💙7💙

-Пак Чэёон!!!


Түүний хашгираан айснаасаа болж аль хэдийн хөшиж орхисон намайг алгадаад сэрээх шиг л болов. Аль нэг зүг рүү удаан ширтсээр байсан миний харц хөмсөг зангидсан ууртай хэрнээ санаа зовсон байдал үл ялиг шингэсэн тэр царай луу чиглэлээ.


Чанёол эргэн тойрноо харан бас намайг ажиглана. Тэгээд над руу ойртоод "Чэёон, юу болсон юм бэ?" гэж бүдүүн баргил хоолойгоороо асуув.


Би... Би юу гэж хэлэх вэ? Жинхэнэ буруутанг харчихсан. Тэр миний зургийг дарчихсанг хэлэх үү? Одоогийн энэ нөхцөл байдал үнэхээр санаа зовмоор юм.


Чанёол: Энэ чинь... Бурхан минь чи яагаад!!?


Тэр ууртайгаар ингэж хашгирахад би өөрийгөө ямар байдалтайгаар суусаар байгаагаа сая л мэдэх шиг болов. Өө тийм. Нээрээ би чинь хувцасаа сольж амжаагүй юм байна. Дэгүүрээ зөвхөн дотуур хувцастайгаа байж байсан. Тэгээд гаднаас хүн орж ирээд зургийг минь дарсан... Тэр хүн надтай ойртоод үсийг минь илсэн. Хар маск, малгайтай тэр хүний нүдийг л санаж байна.


Чанёолын асуултанд хариулах сөхөөгүй зөвхөн айдаснаасаа хагацах гэж тэмцэн чичигнэсээр байвал Чанёол өөрийн цамцаа тайлан надад нөмрүүлэв. Тэгээд намайг тэвэрч аваад "Битгий ай. Юунаас ч битгий эмээ Чэёонаа. Одоо би энд байна. Бүх зүйл зүгээр болохоор айх хэрэггүй. Би энд байна шүү дээ." гэх зэргийг чихэнд минь шивнэж байсан юм.


-


Хав харанхуй орчинд зөвхөн би... Ганцаарханаа энэ тэрүүгээр алхалж байв. Надтай хэн ч хамт байсангүй. Айж, уйлж, бүр хашгирсан ч хүн гарч ирээгүй. Аргаа барсан би өвдөгөө тэвэрсээр доош суув. Нулимс минь өөрийн эрхгүй урсаж байдгаараа уйлж байхад хэн нэгний хүйтэн гар мөрөн дээр минь сая нэг хүрэх шиг болов. Би гайхсан ч Чанёолыг байна гэж бодсон. Гэхдээ хоолой нь нэг л сөөнгө бас илүү өөр байсан. Тэр хүн "Энд байсан юм уу? Би чамайг олчихлоо~" хэмээн хэлэхэд Чанёолыг биш гэдгийг мэдсэн би чангаар орилон түүнийг өөрөөсөө түлхэв. Тэгвэл өнөөдрийн намайг айлгасан тэр этгээд хар малгай, маск өмссөн тул таних ямар ч арга байсангүй. Тэр хүн гарнаас минь татаж хувцасаа тайлахыг шаардан орилсон. Тэгээд өөрийн камераа барин чангаар инээд алдах нь сонсогдсон. Зураг дарах чимээ "чкк, чкк" гээд л... Камерных нь хурц туяанд нүдээ ч нээж чадахгүй ийм зүйл хийж байгаадаа итгэхгүй амьтан уйлсаар л байлаа.


Тэр хүн дахиад намайг зовоож байна!! Дахиад намайг айлгаж байна!!!


Би: ҮГҮЙ ЭЭЭ!!!!


Дэндүү аймар байлаа. Хэн нь мэдэгдэхгүй тэр нэгний инээд санаанаас минь урган гарж намайг дооголж байгаа аятай. Амьсгал давхцан хамаг хөлс цуварчихаж. Үнэхээр муухай зүүд байна.


Жижиг гэрлээ асаан аль болох амьсгаагаа дарах гэж хичээж байв. Тэгвэл "Нөгөө аймшигаа зүүдэлсэн юм уу?" гэх Жисү эгчийн хоолой сонстов.


Би: Т-Тийм л бололтой.


Жисү эгчийг сэрээчихэж... Чанга хашгирсанаас л боллоо.


Эгч нэг санаа алдах шиг болоод дээш өндийв. Арай надаас болж?


Би: У-Уучлаарай эгчээ! Одоо би яахчгүй ээ! Таныг сэрээсэн бол үнэхээр---


Жисү: Паста тэнэгхэн минь! (Паста нь Жисүгийн өгсөн Чэёоны хоч бөлгөө 😂) Эгч нь өөрийнхөө нарийн арга хэмжээгээ авах гэж байна гэснээ дэрээ шүүрч аваад миний ор луу дөхөөд ирэв.


Би: Эгчээ? Гэхдээ---


Жисү: Гэхдээ гэдэг үгэнд би маш дургүй. Өнөөдөр чамд муухай зүйл тохиосон. Титан золиг байгаагүй бол бяцхан Чэёонны яах байсан бол!! Одоо агуу Жисү миний бие өөрт тань сайхан зүүд зүүдлүүлдэг үйлчилгээ үзүүлэх болно. Цаашаа хэвт!


Би: Б-Баярлалаа эгчээ!


Жисү эгч инээсээр миний хажуугаар шурган хэвтээд чангаас чанга тэвэрсэн юм. Түүний тэврэлт үнэхээр сайхан. Жисү эгчээс байнга чихэр үнэртдэгийг ч хэлэх үү тайвшраад л явчихсан шүү.


Гэхдээ 10 минутын дараа тийм сайхан санагдахаа байжээ. Жисү эгчийн чанга тэврэлтнээс болж нойр сэргэж амьсгаа боогдоход хүрсэн юм. Эгчийг хэдэн удаа дуудаж сэрээх гэсэн ч эгч бүр сэрэх шинжгүй хурхирч байв. Яг л хажууд нь байшин нурж байсан ч яахчгүй мэтээр.


-Кукарикүүү!!!


Лалиса өрөөнд чанга гишгэлсээр орж ирэхдээ тахиа шиг чангаар донгодсон юм. Тэгээд тэрээр миний нүд хальтрам төрхийг олж харчихаад зог тусан гараа атгаад амандаа хийн харуусах шиг боллоо.


Лиса: Ч-Чэнн? Өглөө болчихсон.


Би: Тиймээ. Сайхан өглөө байна шүү.


Ингэж хэлчихээд дээш босон угаалгын өрөө лүү зүглэв. Лиса түргэхэн хурхиран байх Жисү дээр очин сэрэхгүй болохоор нь бүр алгадаад авлаа.


