нь ирдэг юм"


Яг одоо эдгээр 5 залуусын нэг нь л түрүүлж хөдлөх юм уу гохоо дарвал 3 аас дээш хүн зоолттой үхнэ гэдгийг тэдний хэн нь ч хэлүүлэлтгүй мэдэж байлаа. Тиймээс ч бүгд болгоомжлох аж.


Үнэндээ Юнги гохоо дарахад бэлэн байлаа. Түүний нүдэнд зөвхөн айсандаа чичигнэн суух хайртай залуугаас нь өөр юм харагдахгүй байв. Өөрөө үхээд ч хамаагүй энэ эмзэг мөн аз жаргалтай хүүг амьд авч үлдмээр байсан юм.


Намжүүн Жонгүг 2 хажуухан талдаа тэсрэх бөмбөг унахыг олж харав. Бөмбөг унасан даруйдаа маш том дэлбэрэлт болж, газар тэнгэр доргих шиг л болов.


Дахиад нилээн хэдэн бөмбөг дэлбэрч хаа сайгүй шороо босоход Юнги боломжийг ашиглан Тэхёнлуу гүйж очоод түүнийг өшиглөн унагаав.


Тэхён ч чанга дуу чимээнд анхаарал нь нилээн сарнисан байх аж. Юнги Хусогийг хүлээснээс нь суллаад


"Гүйж чадах уу?"


Хусог сандарсандаа айж байсан ч толгойгоо хурдан хурдан дохив. Юнги түүний духан дээр зөөлөн үнсэж зоригжуулаад


"Тэгвэл хурдан гүй. Эргэж харалгүй зугтаа"


"Т-та яах болж байна?"


"Надад хийж дуусгах юм байна"


Дэлбэрэлтэн дунд эргэн тойрон дахь харагдах үзэмж хязгаарлагдаж бүхий л зүйлс нуран унаж байв. Намжүүн тэр 2 дээр ханиаж найтаан, гүйхээрээ нэг ирэв.


Хусог чичирсээр


"Ү-үгүй ээ. Би таныг орхиж явахгүй"


"Чи явах ёстой. Энд үлдлээ гээд чи юу ч хийж чадахгүй. Эндээс гараад аюулгүй газар байж бай. Би ардаас чинь удахгүй очно"


"Үгүй ээ! Битгий. Зүгээр л одоо эндээс хамтдаа явцгаая?!"


Юнги Хусогийн хөвсгөр үсийг зөөлөн илэн гараа доошлуулан хацар дээр нь ирэв. Тэр аз жаргал шингэсэн инээмсэглэл нүүрэндээ тодруулаад, хайр дүүрэн харцаар түүнийг ширтэн инээмсэглэв.


"Би амалсан шүү дээ. Чамайг хамгаална гэж. Одоо л үүнийг дуусгахгүй бол чи үргэлж аюул дунд байх болно. Тиймээс зүгээр л яв!


Гэхдээ хэзээ ч битгий мартаарай. Намайг чамд хайртай гэдгийг"


Хусог Юнгигийн гаран дээр өөрийнхөө гарыг аваачиж атгаад саянаас хойш тэвчсэн нулимсаа асгаруулж орхив. Тэр амандаа битгий хэмээн шивнэхээс өөр зүйл хэлж чадсангүй.


Юнги Хусоглуу дөхөн уруулан дээр нь зөөлхөн үнсэхэд Хусог энэ л мөчийг нандигнах мэт чимээгүйхэн мэгшин уйлсаар байсан юм.


Юнги Намжүүнд түүнийг аваад гар гэж хэлэхэд Намжүүн Хусогийг зулгаасаар хаалга руу зүглэхэд Хусог эхэр татан уйлж Юнгилүү зүтгэсээр байв.


Харин Юнги зүгээр л хайртай залуугаа хаалгаар аюулгүй гарах хүртэл нь инээмсэглэсээр ширтсэн юм. Яг л өмнө нь түүнийг гэрлүүгээ ортол нь харж зогсдог байсан шиг.


Тэр эцсийн удаа түүнийг аюулгүй гэдэгт итгэлтэй болсон юм


Одоо энэ өрөөнд зөвхөн Тэхён Юнги хоёр л үлдсэн байх ба Тэхён аль хэдийн босож зогсоод түүнлүү ширтэж байлаа.


