13.Заавал олно

"Т-тэхён а?! Чи энд.... яаж...."


"Юу ч гэсэн эхлээд хоол идчих. Өлсөж байгаа биз дээ?"


Тэхён авчирсан хоолоо Хусогийн өмнө тавих бөгөөд их л тайван харагдаж байв. Харин Хусог эсэргээрээ


"Яг одоо миний хоолойгоор хоол давах юм шиг байна уу?! Чи намайг энд авчраа юу? Яасан гэж? Би чамайг яасан болохоор намайг хүчээр энд авчирч хорьчихоод одоо солиотой хүн шиг хоол ид гэд байгаа юм?!"


Хусог чангаар орилон ширээн дээр байх хоолнуудыг түлхээд асгахад Тэхён гүн бор нүдээрээ түүнрүү тийм гэхийн аргагүй харцаар ширтэж


"Чиний хийсэн ганц буруу зүйл бол....намайг хайрласан чинь"


"Юу?"


"8 жилийн өмнө намайг хэнд ч хэрэггүй хог байхад чи л намайг халамжилж, хамгаалдаг байсан шүү дээ?"


"Тэгээд? Тэгсний хариуг ингэж барьж байгаа юм уу?! Намайг хулгайлж уу?!"


"Хоби. Би чамайг л хамгаалах гэж хичээж байна"


"Ким Тэхён. Чи галзуурчихаж яг одоо намайг эндээс гаргаадах!!"


Тэхён удаанаар урагшлан Хусог руу дөхөнө, тэгэх тоолонд нь Хусог арагш гишгэж түүнээс холдож байлаа.


"Хоби энд.... надтай хамт үүрд байлдаа? Би чиний хүссэн бүхнийг чинь өгнө. Чиний дуртай шоколадтай сүү, ямар ч луувангүй хоол.... бас хар л даа энд хэзээ ч харанхуй болохгүй. Би бүгдийг нь чамд зориулж цагаан өнгөөр будуулсан юм"


Хусог чичирсээр, Тэхёны яг л галзуу хүнийх шиг ёжилсон инээднээс зугтсаар хананд тулхад Тэхён түүний өөдөөс ирж, гараараа хананд тулж зогсоод


Айдсаас өөр зүйл үл харагдах Хусогийн нүдрүү ширтэн, түүнд улам ойртсоор


"Хэрвээ чамайг томоотой байна гэвэл би чамд хүч хэрэглэхгүй"


Тэхён Хусог хоёрын хамар хоорондоо шүргэлцэж, Хусог Тэхёны халуун амьсгалыг мэдрэх тоолондоо биеэ байдгаараа чангалж байсан юм.


"Аа харин үгүй бол... би хүч хэрэглээд ч хамаагүй чамайг хажуудаа байлгах болно"


Тэхён ингэж хэлээд өрөөнөөс гарав. Гарсных нь дараагаас хаалганы нилээн хэдэн цоож түгжигдэх нь сонсогдоход Хусог өөрийгөө хаалгаар лав гарч чадахгүй гээ мэдлээ.


Хусог чичирсээр хана налж суугаад, хамаг биеэ хумив.


"Чи Ким Тэхён гэдэг хүн таних уу?"
"Болгоомжтой бай! Надаас алхам ч битгий холд!!"
"Би ТЕГ аас чамайг хамгаалахаар ирсэн"
"Хэдий тийм ч миний сэтгэл үнэн юм шүү"


Ах анхнаасаа л мэдэж байж, Тэхёныг намайг хулгайлахыг мэдэж байж.... ингээд орхиод явчихлаар..... ямар юмны чинь бие хамгаалагч? Өөрөө л битгий холд гэчихээд....?


Хусог өвдгөө тэврэн, нүүрээ гарандаа наагаад чимээгүйхэн уйлж эхлэв. Яагаад гэдгийг нь мэдэхгүй ч тэр уйлаад л.... уйлаад л байв.


—————————————————————


"Хэн нэгэн дотор байна уу?!"


Юнги яг одоо Хусогийн гэрийн хаалгийг байдаг чангаараа балбах ба тэр үнэхээр ууртай харагдана. Удтал нүдсэнд ч хэн ч хариу өгөөгүйд Юнги цухалдан амандаа хамаг хараалаа урсгаж байв.


Түүний утсанд дуудлага ирэхэд тэр асаан харвал Намжүүнаас дуудлага ирж байв.


"Байна уу? Яасан? Олвуу?"


"Тиймээ. Чиний түүнд өгсөн байршил тогтоогч хамгийн сүүлд Хандонг хорооллын Гэсон гудамжинд байсан байна"


"Би одоохон очлоо"


Юнгиг ирэхэд тэр хүнгүй гудамжинд хэн ч байсангүй. Булангаас нь тэр Хусогийн цамцыг олсон юм.


"Тэр энд байсан байна."