Жисү түүнийг хүчээр сэрээсэн Лиса руу муухай харсаар: Чамд юу тохиолдоо вэ Лалиса!!


Лиса: Эгчэээ!!!


Жисү: Тиймээ би эгч чинь! Чамаас 2 эгч гээд байна хүүхдээ! Ингэж сэрээх чинь таалагдсангүй! Намайг дараагийн удаад хацар дээр минь үнсэж сэрээгээрэй!


Лиса: -_- Өчигдөр Чэннд юу болсоныг мэдсээр байж тайван амраахгүй яаж байгаа юм!?


Жисү: Аан. Энэ үү? /инээх/ Ким Жисү би их ухаантай болохоор үүнийг өөрөө сэдсэн юм. Хөөрхий Чэёон минь эгчийнхээ ачаар сайхан амарсан байгаа биз?


Лиса Жисүгийн үгийг сонсчихоод ар дагз руу нь цохин аваад "Та нээрээ!! Хэзээ ухаан сууна даа!" гэхэд Жисү хамраа үрчийлгэн хумсаа сарвайлгасаар Лиса руу дайрсанаар тэдний эцэс төгсгөлгүй ээлжит нэгэн тулаан эхэлсэн юм даа.


Жэнни: Омо омо! Пак Чэёон чи нойргүй хоноо юу?


Эгч миний үхлүүд байдлыг анзааран санаа зовсон бололтой ингэж хэлэхэд нь би хүчээр инээмсэглээд толгой дохив. Лиса Жисү эгч хоёр дахиад л зодолдсон бололтой хоёул үс нь сэгсийчихсэн ууртай гарууд бууцгааж байгаа харагдана.


Жэнни эгч Лисаг сандал дээр суусан даруйд чихдэж авахад гайхсандаа болоод нүд нь томорсон Лиса "Яа!! Онни!!! Би ямар яасан юм бэ!!" гэж гомдоллоно.


Жэнни: Яагаад Ружэ ийм аймар байдалтай байгаа юм!? Нүдийг нь дагаад бүр хөхөрчихсөн!! Хүүхэд амраахгүй!!


Лиса шалтгаангүй Жэнни эгчид загинуулсан болохоор Жисү эгч рүү муухай харна. Харин Жисү эгч Лисагын өөдөөс хэлээ гаргав.


Жэнни эгч бидний өмнө хичээнгүйлэн бэлдсэн өглөөний хоолыг тавиад "Ямартайч хоолоо идэцгээ. Хооллож байж л амьдарч чаддаг юм!" гэлээ.


Бүгд: Мэдлээ!


Хэдий дуртай нь аргагүй ингэж хэлсэн ч хоол идэх хүсэл төрсөнгүй. Үнэндээ цаашдаа сургуульдаа ч явмааргүй байна. Дахиад тэр хүн хаа нэгтэйгээс гараад ирвэл яах вэ? Намайг зовоох гээд, намайг тагнах гээд хүлээж байвал... Хамгийн их айж байгаа зүйл нь тэр хүн Лэе байвал? Үгүй ээ! Тэр миний найз... Би ийм зүйл хүсэхгүй байна.


Би: /босох/


Манай гурав гайхсан бололтой бүгд хооллохоо болин миний зүг харцгаана. Харин би гэнэтхэн хоолны ширээнээс босож эвгүй авир гаргаснаа ухаараад арай ядан инээмхийлэн "Н-Нөгөө... Би цатгалан байгаа бололтой. Тэгвэл... Би явлаа шүү! Хэхэ!" гээд өрөө лүүгээ гүйчихэв.


Чэёоны ардаас явах гээд дээш өндийх Жисү Лиса хоёрыг зогсоосон Жэнни санаа алдаад "Тэр дарамтанд орчихож. Түүнийг эргээд иртэл нь хүлээх хэрэгтэй. Энэ л бидний хийх зүйл"...


Жисү: Аишш! Дүү минь ингэж зовох ёсгүй!


Лиса: Тиймээ. Бидний нэгэд ийм зүйл болж байгаа нь үнэхээр сэтгэл өвтгөж байна. Донук их сургуульд сталкер мэтийн гаж амьтад байдаг гэхээр бүр бие эвгүйрхчихлээ!


Жэнни: Харин тийм. Чэёонд хугацаа хэрэгтэй.


Жисү: Титан залуу руу залгах уу? Ирж найз охиноо тайвшруулаач золиг минь гээд л!


Лиса: Эгчээ! Иймэрхүү үед л найзууд туслах ёстой. Юм болгоныг найз залуу нь зохицуулна биз гээд хаяаад байвал бид өөрсдийгөө Чэёоны найзууд гэж томорцгоох хэрэггүй байлгүй.


Жисү өөрийгөө буруу зүйл ярьснаа ухаараад дэмий л санаа алдаад доош чимээгүй суулаа.


-


Хэрвээ тэр гэр хүртэл минь дагасан бол яах вэ? Одоо ч камераа барьчихсан миний үйлдэл бүрийг хянаад байж байвал!!!?


Тэр хүн одоог хүртэл намайг хараад заваан инээдээрээ инээж байгаа гэсэн бодол гэнэтхэн орж ирэхэд даруй бүх хөшигөө хаан хаалгаа ч давхар түгжив. Хөнжилөө дээгүүрээ нөмрөөд эвхрээд хэвтэхдээ би бараг л уйлж байсан юм. Үнэхээр намайг хараад байгаа юм шиг байна. Миний зургийг дараад л, бичлэг хийгээд л... Үнэхээр аймар!


Хэдэн минут хэвтсэн юм бүү мэд. Маш их айж байсан болохоор зөвхөн нуугдахыг л хүссэн. Нуугдаад л... Бүгдээс зугтаад, дахиж хэзээ ч гадагшаа гарахгүй байвал тэр хүнийг дахиад харахгүй биз дээ?


ТОГ~ ТОГ~ ТОГ~


Бурхан минь! Энэ лав тэр байх! Намайг олоод ирчихэж!!


Чихээ дараад "Цаашаа яв!!" гэж тасралтгүй ориллоо. Дахиад таарахыг хүсэхгүй байна. Намайг зүгээр орхиоч дээ!


Би: Гуйя!!! Үнэхээр.. Г-Гуйж байна! Намайг тайван орхиж болохгүй юу!? Таниас гуйж байна... Б-Би юуг ч буруу хийгээгүй шүү дээ!


Эдгээр үгсийн минь дараа хаалга нүдэх чимээ гэнэтхэн алга болчихов.


"Чэнн! Дотор юу болоод байгаа юм бэ!!? Хаалгаа тайлаач дээ!"


Байзаарай... Энэ чинь Лиса байна!


Өөрийгөө буруу бодож байснаа ойлгон бушуухан хаалгаа тайлвал Лиса байдгаараа санаа зовчихсон намайг тэврээд авлаа. Надад үнэхээр хэцүү байсан болохоор би шуудхан л уйлчихав.