"Тэгэхээр чи үнэхээр Хоби д сайн юм уу?"


"Үгүй ээ.


Би түүнд хайртай. Хусог ч гэсэн надад хайртай. Бид үерхэж байгаа"


Тэхён шоолсон байртай чанга чанга инээгээд Юнгилүү хорсолтой нь аргагүй ширтэв. Тэр толгойгоо гилжийлгэн


"Энд чи тэсрэх бөмбөг суурьлуулаа юу?"


"Чи биш гэж үү? Энэ чиний газар биз дээ?"


"Яагаад асуултыг асуултаар хариулаад байгаа юм?"


"Миний асуулт хариулт шиг л байгаа биз дээ?"


"Чи яг л хүүхэд шиг ядаргаатай юм?"


"Чи яг л чалчаа царцаа шиг ядаргаатай юм?"


Юнги Тэхён хоёр бие биелүүгээ гүйн зодолдож эхлэв. Тэр хоёр бараг л тэнцүүхэн байлаа. Удтал нааш цааш бие биенээ зодож, цохилцсоны эцэст хоёул хүндхэн амьсгаадсаар бие биенээсээ холдон зогсов.


Тэхён баруун гартаа зүсэлт авсан байх бол Юнги зүүн хацартаа зүсүүлсэн байв.


"Тэгэхээр чамд хутга байсан байх нь ээ?"


"Хэн л буутай байж хутгагүй байхав?"


Юнги Тэхён хоёр бие биенлүү инээх аядаад нуруугаа цэхлэн зогсов. Тэхён Юнгид хандан


"Чи мэдэх үү? Бид хоёр их адилхан гэж?"


"Үгүй ээ. Би хэзээ ч чам шиг галзуу амьтантай адилхан байхгүй"


"Хүн дуралхаараа галзуурчихдаг юм. Надад итгээрэй. Чи бид 2 үнэхээр адилхан. Жишээ нь чи бид 2 яг одоо адилхан хайртай хүнийхээ төлөө үхэх гэд зогсож байна шүү дээ?"


"Энд үхэх ганц хүн нь чи л байх болно. Ким Тэхён"


Энэ үед өрөөнд маш том тэсрэх бөмбөгний цаг явж эхлэв. Юнги газарт хэвтэх бөмбөглүү харж гайхах бол Тэхён гартаа удирдлага барьсан байлаа.


"Ч-чи ямар новшоо хийгээд—


"Би Хобиг өөр хүнтэй байхыг нь харж чадахгүй. Тэгсэн дор бол хамтдаа үхсэн нь дээр"


"Чи муу галзуу новш!"


Юнги Тэхёнаас удирдлагийг нь авах гэж оролдов. Цаг явсаар


10 9 8


Юнги Тэхёныг газарт унагаан гарнаас нь удирлагийг нь авах гэхэд Тэхён удирдлагаа хол шидэж орхив.


7 6 5


Юнги удирдлагийг авахаар гүйсэн ч Тэхён хөлнөөс нь зуураад түүнийг унагаачихав.


4 3 2


"Чамайг хараал идэг! Ким Тэхён!!"


1
0


Маш их доргилт үүсэж, хонгил тэр чигтээ галд нирвэгдэн, дээврээсээ шал хүртлээ бүх зүйлс нь шатаж эхлэв.


Байшингийн гадаа ТЕГ ын хүмүүс, цагдаа, гал унтраагч нар цугларсан ба дэлбэрэлтэнд бүгд цочирдон, орохоор зэхэж байснаа хожимдсоноо мэдэн чимээгүй болцгоов.


Энэ үед Хусог л эхэр татан уйлсаар өөрөөс нь зуураад гал авалзах байшинлуу оруулахгүй байгаа Намжүүныг цохиж нүдсэн ч тэр тавьсангүй.


Хусог чангаар орилон өөрийг тавь хэмээн чарлаж, зогсолтгүй уйлсаар байсан юм.


"ЮНГИ ХЁН!!! ҮГҮЙ ЭЭ??!! ҮГҮЙ!!! БИТГИЙ Л ДЭЭ?!!! ХЁН!!!!!"

Comment