•Sudden Crush pt.2•

-Заа уучлаарай найзуудаа зөндөө удчихлаа🥲 Би өөрөө ч их сэтгэл дундуур байгаа ч таалан уншина уу ххах

••••••••••••••••••••

*Scoups Pov*

"Найз залуу минь болооч" би хажууд минь зогсох үзэсгэлэнт залуугаас зориглон асуув. Бид кафен ханаар өлгөсөн миний зургийн цуглуулгыг харангаа зэрэгцэн зогсоно. Тэр уруулаа жимийн зөөлөн авиа гаргасаар зураг руу харсаар л. Түүнийг намайг сонссон эсвэл сонсоогүй юм шиг царайлж байгаа эсэхийг мэдэхгүй нь.

Сонссон үгүйг нь мэдэхийн тулд дахин чангаар "Би миний найз залуу болооч гэлээ, Жонхан"

Тэр над руу харж нүдээ хэд цавчин ямар ч үг хэлэлгүй цааш явчихав. Би гайхшран үлдлээ. Би сая түүнээс миний найз залуу болооч гэж асуулаа шүү дээ харин тэр орхиод явчих нь энэ.

Үүнийг татгалзаж байна гэж ойлгох уу? Би түүний орсон ажилчдын амралтын өрөө рүү харж байгаад буцаж эргэн ханан дээрх өөрийнхөө зургийг харангаа бид энэ бүхнийг яаж эхлүүлсэн тухай санан дурсаж эхлэв.

*Flashback*

Эцэст нь би кафед очих хүртэл 3 өдрийг зарцуулсан. Би бүх л өдрийн турш унтаж эрч хүч орсны дараа залуусыг дуудан, сахиусан тэнгэртэйгээ уулзахаар дагуулан явлаа. Мингью хотоос гарсан учир энэ удаад зөвхөн Хансол Жошуа хоёр л ирсэн юм. Согмин бидэнтэй нэгдэхийг хүссэн ч тэр бичлэгтэй байгаа, тэгээд ирж чадахгүйд нь бурхандаа баярлалаа.

"Тэд үнэхээр чиний шүтэн бишрэгчид. Вонү хэлэхдээ тэд үргэлж энд ямар нэгэн сонирхолтой эвент зохиодог гэсэн" Жошуа захиалга өгч ирээд миний хажууд суун ийн хэлэв.

Хансол түүнээс "Вонү гэж хэн юм?" гэхэд Жошуа кассны ард нүдний шил зүүчихсэн нүд нь яг л муурын нүдийг санагдуулам залуу руу харж "Захирал нь. Тэр Мингьюгийн буланг хариуцдаг нэгэн. Яана даа. Тэр азгүй хүүхдийг дээ, фентэйгээ уулзах л хэрэгтэй байсан юм"

Хэсэг хугацааны дараа нэгэн сайхан хоолой биднийг тасалж "Сайн уу, өдрийн мэнд. Энэ та нарын захиалга" энэ яг л ойрын өдрүүдэд намайг дагаж байсан тэр хоолой. Би дээш инээмсэглэж буй сахиусан тэнгэрийг харлаа энэ тус болохгүй ч би маскныхаа цаанаас буцаан инээмсэглэв.

Жошуа хуурамчаар "Кхм" ханиалгахад Жонхан улайж "Уучлаарай" гэсээр ширээн дээр уух зүйлсийг тавин "Хэрвээ та нар фотокарт авахыг хүсэж байвал айдолуудын хэсгээс очоод авч болноо. Бас бусад хэсгүүд рүү очиж үзэж болно шүү бид саяхан нэг шинэ булантай болсон юм" гээд бидэн рүү инээмсэглэх аж.

"Тэгье ээ бид очиж үзнэ, баярлалаа" Жошуа түүн рүү инээмсэглэхэд үзэсгэлэнт зөөгч биднийг орхин явав.

Сол өөрийнхөө хэсэг рүү харж "Найз залуугийн чинь хэлсэнчлэн тэнд бид нарын зүйл л байгаа байх. Яг л Гью загвар өмсөж, бид тайзан дээр үзүүлбэр үзүүлж байгаа шиг л. Бас тэд нар нь тайзны арын хэсгээс ирж байгаа байх"

Би уух юмнаасаа балгаж "Явахаасаа өмнө очиж үзэж болно гэж бодож байна"

"Хөөе, Сол дөнгөж сая Жонханыг чиний найз залуу гэж хэлэхэд чи юу ч хэлсэнгүй" гэж Жошуа тохуурхан хэлэхэд нь ууж байсандаа хахаж үхэх шахлаа.