Удалгүй хоёр эгч ч бас орж ирээд бидэнтэй нэгдэн дөрвүүлээ хамтдаа тэврэлдсэн юм. Эгч дүүсийн минь халуун дотно сэтгэл тэрхэн мөчид илүү ихээр амтагдаж, дотор уужирах шиг л болсон. Тэднийхээ ачаар өөрийгөө ямар хулчгар зүйлс бодож, зугтах гэсэн тэнэглэлд бүрэн автаж байснаа ухаарсан. Сэтгэлийн нандин бичээсийг тэд минь л уншиж чадах юм. Үнэхээр агуу бахархмаар эгч дүүс минь...


Хэдэн минутын дараа арай тайвширсан би өрөөндөө тайвнаар хэвтэж байлаа. Ямар ч муухай зүйл бодолгүй зөвхөн хайртай 3 найзынхаа үнэн сэтгэлийг бишрэн инээмсэглэж байсан юм. Тэр тайван байдлыг авчирсан баатруудын нэг болох Жэнни эгч гэнэтхэн өрөөнд орж ирээд хөнжилийг минь хуу татаад хаячихав.


Гайхаж бас битүүхэн сандарсан би ээрч муурсаар "Эгчээ, таны түргэн характар ямагт гайхшруулах юм!" гэхэд Жэнни эгч ташаагаа тулан бардам аргагүй зогссоор "Улам гайхширмаар байна уу?" гэх нь тэр.


Намайг үг хэлж амжаагүй байтал эгч гарнаас зулгаан дээш босгон суулгаад "Яг одоо хувцал!! Пак Чэёон."


Би: Юу?


Лиса цаад өрөөнөөс гүйж гарч ирээд "Чэёонаа би нүүрийг чинь гялалзуулаадахъя!" гээд хамаг нүүрний будагаа барьчихаад шууд л над руу дайрав. Жисү эгч харин яг адилхан хоёр даашинз барьчихсан "Аль нь гоё байна? Би алыг нь өмсөх вэ?" гэж асуулаа.


Лиса: Юу вэ? Жисү эгчээ! Наад хоёр чинь яг юугаараа ялгаатай юм?


Жисү эгч инээсээр дуртай нь аргагүй хоёр хувцасныхаа ямар ялгаатай болох тухай 5 гаруй минут чалчсан юм. Эцсийн дүгнэлтэнд нэгнийх нь утас хөвөрсөн болж таарсан юм даа.


Би: Гэхдээ... Бид хувцсаа өмсөөд, нүүрээ будах ямар шаардлагатай юм бэ?


Жэнни: Өө хонгорхон Ружэ минь.


Жисү: Эгчдээ итгэ. Чи бид гуравтай байвал ямагт цэцгэн замаар явна шүү дээ. 1 жил хамт амьдарчхаад үүнийг мэдэх хэрэгтэй хайрт дүү минь.


Яагаад ч юм эгчээс гэрэл цацраад байх шиг О.О


Лиса хоёр эгчийг "Арай ч дээ" гэсэн харцаар харж байгаад духаа нэг алгадаж аваад миний зүг нухацтай харан "Өчигдөр болсон бүх зүйлийг мартуулах бид гурвын олсон төлөвлөгөөг хэрэгжүүлэх гэж байгаа юм."


Жисү: Тиймээ!! Салхинд гарцгаая!! Хөдөө гарцгаая!!! Үүхүүү!!!~~~


Эгч хэт догдлон хөөрсөн бололтой энэ тэрүүгээр үсэрч цовхчоод хачин гулжганасан бүжгээ огтхон ч эмээлгүйгээр хийсээр байв.


Жэнни: -_- Эгчээ. Таныг ингээд байвал хаяаад явчихна шүү. Өнөөдрийн бидний гол хүн Чэёон болохоос та лав биш.


Жисү: За даа за! Ойлголоо золиг минь. Ёстой нэг! /доош томоотой суух/


Лиса: Одоо ойлгов уу?


Тэд сэтгэлийг минь засахыг хүссэн байна. Үнэхээр сайхан сэтгэлтэй юм.


Сэтгэл минь ихэд хөдлөн бараг л уйлчихсангүй тэдэн рүүгээ бага зэргийн мишээгээд "Баярлалаа" гэлээ.


Тэр гурав намайг тэвэрч авахад Жисү эгч хамрыг минь зөөлхөн чимхэн өхөөрдөх шиг болсноо "Чи эргээд хэвэндээ орох болноо." гэж хэлнэ. Тиймээ, тэдний зөв. Би эргээд хэвэндээ орох хэрэгтэй.


Жэнни эгчийн утас дуугархад эгч "Тэр ирчихлээ." гэж хэлээд Лиса руу харан "Жисү эгч бид хоёр гараад байж байя. Үлдсэн ачаануудаа зөөгөөд араас гараад ирээрэй." гэх нь тэр.


Өрөөнд Лиса бид хоёр л хоцрох бөгөөд Лиса өөрийн духаа нэг цохиж аван "Хамгийн бага нь байх ийм л хэцүү..." гэж амандаа бувтнасаар эрэгтэй хүний л дийлэх хүнд зүйлсийг ганцаараа өргөөд гараад явчихлаа.


Жисү: Би машин барина!!


Жэнни: Үгүй ээ. Юун мөрөөдчихсөн юм.


Лиса машины ар тээшэнд ачаагаа зөөж дуусчхаад хөлсөө арчиж аван муухай царайлан "Эгчээ одоо жаахан хүүхэд шиг аашилах хэрэггүй ээ. Зүгээр л явцгаая!" гэлээ.


Жэнни эгч жолоочын хажуу суудалд харин бид гурав арын суудалд сууснаар машин хөдлөхөд бэлэн болоод байлаа. Гэхдээ... Энэ танихгүй залууг хэн бэ гэдгийг гайхацгаан Жэнни эгч рүү харах бид гурвын хачирхалтай төрхөнөөс бусад зүйлс бэлэн болчихож.


Жэнни эгч "За хөдөлцгөөе" гэж хэлээд арагш бидэн руу харахдаа хачин царайлан "Та гурав яачихаа вэ?" гэлээ.


Лиса сандарч байгаа бололтой хоолойгоо зассаар: Нөгөө... Юу...


Жисү: Энэ хэн бэ? Чиний хайрт уу?


Би: /толгой дохих/ Э-Энэ хүн... Хэн бэ эгчээ?


Жолоочын суудал дээр суух залуу инээд алдсаар бидний зүг харахдаа нэг нүдээ ирмэх нь хачирхалтай.


Жэнни: Аан. Нээрээ танилцуулаагүй юм байна шд. Энэ хүн бол Крис Ву! Манай ангийн найз, миний хамтрагч байгаа юм.


