Эр хүн

Жисон юу ч хэлэхгүй хэсэг байснаа сая л ам нээлээ 'Үнэндээ найз охин байхгүй ээ, хэлэхээс ичсэн юм'


***


"Жисонаа?"


'За эгчээ, яриарай'


"Нөгөө чамтай заавал хэлэлцэх зүйлс байна л даа. Тэгэхээр чи яаралтай ирж болохгүй биз?"


'Тэгье ээ, би одоо шууд гарлаа'


Шинэхэн хосуудын дуудлага энэ хүрээд өндөрлөж, яарсан залуу хүлээсэн бүсгүй л үлдэх шивдээ!


***


"Тэгэхээр Жисонаа, миний ярихыг анхааралтай сонсоорой. Маш чухал зүйл байгаа юм шүү!"


Яагаад ч юм бүтэлгүй эхэлсэн хурдацтай харилцаа нь үнэхээр түр зуурын мэт санагдан, хөлрөх алгаа өмдөндөө хэд хэд шударчихаад болгоомжтойгоор толгойгоо дохьлоо.


"Үнэндээ би ЖИРЭМСЭН!"


ЖИРЭМСЭН


ЖИРЭМСЭН


ЖИРЭМСЭН


ЖИРЭМСЭН


Залуу сонссон зүйлдээ нэг л итгэж өгөхгүй байгаа бололтой толгойгоо сэгсрэн инээвхийлээд 'Эгчээ, сая таны ярьсанг сонсож чадс-'


"Тийм ээ, Жисонаа би жирэмсэн"


Энэ бүхнийг Жисоны тархи даанч хүлээж авч чадсангүй. Энгийн үеийнхээсээ хэд дахин илүү хурдацтай ажиллаж хэрэгтэй хэрэггүй түмэн бодлууд түүнийг угтаж авлаа.


Үнэхээр л бага ангид нь ярьж өгдөг байсан тэнэг үлгэр шиг эмэгтэй эрэгтэй хүмүүс бие биенээ хайрлаад л үр тогтдог байсан бол энэ мэдээ Жисонд тийм ч хүндээр тусахгүй байлаа.


Хөөрхий залуу аль нь үнэн аль нь худал болохыг ч ялгаж чадахааргүй болтлоо ухаанаа алджээ.


Хэдий Минаг гэх сэтгэл түүнд тийм их байгаагүй ч.. үгүй ээ тэр эндүүрээд байна Минаг гэх сэтгэл нь басах хэмжээний биш шүү дээ!


Залуу уруулаа хэд хэд хүчтэй хазлаад шүд зуун 'Би тамхилчихаад ирье'


***


: За тэгээд яасан гээд байгаа юм бэ?


'Mommy жирэмсэн болчихож'


: Вуаа! Эр хүн


'Засс битгий хуц!'


: Чи намайг айлгаж байна шүү?


'Тийм ээ, миний хүүхэд биш. Бурхан минь гэж Хёнжин хараал идсэн миний хүүхэд биш'


: Тэгээд яах гэж байна?


'Өнөөдөр уулзъя гээд хэлчихсэн. Өчигдөр надад хэлсэн байхгүй юу?'


: За найз минь! Ухаантай л байдаг юм шүү. Хүний хүүхэд хайрлана гэдэг хэцүү. Хүний хүүхэд төрүүлүүлчихээд хайрлахгүй бол болохгүй гомдчихно. Гэхдээ тэглээ гээд заавал чи эцэг нь болох ч алба байхгүй л дээ. Зүгээр тийм хөгшин эмэгтэйгээс холдоод ирээдүйгээ бодоод амьд-


'Хараал идсэн Хёнжин зайлаад өг!'


***


Тэгэхээр тэд өчигдөр Жисоныг тамхилчихаад ирсэний дараа хэсэг ярилцаад Жисон маань 'Бодъё' гээд салсан хэрэг л дээ. Тэгээд цаг давчуу байна шалав түргэл гэсээр байгаад одоо энд Жисон Минатай уулзах гээд уулзах гээд ч гэждээ уулзаад сууж байна.


"Жисонаа, бодож үзсэн үү?"


'Эцэг нь хэн юм?'


Ийм хариу үйлдэл хүлээгээгүй байсан бүсгүй будлин хэсэг бодосхийж байгаад "Үнэндээ сайн мэдэхгүй байна" гэсэнд залуу ч инээд алдаад 'Завхай эм, хүүхдийг чинь өсгөх чадал байхгүй болохоор' гэснээ дахин инээд алдаад толгойгоо гилжийлгэн 'Үгүй ээ, чадал гэхээсээ илүү хүсэхгүй байгаа болохоор арилж үз?'