Ингээд бид явахаасаа өмнө айдолуудын хэсгүүдэд очиж үзэхээр болов. Жонхан миний буланг хэрхэн зохион байгуулсныг би гайхшрал дүүрэн нүдээр харна. Энэ миний сүүлийн аялан тоглолтын бүх тайзан дээрх үзүүлбэрээс бүрдсэн байлаа.

"Чамд таалагдаж байна уу?" гэх хажуугаас гарах хоолой намайг цочоож орхив.

"Тиймээ...үнэхээр гоё юм" би түүнд маскныхаа цаанаас инээмсэглэн хариулж малгайн доороосоо Жонханыг харна.

"Тэр тайзан дээр байх үедээ үргэлж халуухан бас үнэхээр жаргалтай харагддаг. Бас фенүүддээ хайртай, үргэлж сайхан ханддаг тэдэнд, бидэнд" гэж тэр над руу харахгүйгээр хэлэхэд анхаарал нь бидний урд байх зураг руу явсан байв. Түүний гаднах төрхийг ажиглах боломж олдож, ийм үзэсгэлэнтэй байгааг нь би яаж ч чадахгүй ч хэр үзэсгэлэнтэйг нь хүлээн зөвшөөрч байна. Зөөлөн торгомсог үсээ дээш боож, эрүүнийх нь яс гайхалтай харагдаж байлаа. Бүх эмэгтэйчүүдийн хүсдэг жижигхэн нүүр түүнд байсан юм.

"Би чамайг дахин ирэхгүй нь гэж бодсон" гэх түүний зөөлөн хоолой намайг зүүднээс минь сэрээж орхив.

Би түүн рүү гайхан харж "Айн??"

"Та нарыг сүүлд ирэхэд бид гарын үсгийг чинь авахаар төлөвлөж байсан юм гэхдээ та нар яг л асуудалд орооцолдсон юм шиг яараад явцгаасан" тэр одоо гялалзах хэрнэ санаа зовсон нүдээр над руу харлаа. Би түүний юу хэлснийг толгойдоо боловсруулж эцэст нь юу гэх гэснийг нь ойлгон нүдээ томруулаад

"Хүлээгээрэй!! Чи биднийг гэдгийг мэдэж байсан юм уу???"

"Мэдээж шүү дээ. Бид та нарыг таниагүй бол ямар шүтэн бишрэгчид болох вэ дээ" цочирдсон хариу үйлдэлд минь тэр намайг шоолон инээв. Надаас болоод яаж хөөрхөн инээж байгааг нь би харсаар л.

"Хён, явцгаая. Үжи ах аль хэдийн студид ирчихсэн гэж байна" хэмээн Хансол хоёр ширээний цаанаас чангаар хэлэхэд бид хоёул түүн рүү эргэн харлаа.

Тэр дахин орилж "Хён алив л дээ!!!! Би амьдаараа шарсан мах болмооргүй байна"

"Ахмм, бид явлаа...биднийг дэмждэгт баярлалаа" би маскаа буулгаж Жонхан руу инээмсэглээд Шуа Сол хоёр дээр очив.

Жонхан надад сонсогдохоор чанга "Чи дахиж ирнэ биз дээ??? Гарын үсгийг чинь хараахан аваагүй гэдгийг мэднэ биз дээ"