Эгч найзыгаа мөрөөр нь тэврэхдээ ингэж хэллээ. Бид гурав харин гурвуул зэрэг уулга алдацгаан зэрэг толгой дохино. Үнэндээ эгчийн найз нь их царайлаг бас дэндүү догь нэгэн юм.


Крис: Өнөөдрийн миний үүрэг та хэдийг ойрхон хүрээлэнд аваачиж хаяаад, эргээд залгахаар чинь буцаад энд хүргэж өгөх.


Крис огт анхааруулалгүй хурдтай машинаа асаагаад спорт загварын машинаараа галзуу хурдтай давхиж эхэлсэн юм.


10 гаруй минут хамаг биеэ чангалчихсан болохоор гадагш гарахад нэг л сайхан болоод ирэв.


Жисү: Бөгсөө хавчиж явсаар бүр хөшчихлөө!


Лиса: Яа эгчээ! Та жаахан аятайхан ярь л даа. Өөр хүн байхад хүртэл гээд Крис руу харахад Крис догь байрлалтай зогсож байснаа "Догь залуусд ийм яриа хамаагүй ээ." гэж догиор хэлээд догиор яваад өгөв.


Жэнни: Аргагүй л удахгүй өвөл болох гэж байгаа болохоор хүмүүс пэг байна шүү.


Лиса: Ийм олон хүнтэй байх нь онцгүй юмаа. Хэдүүлээ харих---


Жисү: Манайхаан!!! Энд энд!!! Би энд зай олчихлоо!!! гэж аль хэдийн хаа нэгтэйд модны доор юмнуудаа авааччихсан бид нарыг дуудан хашгирахдаа гараараа даллаж байв.


Би: Эгч ямар хурдан оччихов оо!?


Жэнни: Энэ хүмүүсийг үү. Яахаараа ийм олуулаа бидэнтэй зэрэгцэж салхинд гардаг байнаа? Ёстой нэг!!


Их сайхан газар байсан юм. Хиймэл нуурыг тойрсон олон шувууд цэнгэцгээж, мод бүхний доор цугласан хүмүүс инээлдээд л. Хаа сайгүй шарласан навчис унаад ингэхдээ салхи ч тогтуун сэвшээгээд л.


Дэндүү сайхан орчин ч асар олон хүмүүс цуглажээ. Багтаж шингэх газар үгүй мэт. Хаашаа л харна хүн. Хажууд сууж байгаа хүмүүстэйгээ тэврэлдэх шахам битүү...


Бид дөрөв тийм ч таатай байсангүй бүгд биеэ барьцгаан газар дэвссэн бүтээлгэн дээрээ дуугай сууцгаана. Эргэн тойрны олон чимээнд нэгнийхээ яриаг ч сонсож чадахгүй, бүр ярихыг ч оролдохгүй байлаа.


Жисү эгч хийх юмаа олж ядан бэлдэж авчирсан жигнэмэгээ мирсээр "Энэ хүмүүс чинь одоо баасан дээр шавж байгаа ялаа шиг л!!" гэж уцаарлангуй хэлэв.


Лиса: Ийм зүйл ярьж байж хоолойгоор чинь идэх юм даваад байна гэж үү?


Жэнни: Дуугүй байцгаа. Та хоёр хэрэлдээд байхаар би энд байгаа хүмүүсийг буудчихмаар санагдаад байна.


Жэнни эгчээс айсан уу эсвэл дахиж юм ярих хүсэл төрсөнгүй юу бүгд нам гүм болцгоон зөвхөн бусад хүмүүсийн битүү чимээн дунд толгойгоо дүүргэнэ.


5 гаруй минут тиймэрхүү байдалтай суусны дараа бид хэд яг нэгэн зэрэг санаа алдацгаав.


Тэд минь их гунигтай харагдаж байна. Миний сэтгэл санааг өргөх гэж энд ирсэн ч ганц би гэлтгүй бүгдээрээ гундаад буцах нь... Тэд ийм зүйл хүсээгүй нь ойлгомжтой шүү дээ.


Би дээш босон: Хэдүүлээ илүү хөгжилтэй зүйл хийцгээвэл ямар вэ!?


Лиса: Гэнэтхэн яах нь энэ вэ?


Жисү: Энд суугаад жигнэмэгээ долоох нь хорвоогын хамгийн хөгжилтэй зүйл биш байсан юм уу? гэж хэлэхдээ Жэнни эгч рүү гомдоллосон байртай харлаа.


Жэнни: Одоо миний буруу болчихсон уу? Та хоёр энэнээс дээр санааг гаргаж ирж чадаагүй л биз дээ. Хоёул амаа ангайгаад намайг шүтээд байсан юм байж!!


Жисү: Хэрвээ бидэнд бодох боломж байсан бол би хавьгүй сайхан зүйл олж чадах ч байсан юм билүү!


Лиса: Ээе ээе эгч нараа!


Жэнни: Хохино за. Крисыг хүрч иртэл эндээ төмс царайлаад сууж бай!


Жисү: Хмм! /буруу тийш харж суух/


Жэнни: Хнн! /нөгөө тийшээ нь харж суух/


Лиса бид хоёр нэгэн рүүгээ "Одоо яах вэ?" гэсэн харцаар харцгаана. Хоёр эгчийг ингэнэ гэж бодсонгүй шүү. Байдлыг илүү хөгжилтэй болгохыг л хүссэн юмсан...


Би: Х-Хэдүүлээ дуу дуулах уу? Миний утсан дээр сайхан дуунууд их бий шүү!


Тэр гурав намайг юу яриад байнаа гэсэн байртай хачин харцгаахад яагаад ч юм чичигнэн сандарсан би утасаа цүнхнээсээ авах гээд хойш эргэхдээ хөл алдаад уначихав. Хоёр гараараа савласаар удаашралтай мэтээр эргэн тойрноо харан чангаар бахиран унасан би тийм ч хүчтэй, хатуу зүйл дээр газардаагүй юм.


Айсандаа юу болсоныг тэрхэн хоромд ойлгож чадахгүй сая нэг намайг барьж авсан хүн рүү харлаа. Тэгвэл миний бүхэл ертөнц, зүрхийг минь хулгайлсан тэр л эрхэм санаа зовсон байртай зогсож байв.


Чанёол: Чэёон? Чи?


Би: Ч-Чанёол?


Бид нэгэн рүүгээ том нүдэлцгээн байхад бидний энэ байдлыг бүрэн дүүрэн ажиж байсан Жисү эгч аль хэдийн босчихсон над руу харан зальтай царай гарган "Яасан романтик булдруунууд вэ!? Кинон дээр л супер баатар мэт хаанаас юм гарж ирээд түшиж авдаг биз дээ? Аввв!!! Чимхээд базаад хаячихмаар эгдүүтэй хоёр зулзага..."