"Ч-ч-чи муу! Зэвүүн.." үгээ ч гүйцээж чадалгүй нулимсаа урсгасандаа уурссан бүсгүй гарах гэхэд залуу угзран буцаан суулгаад сандалны хоёр талд гараараа тулан бүсгүй рүү ойртоод 'Тэнэг юм уу? Надаар тоглох тийм сайхан байсан хэрэг үү? Намайг ямар их уурласанг мэдэж байна уу? Ядаж өөр зүйлээр тоглохгүйдээ. Өөр хүний хүүхэд тээж байгаа гэдгийг чинь сонсоод харамлаад, хардаад үхэх шахсан гэж байна!' гэлээ.


Хормын өмнө л өөрийг нь харааж байсан хүн одоо өөрийг нь энхрийлээд байгаад дургүйлхэн гарыг нь холдуулах гэж хичээх тусам гар нь улам л чангарч байна уу гэлтэй судаснууд нь товойж байлаа.


"Хан Жисон! Галзуу новш минь яг одо-" үгээ ч гүйцээж амжаагүй байхад нь урууланд нь нойтон зүйл мэдрэгдэн нүдэндээ ч итгэхгүй лавлан харвал үнсүүлж байх нь тэр! Гэдсэнд нь хэдэн мянган эрвээхэй хуралдах шиг л болж.. 


Нилээн удаан үргэлжилсэн үнсэлтийн дараа Жисон хойш суун яг л комманд авсан цэцэрлэгийн жаал шиг гараа өвдгөн дээрээ тавин суулаа.


"Яаж мэдсэн юм?"


'Юуг'


"ЖИРЭМСЛЭЛТ!"


Залуу бондгос хийн цочин ярих эсэхдээ эргэлзэж байгаад бүх зүйлийг нэг нэгэнгүй ярьлаа.


•Flashback•


...'Хараал идсэн Хёнжин зайлаад өг!'


: Чи ямар аймар юм бэ?


Гээд худлаа гонгиноод эхэлсэнд Жисон нэг л зүйл буруу байгааг гадарлалаа. Ийм нөхцөлд бол Хёнжин түүний мөрөн дээр цохиод тайвшрах талаар зөвлөгөө өгөөд явах ёстой байсан. Энэ яг л тийм жүжиглэлт шиг... байна


'Юу болоод байгааг хэл? Үгүй бол ална'


Хёнжин хэсэг чимээгүй суулаа. Бүр нилээн удаан чимээгүй суулаа.


Жисон аргаа баран 'Нэг, хоёр, г-у' гээд тоолж эхлэх үед Хёнжин уртаар амьсгаа аваад: Мина эгч чамаар тоглож байгаа юм.


°Flashback end°


"Хёнжин! Ална"


'Уурлаж байна уу?'


Мина Жисон руу огцом эргэн их л ширүүнээр харж байгаад "Мэдээж? Тэглээ гээд намайг тэгж хараадаг нь ямар учиртай юм! Зэвүүн бацаан"


Жисон уурласан гэдэгт биш зэвүүн бацаан гэдэг үгэнд гайхан, гагцхүү цухалдаж ядан 'Тоглож л.. байс-сан ш дээ' гэж хэлээд удалгүй нэг сайн санаа алдсан юм даа.


"Тэгээд юм л болохоор санаа алддаг шдээ? Надаас залхчихсан юм уу? Хааа! Ёстой гайхшруулж байна шүү? Babyboy"


Одоо л нэг бүх зүйл голбиролдоо орж байгаа мэт санагдаж нүүр дүүрэн инээмсэглэсээр 'Уур чинь гарчихсан юм уу? Mommy. Гэхдээ та надад хүсэж байгаагаа илэрхийлэх гэж тоглосон бол бид одоо ч хүүхэдтэй болж болно шүү' гээд нүдээ ирмэлээ.


Мина шүлсэндээ хахчихгүйг хичээн инээдээ тэвчин "Тэгэх үү? Болж байна. Намайг хүүхэдтэй болгоод өг Хан Жисон!"


Зүгээр л тоглож хэлсэн үгэнд нь ийм гүнзгий бөгөөд нухацтай хариу өгсөнд гайхшран нүдээ бүлтэлзүүлэн, амаа ангайлган юу ч юм хэлэхийг оролдох нь хичнээн эгдүүтэй гээч?


"Aww babyboy? Хүүхэдтэй болгож өгнө гээгүй юм уу?"


Ta nar goy set uldeene geegui yumuu! Ahahhaha zaa tegeed manai hoyr c mangartaal yvaad l baindaa. Taalagdvl vote set husvel follow kk


Ene jisung odoo huuhdtei blgj ogno gegumuu ntrhahhaha

Comment