Хөгийн новш

"Aww babyboy? Хүүхэдтэй болгож өгнө гээгүй юм уу?"



***


: Жисонаа! Ярьсанаараа шүү? Тийм биз?


'Ээ, дэмий байх аа. Хоёулаа өчигдөр арай л хэтрүүлчихсэн биш бил үү' гээд алгаа хавсран гуйна.


Юу хийчихсэн болоод ингээд байгаа юм болдоо?


: Үгүй шүү. Анхнаасаа тэгье гэж тохирчихоод одоо буцна гэж юу байсан юм


Гэж хөмсөгөө зангидаад удаагүй гүнзгий амьсгаа аваад: Үнэндээ надад их чухал байгаа юм л даа. Тэр надад зөвшөөрсөн бол би анхнаасаа өөрөө л очоод авах байсан шүү дээ? Би ямар чадахгүй биш. Зүгээр л.. мэдэхгүй юм даа тэр бас л чиний фен охидуудын нэг юм билээ.


Жисон нүдээ бүлтийлгэн хөмсөгөө зангидаад 'Чи галзуу юм уу? Яаж бодохоороо надаар хийлгүүлнэ гэж боддог байна аа? Гэхдээ зүгээрээ би авч чадах болохоор гай таарах нь дээ'


: Ewww чи хараал идсэн итгэлтэй харагдаж байна.


***


"Сэгёнаа, надад шүүгээнээс ямар ч хамаагүй цамц авч ирээд өгөөч"


: Окээ Ажжума:)


Гэж орилоод бөгсөө хаялан найзыхаа өрөө рүү орон яг хүсэлтийг нь биелүүлдэгийн даваан дээр өст хүн юу юу гэдэг билээ дээ тэрэн шиг утас дугарч нилээн хэдэн зүрхээр тэмдэглэсэн дугаараас зурвас ирсэн байв. Сэгён жуумалзан бушуухан кодыг нь хийгээд зурвасыг унших төдийд өнөөх инээмсэглэл нь алга болж эсэргээрээ үл ялиг ууртай болох нь тэр.


Цамцыг нь шүүрч гараад найз дээрээ очин хэлэх эсэхдээ эргэлзэж байгаад нэгэнт л зурвасаа уншихаас хойш гэж бодоод: Цамцаа аваарай, Мина.


"Ороод ирээ, нуруу арчаад өг"


***


'Бурхан минь, нэг цаг өнгөрчихөөд байхад хариу ирэхгүй байна? гэж үүдээ'


: Чи энэ удаад алдсан бололтой! Тиймээс хурдан биелүүлээд өг


'Үгүй шүү, бид эхлээд уулзана. Тэгсэн хойно л асуудлаа шийдэх хэрэгтэй'


: Бурхан минь Хан Жисон! Чи угаасаа ашиглуулчихсан байна! Ойлгохгүй байна уу?


***


Түрүүнээс хойш найз нь нэг зүйлийг хэлэх гээд чадахгүй байгаа ч юм шиг, эсвэл яг л гүн сэтгэл гутралд орчихсон өсвөр насны охин шиг санаа алдаад зогсоод байсанд залхсан Мина түрүүлж ам нээлээ. "Сэгён? Ямар нэг зүйл болсон бол хэлэх хэрэгтэй шүү мм?" гээд хөмсөгөө дадал болсоноороо өргөлөө.


: Тийм ээ, юм болчихоод байна. Чамд зурвас ирсэн байхаар нь санаандгүй харчихсан юм.


"Ооё худлаа санаатай харсан биздээ?" гэж инээвхийлэхэд Сэгён дахин нэг санаа алдаад: Уучлаарай, намайг ийм арчаагүй байгаад.


"Тэрнээс ирсэн үү?" дахин хөмсөгөө өргөсөн нь илүү нухацтай харагдах ба яг л ажилтнаа халах гэж байгаа захирал шиг харагдана.


: Тийм ээ, ....


Минагийн мөрийг дэрлээд зуршил болсон мэт санаа алдаад: Новшнууд новш байсан шигээ, новшоороо л дуусдаг бололтой.


Мина юу яриад байгааг нь ойлгосон бололтой өрөө рүүгээ орон утсаа аваад удаанаар, айдастайгаар, зовиуртайгаар зурвас руугаа орж харлаа.


Тийм ээ яг л төсөөлсөн шиг нь зурвас!


Тэр юу нь ч мэдэгдэхгүй баахан зүйл бичиж байснаа удалгүй арилгаад л яг яах эв дүйгээ олохгүй хэвтэж байснаа ухасхийн босож ирээд "Mind Cafe-д яг одоо ир!" гэж явуулчихаад хувцаслан гадагш гарлаа.


***


"Харилцаагаа дуусгахыг хүсээ юу?"


Нэг тийм юуг ч илэрхийлэхгүй харцаар ширтэн, юуг ч илэрхийлэхгүй хоолойгоор ийн хэлсэнд залуу хэсэг цочирдон бүх зүйлийг хэлэхийг хүссэн ч найзых нь хэлсэн хачин бодлууд яагаад ч юм үнэн байж магадгүй гэж бодон өөрийгөө барьсаар 'Тийм' гэж хариуллаа.


Бүсгүй ахин л юу ч болоогүй мэт ширтэж байснаа "Болж байна аа? Асуудалгүй. Гэхдээ яагаад ингэж хүсэх болсон ганц шалтгаан л хэлчих? Тэгвэл тавиад явуулчихна гэж мэд" энэ үнэхээр л сэтгэл шулуудсан хүсэлт байсан юм.


Залуу юу гэх учраа олсонгүй, балмагдлаа.


Хэсэг суусны эцэст бүсгүйн тэсгэл алдарч "Солжи-гс болсон юм уу?"


Залуугийн дотор гэнэтхэн л шатах шиг боллоо. Яагаад? Тэр өөрөө ч ойлгосонгүй.


Мина яагаад Солжи-г мэддэг гэж? гэх бодол Жисоны толгойд эргэлдэж эцэст нь тэр дүгнэлтэндээ хүрсэн юм. Мина түүнийг ашиглаж байж! Өөрийг нь судалж, тандаж яаж худал хэлэхийг нь харж зугаагаа гаргах гэж ашиглаж байж? Янз бүрээр тоглодог байсан нь ч гэсэн уйдаагаа гаргадаг байж.


'Би хэн нэгний сайн жаал байх ёстой бол таных лав биш'



Drama tsaasha ene brg penthouse bolclodo ons ta nar ucra olohgui tolgoigo ergulj bhd daraagin heseg orj ta nariin tarhiig gesgne gej naidy! Ahhaha taalgdvl vote comment husvel follow kk

Comment