Лиса эгчийн үгийг гүйцээлгэсэнгүй амыг нь даран хойш зулгааснаар Жисү эгчийн наргиан дуусгавар болов бололтой.


Би: Энд юу хийж байгаа юм? Ганцаараа яваа юм уу?


Чанёол: Үгүй ээ. Хамтлагынхантайгаа хамт. Чам руу залгаад урих гэж байсан ч чиний хувьд салхинд гарахад тийм таатай байна гэж бодоогүй. Би ч бас ийм газарт ирэхийг хүсээгүй л дээ. Юра л надаас шаардаад байсан юм.


Түүнийг ингэж хэлэхэд Чанёолын найзууд ардаас нь ирцгээн бидний өмнө зогслоо.


Лиса бүр тэнэг чанга уулга алдан "Чи муу гажиг энд!!!" гэхэд Чанёолын хамтлагын гишүүн Сэүн хөмсгөө зангидсаар "Хоосон толгойт уу даа?!" гэлээ.


Жэнни: -_- Би л ганцаараа танихгүй байгаа хүмүүс болж таарав уу? Хөгийн юм.


Юра: Ямар юм аа? Чи сая юу гэсэн бэ?


Жэнни эгч гараа хавсран: Хөгийн гэлээ!


Сэүн: Хоосон толгойтоо!! Яагаад намайг хаа явсан газарт дагаад байдаг юм!? Би хэлсэн. Чи миний сонирхол биш!


Лиса: Өө за. Болиорой хөгшөөн. Чамайг дагаж буяндаа бузар хийх хүн би биш шүү!


Хоёр зэрэг хэрүүл болон энэ дунд нь Жисү эгчийн хөөрсөн алга ташилт, Пэгхэгийн тамхины утаа, Чанёол бид хоёрын яах учираа олохоо байсан байдал бүгдийг самууруулж байлаа.


Бидний авчирсан бүтээлгэн дээр 5 минутын дараа гэхэд бүгдээрээ томоотой сууцгааж байлаа. Яг яах учираа олохгүйгээр шүү дээ. Буцъя аа буцаж чадахгүй. Үлдэнэ гэхэд дэндүү ачаалалтай.


Үүнээс гадна санааг минь зовоож байсан нэг зүйл байлаа. Чанёол. Тэр өнөөдөр яагаад ийм гунигтай харагдана вэ?


Жисү: Алив ээ, эндээс аваад ид.


Хөөрхий эгч минь Чанёолын байдал нэг л нам гүм маш хачирхалтай байсныг анзаарч аль болох засах гэж хичээн авчирсан жигнэмэгээ түүнд сунгаж байв.


Чанёол: Өө хэрэггүй дээ баярлалаа. Би цатгалан байна.


Чанёолыг эелдгээр татгалзсан хариунд ганц би гэлтгүй бусад маань ч гайхаж байгаа нь тэдний царайнаас илт байлаа. Учир нь Чанёолыг "Хэрэггүй" гэж хэлэхэд нүдэнд нь нулимс хурсан байсан юм.


Жисү: Ахх! Энэ жигнэмэг хэтэрхий амттай харагдаж байгаад уучлаарай! Гэхдээ тэглээ гээд идээгүйдээ харамсаад уйлж болохгүй ээ титанаа!!


Лиса: Яа эгчээ! Юу яриад байгаа юм...


Юра: Хах! Үнэхээр жаахан хүүхэд шиг хүмүүс юм гээч.


Жэнни: Чи муу юу гэнээ? Манай найзуудаар оролдвол өөрөө зуурдаар халих байх шүү!


Юра: Өөрөө намайг барах уу тэ?


Сэүн: Хоосон толгойтоо, би жигнэмэг идье л дээ.


Лиса: Намайг тэгж битгий дууд!


Тэдний их шуугианаас ангижран суух Чанёол бас би. Түүний гунигтай байдлыг тааж ядан яагаад нулимс нь ил гарчих шахам байгааг төсөөлөхөд ч бэрх юм. Тэр минь хэн хүнээс илүү цагаахан учираас сэтгэлээр унах шалтгаан хангалттай их?


Би: Чанёолаа...


Эцэст нь түүнийг ингэж ганцаараа зовоод суухыг харж тэвчсэнгүй асуухаар шийдээд нэрийг нь аяар дуудлаа.


Чанёол: За? Яасан бэ Чэёонаа.


Би: Н-Нөгөө... Миний бодлоор чи яг одоо тавгүй байна тийм үү?


Намайг ингэж хэлэхэд Чанёол улам л хачин царайлах нь илт анзаарагдсан ч зөрүүд тэр минь үгүй гэсэн юм.


Надад худлаа ярих хэрэггүй шүү дээ... Би чиний зүрхэний цохилтыг хамт мэдэрч чаддаг. Худлаа хэлж байгааг чинь тааварлах дэндүү дэндүү хялбар байхад...


Чанёол: За манайхаан. Одоо явцгаах уу?


Чанёол нөгөө хэдийнхээ хариултыг ч хүлээсэнгүй ганцаараа түрүүлж босоод яваад өглөө. Чанёолын найзууд бидэнтэй салах ёс хийсээр араас нь явсан юм.


Жэнни: Тэгэхээр Лалиса. Чамайг янзан бүрээр дуудаад байсан хачин амьтан хэн юм дээ?


Жисү: Харин тийм! Хэл хэл!! Хэн юм!


Лиса: Аан. Жинхэнэ гажиг гар. Намайг өөрт нь сайн гэж бодоод байдаг юм. Тэгэх бүрт нь би алгадаад "Гуцав аа!!" гэдэг!!


Лисаг шалгайх эгч нарын яриаг тэр үед сонсож байсан ч тархи минь хүлээж авч дийлэлгүй гагцхүү доош харан алхах Чанёолыг холоос ажиглан түүнтэйгээ хамт санаа алдан байлаа.


-


Утасны минь дуу дуулдах тэрхэн агшинд гүн нойрноосоо шуудхан сэрчихлээ. Хананд өлгөөтэй цагийн зүүний циг цаг гэх чимээ, бас Жисү эгчийн жигд хэмнэлтэй амьсгаа зонхилох тэр л өрөөнд танихгүй дугаарыг авах эсэхдээ эргэлзэж байв.


Багтай хүн байвал... Би яах вэ?


Болгоомжтойгоор дуудлагыг аван чихэн дээрээ наагаад хэн болохыг нь танихын тулд эхэлж дуугаралгүй хүлээцтэй чагинана.


Тэгвэл "Пак Чэёон мөн үү?" гэх эмэгтэй хүний амьсгаадсан хоолой сонсогдлоо.


Би: Тийм байна. Өөрөө... Хэн бэ?


"Юра байнаа!"


