26

"Э-ээжээ энэ хэн бэ?"


" Б-бурхан минь гэж чи яагаад босоод ирэв ээ?"


Тэднийг хэрүүл хийж байх хооронд Тэхён хөл дээрээ тогтож ядсаар өрөөнөөсөө арай л гэж гарч ирэх нь тэр.


" Хонгор минь, чи түүнийг танихгүй ээ. Зүгээр л энүүгээр өнгөрч яваа хүн бололтой."


"Тийм байх нь ээ?...Ээжээ би Жонгүгийг санаад байна. Би өнөөдөр үнэхээр гоё зүүд зүүдэлсэн. Бид хоёр үерхээд ,тэр намайг үнс-..."


" Жонгүг гэж хэн юм бэ миний хүү?..."


" Би сайн мэдэхгүй ээ. Царайг нь ч сайн санахгүй байна. Г-гэхдээ би түүнийг дандаа зүүдэлдэг. Тэр үргэлж-..."


" Чи түүнийг таньдаг хэрэг үү?"


"Б-би мэдэхгүй байна аа ээжээ?"


" Тэгээд тэр хэн юм!"


" Т-та битгий уурлаарай. Магадгүй миний төсөөллийн найз залуу..."


Тэхён энэ үгийг хэлэхдээ учир зүггүй улайгаад унах  нь тэр. Харин энэ бүхнийг харж зогссон Жонгүг аль хэдийн уйлаад эхэлжээ. Учир нь гэвэл түүний хайртай залуу яг л сэтгэцийн өвчтэй хүн шиг болчихсон байна шүү дээ?


"Н-намайг уучилаарай Т-Тэхён! Б-би үнэхээр тэ-тэгье гэж бодоогүй! Ү-үнэхээр чамайгаа ийм б-болгочихно гэж с-санасангүй на-намайг уучилаач дээ х-хайрт минь!"


Жонгүг шууд л түүний урд сөгдөн гараа хавсарсаар ихэр татан уйлж эхлэв.


"Т-та хэн бэ? Яагаад надаас уучилалт гуйгаад байгаа юм? Танд ямар ч буруу-..."


" Тэхён үр минь, түүнийг тоох хэрэггүй. Өрөөндөө орцгооё."


" Э-ээжээ намайг уучилаач дээ? Б-би үнэхээр ийм зүйл болчихно гэж б-бодсонгүй."


Жонгүг бараг л тэдний өмнө мөргөж байлаа.


" Одоо хангалттай Жонгүг! Түүнийг харсандаа өөрийгөө азтайд тооцоод эндээс явж үз!"


Ким хадагтай ингэж хэлчихээд Тэхёныг дагуулан явах гэсэн боловч тийм зүйл болсонгүй.


" Жо-жонгүг гэсэн үү? Та сая Жонгүг гэсэн тиймээ ээжээ!"


Тэхёны нүд орой дээрээ гаран чихэр харсан бяцхан хүү шиг баярлах нь эгдүүтэй.


" Үгүй дээ хүү минь. Тэр чиний Жонгүг биш? Зүгээр л адилхан нэртэй-..."


" Ээжээ энэ миний Жонгүгие мөн байна! Би өөрийнхөө ханхүүг танина! Хэрвээ та итгэхгүй байвал би түүний зургийг үзүүлж болно шүү!"


" Чи ямар зураг яриад байгаа юм! Чамд түүний зураг байх ёсгүй."


" Намайг хүнд өвчтэй байх үед Сокжин ах надад түүний зургийг өгөөд " Энэ бол чиний ирээдүйн найз залуу. Тэр чамайг ямар ч үед орхихгүй хажууд чинь байх учраас битгий алдаарай" гэж хэлж байсан юм."


" Тэхён худлаа ярихаа больж үз! Чи зүгээр л халуундаа дэмийрч байна."


" Үгүй ээ ээжээ! Би яг одоо эв эрүүл байна! Та юу ч мэдэхгүй... Та намайг яагаад тэр үед эдгэсэныг мэдэх үү?Миний эдгэсэн тэр өдөр бол Сокжин ах надад түүний зургийг өгсөн өдөр байсан юм!"


" Т-Тэхён чи санаж байгаа хэрэг үү?"


"Би түүнтэй л хамт байвал миний өвчин эдгэх юм шиг санагдаж байсан....Г-гэхдээ түүнийг алдсан өдөр миний амьдрал орвонгоороо эргэсэн."


Тэхёны яриа замбараагүй болж үйл явдлаа хольж эхлэлээ.


" Тэр намайг биш Жиминыг сонсгосон. Эцсийн эцэст түүний сонголт Жимин байсныг би мэдсэн. Гэхдээ би түүнийг алдахаасаа үхтлээ айж байсан болохоор энэ бүхнийг хүлээн зөвшөөрч чадаагүй юм. Хэрвээ тэр байхгүй бол би буцаад л сэтгэцийн өвчтэй нэгэн болохоо мэдэж байсан боловч түүнийгээ хамгаалж чадаагүй алдчихсан."


" Т-Тэхён чи чинь-..."


" Би тэр үед яаж ч чадаагүй ээжээ? Миний хайртай залуу миний нүдэн дээр өөр хүнтэй загас наадуулах үед... Би үнэхээр юу ч хийж чадалгүй түүнийг орхиод явчихсан."


" Миний хүү тэр бүхнийг санаж байгаа хэрэг үү?"


" Яг тэр үед надад юу бодогдож байсан гээч? Өшөө хорсол, үзэн ядалт... хамгийн гол нь миний цээжинд хэмжээлшгүй их өвдөлт мэдрэгдэж намайг дотроос минь алж байсан."


Тэхён бүх зүйлийг нэг нэгэнгүй нухацтай яриж эхлэлээ.


" Нэгэнт л тэр намайг орхисон болохоор алдах зүйл байхгүй гэж бодсон юм. Түүнийг нэг л хором бодохгүй орхиход хуучны солиотой Ким Тэхён эргэн ирдэг гэдгийг би мэдсэн.Би яаж энэ бүхнийг санаад байгаа юм гэж үү? Учир нь гэвэл би Жонгүгийг бодож байгаа болохоор, түүний тухай ярьж байгаа болохоор энэ бүхнийг санаж байгаа юм."


" Би үнэхээр их харамсаж байна."



Yu l bolood bnda oilgomjtoi bn gej naidj bn. Oilghqu zvil bwal comm hesgt asuugaapai❤️

Comment