Хоёрдугаар хэсэг: Хүсэлт


Жам ёсоор өнөөдөр ирэх захиалгууд ар араасаа нэмэгдэнэ. Хүн дүрст хувирсан хувиа хичээсэн араатнууд хорвоогоор дүүрэхийг үзэн яддаг ч би тэдний хамгийн тод жишээ болсондоо хэзээ ч гэмшиж байсангүй. Миний ажил бол тэдний хүсэл бас үзэн ядалт байдаг. Тэдний хүсэлтийг биелүүлсний шандаа хэдэн халтар вон авахаа ч мартдаггүй.

Агаар дутагдсан бүгчим өрөөг минь бүр л халуутуулах шиг цонхоор нарны дулаан элч шалан дээр тусна. Өчигдөр унтаагүй болоод ч тэр үү дотор муухайрч толгой эргэх бөгөөд галын өрөөний аль нэг тавиур дээрээс өвчин намдаагч аван усаар даруулан уулаа.

Нүүр гараа угаахаар толинд хартал царай зүс минь гундаж орхижээ. Сахал багагүй ургаж, тамхи татсанаас болоод нүүрээр минь ганц хоёр батга гарсан байхыг харчхаад нүүрээ угаан хувцсаа өмсөв.

Утас дуугарч дэлгэцийг аживал өнөөх танихгүй дугааруудын нэг.
Сайхан хоолойны цаана нуугдсан ад зэтгэрүүд.

"Байна уу? Юу хүсээв?"

"Линцү байх аа? Өдөр дөрвөн цагт 'Crystal' баарны гадаа хүрээд ирээрэй. Юун тухай ярилцахыг хэлүүлэлтгүй мэдэх биз" тэрэн нэгэн бүдүүн баргил хоолойтой эр ийн хэлчхээд хариултыг минь сонсолгүй таслалаа.

Би юу хийх ёстойгоо маш сайн мэднэ. Тийм учраас ч түүний дуудлагыг авсан юм.

Цаг харвал хоёр цаг, үд өнгөрөх дөхөж байлаа. Явахаасаа өмнө өөртөө зориулж багавтар хоол хийж идчихээд хэлсэн газар луу нь зүглэв. Саяхан л шарж алчих гээд байсан нар алга болж оронд нь бараан үүлс тэнгэрт хадаж бороо орох төлөвтэй дөг.

Цаг гаран алхасны эцэст баарны гадаа ирэв. Хэдий өдөр болгон мөнгө олдог ч машин авдаггүй шалтгаан бол би цагдаа нарын өмнө хэтэрхий сул дорой болчихдог. Хэрэг бишдвэл тэд миний араас мөшгисөөр байгаад олчих нохойнууд. Миний буруу биш ч миний гэм хийдэг нь хөдлөшгүй баримт болдог учраас.

Утас минь дахиад халаасанд минь дугарлаа.

"Эргээд хар. Сүүлээсээ гурав дахь хар машин" гээд дуудлага тасрав.

Хэлсэн машиныг нь олон ороод суухад бодож байснаас хөгшин эр сууж байх бөгөөд шууд л өвөр дээр минь цүнх дүүрэн мөнгө тавих нь тэр.

"Чи миний бодож байснаас залуухан хүү юм"

"Гол яриандаа орчихвол яаж байна? Энэ их мөнгөөр чинь би яах юм?"

Хөгшин эр хоолойгоо засаад "Чи ажлаа л хийх ёстой" гээд нэг зургийг гарт атгууллаа. Харсан даруйд тэр зурган дээрх хүний нүдний сорви тод буулаа.

"Нэр Мин Юнги. Ажил гэвэл Katsuo бүлгэмийн толгойлогчийнх нь туслах."

"Алуулахыг хүссэн шалтгаан чинь?"

"Эртний тооцоо гэх үү дээ. Чи тэрийг мэдэх шаардлагагүй. Ажлаа сайн хийнэ байх гэж найдаж байна шүү" гэхэд түүний өгсөн цүнхтэй мөнгө рүү харлаа.

Хүний амь энэ их мөнгөтэй тэнцэх юм гэж үү? Хараал идмэр!