Би: Юра? Ийм орой ямар хэргээр?


Юра: Чи Чанёолыг хаана байгааг мэдэхгүй биз. Тэр өдөр хүрээлэнгээс хамт гараад ажилтай гэчхээд холбоо тасарчих юм. Өнөөдрийн бэлтгэлдээ ч ирээгүй...


Зүрх пал хийгээд л явчихлаа. Чанёол... Тэр минь хаачсан гэж?


Юра: Гэртээ байхгүй байсан. Бас байж болох тэдгээр газрууд дээрээ ч гэсэн! Чи түүнтэй уулзсан уу?


Би: Ү-Үгүй.


Юра: Тийм гэж үү? Н*вш гэж! Тэр алга болчихлоо. Насанд хүрсэн хүн байж яаж ингэж алга болж чадаж байнаа!? Хүмүүсийн санааг зовоогоод үнэхээр! Сэүн, Пэг бид гурав одоо хайж байна. Чамтай холбогдвол... Хүлээгээрэй. Байна уу? Байна уу Чэёонаа? Намайг сонсож байна уу?


Өдрийн түүний хачирхалтай байдал... Гунигтай харц... Түүнд минь ямар нэгэн зүйл болсон байвал? Би хэзээ ч өөрийгөө өршөөхгүй.


"Хариулаач дээ!" гэх Юрагын давчидсан хоолойг сая нэг сонссон би даруйхан "Би түүний байгаа газрыг мэдэх юм шиг байна." хэмээн хэллээ.


Үнэхээр л миний бодсон газар мөн байсан юм. Анхны болзоон дээрээ намайг дагуулж ирсэн тэр барилгын дээвэр... Урьдын адил сэвшээ салхи хүчтэй үлээхэд ганцаардмал залуугын гунигтай суух нь үзэгдэнэ.


Түүний хажууд чимээгүйхэн суулаа. Чанёол намайг ирсэн үгүйг ч мэдэхгүй байх шиг. Хэт их уйлсанаас нь болж тэрний минь гоёмсог алаг нүд нь бүр хавдчихаж. Хөөрхөн инээмсэглэл нь хаашаа хийсчихсэн юм бэ? Пак Чанёолыг хэрхэн эргүүлж авчирах уу...


Халуун дулаан тэврэлт, зөөлхөн үгс... Аль нь түүнийг тайвшруулах бол?


Юу ч дуугаралгүйгээр зүгээр л түүний нулимсыг арчиж өгсөн юм. Энэ үед л намайг ирсэнийг мэдэх Чанёол "Чи энд... Я-Яаж?" гэж асуув.


Би: Чи хаана ч байсан би олоод л ирэх болно. Дэлхийн аль ч булан руу нуугдсан ч би олж чадна.


Чанёол: Энэ бол... Надад үнэхээр хэцүү байна.


Тэр ингэж хэлээд дахиад л уйлаад эхэллээ. Эр хүн тийм ч амархан уйлдаггүй. Түүн шиг минь өрөвч нэгэн ч тэр. Тэгэхээр ямар нэгэн зүйл болсоноос гарцаагүй.


Уйлсныг бүү асуу гэдэг. Иймдээ ч Чанёолыг тайвширтал зүгээр л үсийг нь илбэн, нулимстай нүдийг нь зөөлхөн үнсэж байлаа.


Хэдэн минутын дараа арай тайвширсан Чанёол мөрийг минь дэрлэн хаа нэгтэй рүү ширтэх аж.


Чанёол: Юу болсон бэ гэхээр...


Би: Хэцүү байвал заавал ярих гэаний хэрэггүй дээ.


Чанёол: Үгүй ээ. Ганцаараа бачуурах нь илүү хэцүү юм шиг байна.


Би: Тэгвэл... Надад ярьж болно шүү.


Чанёол: Манай хамтлаг байгуулагдаад 3 жил өнгөрсөн байна. Энэ хугацаанд бидэнд ихэвчлэн саад тотгор л нүүрлэдэг байж дээ. Хамтлагын ахлагчын хувьд бүх хариуцлагыг үүрсээр ирсэн ч энэ удаад дийлэхгүй бололтой. Ядмаг бэлтгэлийн заал, хөрөнгө оруулалтгүй ядуу entertainment гээд фен ч үгүй бидний хагацах цаг болсон юм шиг байна.


Би: Юу? Хагацах?


Чанёол үл ялиг инээмсэглэн: Тиймээ. Хамтлаг тарах болсоныг Ён захирал өнөөдөр надад хэлсэн. Нөгөө хэддээ яаж хэлэх учираа олохгүй байна.


Гэхдээ Чанёолын хувьд хамтлаг нь түүний бүх зүйл байтал ингээд л тарах юм гэж үү... Түүний тэгж их хичээж бэлтгэл хийдэг байсан нь одоо ямар ч хэрэгцээгүй болж байгаа юм уу? Мөрөөдөлдөө заавал хүрнэ, бид чадна гэдэг байсан нь ингээд л дуусчихна гэж...


Би: Шудрага бус юм.


Чанёол толгойгоо базлан: Харин тийм. Бидэнд анхнаасаа л ирээдүй байхгүй байсан юм шиг. Бүх зүйлээ золиосолсон ч эцэстээ хаана ч хүрсэнгүй.


Би: Чи тэгээд бууж өгч байгаа юм уу?


Чанёол: Тийм. Би дэндүү их хичээлээ. Цаашдаа Ён ахтай тэмцэж чадахгүй юм шиг байна.


Би: Чи тэдэнд хэлэх үү?


Чанёол: Хэлнэ дээ. Манай хэд шоконд орох байх. Гэхдээ... Үнэнийг нуух нь илүү шархлуулах биз.


Би: Ойлголоо. Дахиж битгий ганцаараа сэтгэлээр унаарай. Чи санаж байна уу? PCY үргэлж цугтаа байна!?


Чанёол: /инээмсэглэх/ Баярлалаа. Чи байгаагүй бол би яах байснаа ч мэдэхгүй нь. Үнэхээр их баярлалаа! Хайртай шүү Чэёонаа!!


Би ч бас инээд алдан: Бүх зүйл сайхан болноо...


Бид хоёрт хэцүү мөч ойрхон тохиосон юм. Ердөө дараалласан хоёр өдөрт бид айж, шаналаж, уйлсан. Тэр үедээ гарнаасаа хөтлөлцөөд "Бүх зүйл сайхан болно" гэх хүүхдийн гэнэн үгсэд бат итгэн зовлонгоо мартан инээж байсан. Удахгүй илүү их зовлонд автахаа ч мэдэхгүй. Зөвхөн өнөөдөртөө амьдарч байлаа.