Юнги энэ тэрүүгээр хэрэг болчихоор юм удтал хайсан ч юу ч олдсонгүйд уурандаа шатаж байв.


"НОВШ ГЭЖ!!!"


Юнги Хусогийн цамцыг гарандаа атгасаар тэндээс хөдлөв.


—————————————————————


"Яг одоо хэлээтэх! Жон Хусог гэх энэ хүү хаана байгаа вэ?!"


"Би мэдэхгүй"


Жимин яг одоо ТЕГ т байцаалт өгөх ба тэр зүгээр л төв царайлан амнаасаа би мэдэхгүй гэхээс өөр үг унахгүй байсан нь байцаалт авч байгаа хүний дургүйг нилээн хүргэж байлаа.


Энэ үед өрөөнд гаднаас Намжүүн орж ирэв. Тэр байцаалт авж байсан залууг гар хэмээн толгойгоороо дохиход өнөөх залуу түүнд бөхийгөөд өрөөнөөс гарав.


Намжүүн их л тайван харагдах ба Жиминий хажууд ирээд ширээн дээр суун түүний ирүүнээс татаж өөрлүүгээ харуулав.


"Пак Жимин. Чамтай уулзаагүй удаж. Үхсэн гэж бодтол ингээд амьд байж байдаг. Гайхшруулж барахгүй хүн юм аа?"


"Таны царайг хараагүй удсан болоод ч тэр үү би их сайн байсан юмсан. Одоо харин бүр бөөлжмөөр санагдчихлаа."


"Юу вэ? Чи яагаад надад дургүйлхээд байгаа юм? Нэгэн цагт би чиний дарга байсан шүү дээ?"


"Та даалгасан биз дээ? Жон Хусог гэх хүүг хамгаал гэж Юнги ахад та даалгаа биз дээ?"


"Тэгээд юу гэж? Би зүгээр л шилдэг ажилчиндаа даатгасан төдий"


"Тэгвэл тэр шилдэг ажилчин чинь яг одоо үхлийнхээ өөдөөс явж байна!! Түүнийг зогсоогооч!!"


"Жимин шши. Тайван бай. Мин Юнги тийм ч амар үхчих хүн биш"


Жимин Намжүүн рүү хорсолтой нь аргагүй ширтэх бол Намжүүн зүгээр л хацрын хонхорхойгоо гарган инээмсэглэж байсан юм.


"Тэгэхээр чи үнэхээр Жон Хусогийн хаана байгааг мэдэхгүй юм бол.... түүнийг хаана байгааг мэдэх өөр хэн нэгэнийг хаана байгааг мэднэ биз дээ?"


—————————————————————


Жонгүг утсаа асаан олон хоног яриагүй Жимин лүү залгав.


"Жимин а? Хаана байна?"


"Энэ жижигхэн залуугаа амьд хармаар байвал **** зоогийн газарт 5 минутын дотор ир!"


"Юу вэ?! Хэн бэ?! Жимин хаана байна?!"


Хариу ирэлгүй утас тасарсанд Жонгүг яаравчлан машиндаа суулаа.


Утас тасарсаны дараа Жиминии өөдөөс харан суух Намжүүн хөнгөхөн инээмсэглэл нүүрэндээ тодруулан


"Чиний найз залуу ч хөөрхөн юм аа. Бүр сандраад, чиний төлөө юу ч хийхээс буцахгүй бололтой"


————————————————————


"Жимин аа!"


Жонгүг зоогиин газарт орж ирчихээд Жиминийг олж харан түүнлүү гүйхээрээ ирэхдээ түүний өөдөөс харан суух үл таних нэгэнийг олж харав.


Жонгүг Жиминий хажууд суугаад түүний гарнаас атган, нүдлүү нь ширтсэнд Жимин өөрийгөө зүгээр гэдгээ хэлэн инээмсэглэв.


Саянаас хойш бүхнийг залхсан байртай ажигласан Намжүүн


"Тэгэхээр шууд гол ажилдаа орцгооё. Жон Хусог хаана байна? 5 тоолохын дотор хэлэхгүй бол"


Намжүүн суудлаасаа өндийн халааснаасаа буу гаргаж ирээд Жиминий дагзлуу чиглүүлэв.


"Хайртай залуу чинь яг энд үхнэ шүү"


Намжүүн буугаа цэнэглэн, гохоо дарахад бэлэн болов. Жонгүг сандран нэг Намжүнлүү нэг Жиминрүү ширтэж байв.


"Нэг!


Хоёр!


Гурав!


Дөрөв!


"Ойлголоо! Ойлголоо. Би хэлэх болохоор гуйя. Жиминээс буугаа холдуул"


Намжүүн буугаа Жиминээс холдуулахад Жонгүг Жиминийг тэврэн аваад духан дээр нь үнсэв.


Намжүүн нүдээ эргэлдүүлэн
"Заза. Нялуурч ханалаа! Хурдан хэлээтэх!! Жон Хусог хаана байна?!"

Comment