"Хэзээ цааш нь харуулах юм?"

"Өнөө шөнөдөө багтаагаад хийх хэрэгтэй байна. Толгойлогч нь оройны нислэгээр Солонгост бууна. Ирэхээс нь өмнө наадахыг чинь гүйцээвэл дээр"

"Байршил?"

"Lingun зэвсэгийн дэлгүүрийг мэднэ биз дээ? Тэрний ардах өндөр байгууламж."

"Ойлголоо"

Түүний ярианаас сонсвол өнөөдрийн ажил амаргүй бололтой. Өрсөлдөгч компаний эзэмшигч, аль эсвэл ам султай амрагаа хөнөөлгүүлэхийг хүсдэг эрх мэдэлтнүүдийн хүслээс тэс ондоо гэдгийг мэдэж байлаа. Ийм хүмүүстэй орооцолдвол өөртөө балаг тарихаас цаашгүй.

Гэхдээ би яаж энэ их мөнгөнөөс татгалзаж чадах билээ дээ? Ойрын хэдэн жилдээ амь зогоож дөнгөхөөр мөнгө байхад.

"Ажлаа цэвэрхэн хийгээрэй"

Түүний хэлсэнд толгой дохичхоод машинаас цүнхээ барьсаар буулаа. Өнөөх машин ч яваад өгөв. Машины зогсоолд ганцаараа үлдэхдээ цүнхтэй мөнгө рүү нэг, зураг руу нэг харлаа. Ийм их мөнгө өгөхийг бодоход энгийн хүн яав ч биш нь тодорхой. Аюултай хүмүүсийн хөл гар хийхийг бодоход хэрвээ би бүтэлгүйтвэл маргааш өглөө сэрэхгүй нь лав.

Бүрхэг өдөр болоод ч тэр үү нар жаргах нь мэдэгдэхээргүй болсон байлаа. Толгойлогч нь орой ирнэ гэсэн. Тэгэхээр хамгийн тохиромжтойгоор арван цагт даалгавраа биелүүлвэл дээр.

Нэгэн ууртай хөгшин эмэгтэйн 'холд' гэсэн үгэнд бодлоосоо салан зогсоолоос холдон гэртээ харихаар болов.

Цэвэрлээгүй удсанаас болж гэр минь нохойн хорооноос өөрцгүй болж. Хэдий ийм орчинд амьдрах заваан ч өөрийн гэсэн гэртээ байх сайхан шүү.

Цүнхтэй мөнгийг шүүгээнд хийгээд үлдсэн хугацаанд нь гэрээ цэвэрлэж хар малгай, амны хаалт, хар шил, бас үүргэвчин доторх зэвсгээ янзлалаа.

Хэрэг болох хэдэн хутга болон бууг үүргэвчийндээ хийчхээд тас хар хувцас өмсөөд Lingun дэлгүүрийн арийн барилганы харалдаах байгууламжийн дээвэр дээр гаран отолт хийж эхлэв.

Тэр хүн харваас андашгүй байсан. Нүдийг нь хөндлөн зүссэн мэт тод сорвитой. Бас хав хар урт үс. Ийм байхад би алдахгүй гэж найдаж байна.

Бууны дурангаар барилгын доторхыг харвал хэдэн хамгаалагч залуус нааш цааш гүйлдэж байх бөгөөд төд удалгүй тоочиглосон эр тамхи угуулсаар гараад ирэх нь тэр.

Тэд юу ч юм хоорондоо ярилцан өнөөх хамгаалагчид түүний өмнө бөхийх нь сонирхол татахуйц. Дараа нь хамгаалагчид гарч Мин Юнги гэгч эр тамхиа татсаар цонхоор доош ширтэнэ. Тэр ч тайван байх шив. Даанч энэ байдал удахгүй нь харамсалтай.
Тэгэхээр баяртай гэх үү дээ танихгүй залуу минь?

Гурав...

Хоёр...

Нэг.

Новш гэж!

































Дараагийн хэсгийг уншихыг хүсвэл Vote дарахаа битгий мартаарай.

Comment