Чанёолын хэлснээр түүний найзууд цочирдом мэдээг хүндээр хүлээж авсан юм. Пэгхэ шуудхан л тэднээс холбоо тасарсан. Харин Сэүн хаачсаныг мэдэхгүй. Юра одоог хүртэл энэ бүгдэд Чанёолыг буруутган бодит байдлыг хүлээн зөвшөөрч чадсангүй. Энэ бүхний үр дүнд хөөрхий Чанёол минь л улам шаналж байх шиг.


Чанёолд зориулсан халуун хоол хийчихээд хуучин хонгил дээр очлоо. Тэр минь ганцаараа хонгилынхоо эд зүйлсийг цэгцлэн сууж байхыг хараад өмнөх дүрсгүй Чанёолыг санах шиг.


Би: Хэдий болтол энд байх юм бэ? Би хоол авчирсан. Эхлээд идчих. Дараа нь цэвэрлэ.


Чанёол: Баярлалаа.


Тэр хоолноос амсан даруй нүүрэндээ тодоос тодс инээмсэглэлийг тодруулан "Хөөх! Миний хайр хийсэн юм уу? Үнэхээр сайхан амттай юм!" гэхэд миний хацар улайгаад ирлээ.


Би: Уучлаарай. Гэхдээ би хоол хийхдээ тааруу... Үүнийг Жэнни эгч бэлдэж өгсөн юм.


Чанёол: Тийм гэж үү? Эгчдээ миний талархалыг дамжуулж өгөөрэй.


Би: За. Ингэхэд энэ газрыг хэзээ хүлээлгэж өгөх вэ?


Чанёол: Дараагын 5 дахь өдөр. Тэгэхээр одоо хэдхэн өдөр л үлдчихэж.


Би: Энд хүрж ирж та дөрвийг хамтдаа дуулахыг сонсох маш дуртай байж билээ.


Чанёол: Энэ хонгилд бүтээсэн дурсамж үнэхээр арвин шүү. 3 жил... Тийм ч богино хугацаа биш шүү дээ.


Би: Тиймээ.


Чанёол: Харамсалтай нь дахиж тэр дүр зургийг харж чадахгүй...


Чанёол дахиад л доош хараад эхлэв. Тэр үед нь би үргэлж л яах учираа олохоо байчих юм. Яаж түүнийхээ сэтгэлийг бүрэн эдгээхээ мэдэхгүй юм.


Лиса: Хөөе Чэнн!!


Донук их сургууль дээр ирчихсэн Чанёолын тухай бодон ганцаар алхалж байхад минь Лиса хаа холоос гүйж ирлээ.


Лиса: Би чамайг зөндөө хүлээлээ! Чи эргэж ирээд хамт сургууль руу явна гэчихээд муриад байхдаа яадаг юм бэ!!


Би: Омо!! Би тэгж хэлсэн билүү?


Лиса: Орон гаран. Биш ээ. Бүр гаран гаран найзтай байх хэцүү шүү.


Би: /инээх/ Уучлаарай.


Лиса: За зүгээр зүгээр.


"Пак Чэёон!"


Бидний дундуур хэн нэгэн хүн орон ууртайгаар нэрийг минь дуудсан нь Шимсол байлаа.


Би: Өглөөний мэнд.


Шимсол: Хах? Инээдтэй юм. Чи намайг ямар эвгүй байдалд оруулж байгаагаа мэдэж байна уу?


Би: Ө-Өршөөгөөрэй?


Шимсол: Мартчихаа юу! Хөгжөөн дэмжигчдийн багт элссэн гэдгээ.


Би: Тэр бол...


Яаана! Юу гэж хэлэх вэ? Дахиж хөгжөөн дэмжигч хийх байтугай хувцас солих өрөөнд орохыг ч хүсэхгүй байна. Мартсан юм биш. Хүсэхгүй байгаа болохоор тасалсан. Үнэнээ хэлбэл Шимсол боож үхэх байх даа...


Яах учираа олохгүй дэмий доош харахад Лиса "Манай найзыг эвгүй байдалд оруулаад байгаа хүн нь өөрөө л юм биш үү?!"


Шимсол: Чамд хамаагүй. Чи бүртгүүлсэн л бол ядаж намрыг үдэх фэстивалыг дуусгачихаад гар!! Өнөө орой бэлтгэлтэй гэдгээ мартав аа.


Шимсол ширүүнээр хэлчихээд биднийг орхин явахад Лиса түүний ардаас хэлээ гаргаад "Ямар аймар дарамталчихсан гар вэ!! Чадахгүй за!! Албатай юм уу!!"


Би: Үгүй ээ. Түүний зөв. Тэмцээнийг дэмжих хөгжөөн дэмжигчидэд хүний тоо дутмаг байгаа. Би туслана гэж элсчихээд гэнэт болих чинь бүдүүлэг. Би оролцох хэрэгтэй.


Лиса гүнзгий гэгч нь санаа алдан: Үргэлж бусдыг л бодох юм. Дахиад сталкертай таарчихвал яах болж байна?


Би: Г-Гайгүй байх! За! Одоо би яюж хичээлдээ суулаа!!


Хичээл тарсан хойно хүсэхгүй байсан ч хийх ёстой болохоор бэлтгэлийн зааланд очлоо. Нэг сайн гүнзгий амьсгалж аваад бэлтгэлийн өрөөнд ороход бусад охидууд хэдийн бэлэн болчихсон байв.


"Өөрөө хэн бэ? Хөгжөөн дэмжигч юм уу?"


"Энэ үү? Арай үгүй байлгүй."


"Өмнө нь харж байгаагүй юм байна шд."


Би: Н-Нөгөө... Шимсол...


Олон охидуудын үгсэд хариулж ядаж байхад ашгүй Шимсол хүрч ирээд "Зөв сонголт хийж. Хурдан хувцсаа соль!!"


Би: З-За!


Хэтэрхий богинохон хачирхалтай хувцсаа сольж эхэлж байтал өрөөний гадна гэнэтхэн шуугиан болчихов. Бас танил хоолойнууд... Арай үгүй байлгүй дээ гэж бодсон ч харамсалтай нь үнэн байх гэж.


Эгч дүү нар минь чимээ шуугиантай гэгч нь хувцас солих өрөөнд дайрч орж ирсэн нь энэ байлаа. Нүд минь байдгаараа томрон, ам минь хамгийнаараа ангайгаад ч шокноосоо гарахгүй байв.


Жисү: Ээегүү! Миний муу Паста бүр шоконд ороод гөшчихсөн байна шд.


Лиса: Чэнн! Энэ бол гэнэтийн бэлэг!


Жэнни: Ганц дүүгээ дайны талбар луу ганцааранг нь явуулахгүй шүү!!!



Шимсол: Энд юу болоод байнаа? Та нар хэн гээч нь үү?


Эгч дүүс минь баатарлаг нь аргагүй гара ташаалдан зогсож байгаад нэгэн зэрэг "Шинэхэн хөгжөөн дэмжигчид байна!!" гэж ориллоо.


Би: Юу гэсэн үг вэ?


Лиса: Хүний тоо дутаад байгаа гэсэн биз дээ?


Жисү: Бид гурав хүн болохоор!!


Жэнни: Бурхан чинь байна шүт.


Шимсол: Тэгэхээр элсэхийг хүсээ юу? Гэхдээ элсэхийн тулд заавал манай сургуулийнх байх учиртай шүү дээ.


Жэнни: Бид зөвхөн найзыгаа хамгаалах гэж ирсэн. Тэрнээс биш энэ өчүүхэн газарт чинь уусах гэж биш.


Жисү: Өөр сургуулийнх байлаа гээд хэнд хамаатай гэж!


Лиса: Нөгөө юу. Би энд сурдаг шүү! Хаха!


Тэд нарынхаа ачаар аюулгүй бас зугаатайгаар өдөр бүрийн бэлтгэлд орсон юм. Бас... Чанёолд дуулгах сайхан мэдээг ч олж чадсан.


Чанёол: Н-Нээрээ гэж үү?


Би: Тийм! Сайхан биш гэж үү?


Чанёол хэт их баярласандаа намайг тэвэрч аван агаар дээр хэдэнтээ эргүүлээд уруул дээр минь үнслээ.


Би: Тэгэхээр танай хамтлаг дахиж хамтдаа дуулж чадна гэсэн үг.


Чанёол: Үнэхээр их баярлалаа. Биднийг сүүлчийн тайзан дээрээ үзүүлбэр үзүүлэх боломжыг бүрдүүлж өгсөнд!!


Чанёол энэ тэрүүгээр үсэрч цовхчин хэт их баярласандаа яах учираа олохгүй явж байгаад "Нээрээ тийм! Энэ баяртай мэдээг бусаддаа хэлэх хэрэгтэй! Тэгээд бэлтгэлээ яг одооноос эхлэх болно!!"


Би: Сайхан санаа байна!!


-


Сэүн: Юу болоов? Өөр нуусан зүйл байгаа юм уу?


Пэгхэ: /толгой дохих/


Чанёол: Байзаарай... Юра хаана байна?


Сэүн: Тэр нэг хүүхэн чинь бүр архинд орчихсон өөе! Сүүлийн хэдэн хоног байнга согтуу байгаа.


Пэгхэ: /толгой дохих/


Сэүн: Юу хэлэх гэсэн юм бэ?


Чанёол: Гэхдээ би бүгдээрээ цугласан үед хэлэхийг хүссэн юмсан.


Сэүн: Яришгтай гэдэг нь. Чанни, бид одоохондоо хуучин шигээ харьцаатай биш байхад ингэж дуудах чинь зөв санагдахгүй байна шүү.


Пэгхэ: /толгой дохих/


Би: Зүгээр хэлсэн нь дээр байхаа.


Чанёол: За яахав. Тэгэхээр манайхаан! Бид удахгүй болох Донук их сургуулийн намрыг үдсэн
спортын их өдөрлөгийн хаалтыг хийх үзүүлбэрийг үзүүлэх болно!!


Тэд эхэндээ дургүй байсан ч эцэстээ зөвшөөрөн бэлтгэл эхэлсэн юм. Гэхдээ Юрагүйгээр... Түүний орон зай хэт нөлөөтэй тул нэг хамтлаг шиг байж чадахгүй нилээдгүй зовож байлаа. Эцэст нь тэр өдөр ирж Юра ч эргэж ирсэнгүй.


Чанёол Сэүн Пэгхэ гурав тоглолтын хувцсаа өмсөн бэлэн болсон байлаа. Гагцхүү Юра луу тасралтгүй залгаж түүнийг эцсийн мөчид ч дуугаа сурж чадна гэдэгт итгэсэн хэрэг.


"Дуугаа дуулах хамтлаг бэлэн байгаарай. Одоо та нарын ээлж шүү."


Зохион байгуулагчдын нэг оюутан ингэж хэлэхэд нөгөө хэд улам бүр сандралдан дуулж чадахгүй бололтой гэж айцгаана.


Би: Одоо яах вэ Чанёолаа?


Чанёол энэ тэрүүгээр эргэлдсээр яах учираа олж ядан "Цаг бараг үлдсэнгүй. Юра хариулахгүй хэвээрээ л байна уу?" гэхэд Сэүн хэдий хүлээн зөвшөөрмөөргүй байгаа ч толгой дохилоо.


Доош харан сэтгэлээр унаж байх мөчид Чанёол өмнө минь хүрж ирэн "Нэг өдөр манай хамтлагт нэгдэхийг асууж байсныг минь санаж байна уу?"


Би: Т-Тиймээ.


Чанёол: Тэр асуулт одоо ч хүчинтэй. Бидний сүүлийн тайзан дээр хамт дуулаач? Гуйя....


Өмнө нь хэзээ ч ингэж сандарч үзсэнгүй. Юрад бэлдсэн гялтгар даашинзыг нь өмссөн ч тайзан дээр түүн шиг тодоор гэрэлтэж чадах болов уу... Би Юраг орлох гайхалтай нэгэн эсэхдээ эргэлзэж байна.


Зүрхээ даран дэмий сандарч зогсоход минь хөгжмийнхөө дугаралтыг шалгаж байсан Чанёол хүрж ирэн гарнаас минь атгаад "Санаа зовох хэрэггүй дээ."


Би: Гэхдээ... Юра намайг хэзээ ч уучлахгүй байх.


Чанёол: Үгүй ээ. Харин ч тэр уучилна. Тэр чамаар бахархана.


Би: Т-Тийм гэж үү?


Чанёол: Тийм ээ. Энэ үнэн.


Тайзны арын хаалга онгойж Донук их сургуулийн мянга мянган сурагчид нэг дор цугласан газарт хөл тавьлаа.


Тодоос тод гэрэлтэх гэрэлтүүлэгнүүд... Чанёол түрүүлэн тайзан дээр гараад над руу гараараа дохисон тэр мөчийг би хэзээ ч мартахгүй.


Түүн рүүгээ инээмсэглэсээр итгэл дүүрэн алхана... Бараг л тайзан дээр гараад байлаа.


Нэг....


Хоёр...


Гурав...


БҮҮҮҮҮҮҮМ !!!!!!!!!


Юу вэ... Яагаад гэнэтхэн....


"Тайзыг дэлбэлчихлээ!!"


"Яаанаа!! Гал команд дуудаарай!!"


Чанёол... Тэр... Тэр тайзан дээр байсан. Тэгээд...


Нулимс минь урсан урдуур хойгуур гүйлдэх олны хөл хөдөлгөөнд дарагдана.


Юу болчхов оо? Тэдний сүүлийн тайз байсан шүү дээ...

Comment