Би түүн рүү нүд ирмэн "Тэгэлгүй яахав сахиусан тэнгэр минь"

~~~~

Тэр уулзалтын дараа бид бараг өдөр бүр кафед очиж бусадтай ч ярилцдаг болсон. Завсарлагатай байгаа болохоор надад зав их гарч байгаа. Мингью эцэст нь миний байрыг булааж авсан өөрийн дуртай ах Вонүтайгаа уулзсан. Би одоо ч Вонүг Мингьюгийн бодол дотор орших хачин санаануудыг нь тэвчиж чадна гэдэгт итгэхгүй байна.

Бас бидэнд Сынгванд дуртай болчихсон Хансол байна. Сынгван Хансолыг анх таниад зүгээр л түүнийг өдөж байсан гэдгээ хүлээн зөвшөөрөхөд Хансол яаж улайж инээдтэй царай гаргаж байсан нь одоо ч нүдэнд харагдаж байна шүү. Одоо тэд санамсаргүйгээр л нэгэнтэйгээ сээтэгнэж байгаа нь Хансолыг минут тутамд улайлгаад байгаа. Хэн ч Сынгваны сээтэгнэх чадварыг дийлэхгүй.

Жошуа хамгийн түрүүнд л бүх хүмүүстэй таарч тохирч байсан, тэр ч байтугай тэдэнтэй уулзсан нөхөр Согмин нь Сынгвантай шууд л сайн найзууд болчихсон. Жихүүн Хуши хоёр ч мөн охин Кайлагийн хамт кафед ирсэн. Заримдаа хосуудыг завгүй үед кафен эзэд сайн дураараа кафед Кайлаг харж өгдөг. Бүгд л нүд ирмэхийн зуур найзууд болсон нь үнэхээр гайхмаар.

Миний хувьд би Жонханаас үерхэх тухай асуух хүртлээ үргэлж түүнтэй сээтэгнэж тэр ч буцаан сээтэн хаядаг байлаа. Тэр эхэндээ намайг үл тоодог байсан ч энэ нь намайг зогсооно гэсэн үг биш шүү дээ. Би зогсоогүй юм, түүнийг надтай болзохыг зөвшөөрөх хүртэл нь би асуусаар л байсан. Бид их олон удаа болзсон, анхны болзоон дээрээ кино үзэж, цэцэрлэгт хүрээлэнд амарч, бас бусадтайгаа хамт давхар болзоо хүртэл хийгээд, бүгд л түүний хүссэн энгийн болзоо миний бодож байсан үнэтэй болзоо минь ерөөсөө ч байгаагүй.

Болзож эхэлснээс хойш 2 сарын дараа, одоо би түүнийг өөрийн албан ёсны найз залуугаа болгохыг хүсэж байна. Тэгж байж л бид бодит болно шүү дээ. Гэвч яг одоо бол бид өөр бодолтой байгаа бололтой.

Жонхан намайг цочоон "Чи алдартай харин би жирийн л хүн" гэж хэлээд буцаж ирэн урд минь толгой бөхийлгөн зогсоно.

"Би хэлсэн шүү дээ надад байр суурь хамаагүй гэж. Бас өөрийгөө жирийн гэж битгий хэл. Чи үнэхээр төгс Жонхан" гэж тэр над руу хараагүй ч инээмсэглэн хэллээ.

"Надаас болж чи фенүүдээ алдаж магадгүй би ийм зүйл болоосой гэж хүсэхгүй байна" тэр газар ширтсэн хэвээр бувтнана.

Түүний эрүүг дээш өргөн өөр лүүгээ харуулахад эргэлзэж санаа зовсон хэрнэ зөөлөн харц нь үзэсгэлэнт нүднээс нь шууд харагдаж байлаа.

"Хэрвээ тэд намайг хэн нэгэнд, чамд дурласныг минь хүлээн зөвшөөрөхгүй бол би фенүүдээ алдсан ч дургүйцэх зүйл алга. Бас бүхий л цаг үед чи минийх байх болно, энэ зүгээр дээ" түүний жижигхэн нүүрийг илэн инээмсэглэж, бид асуудлыг шийдэж чадна гэдгээ итгүүлэв.

Удаан чимээгүй зогсож гүн бодолд автсаныхаа дараа тэр инээж "Яа! Дажгүй реппер залуугийн хэлсэн үгс хачин сонсогдож байх чинь" гэсэн нь намайг амьсгаа авахад хүргэж инээмсэглүүлэв бас түүнд хүрч байснаа ч мэдсэнгүй.

"Дахиад асууя. Миний найз залуу болох уу Ханни?"

"Чи эхлээд гарын үсгээ зурж өгөх ёстой. Гэхдээ энийг дараа хийж болноо...Тиймээ" хэмээн гэрэлтсэн инээмсэглэл тодруулан хариулт өглөө. Би инээмсэглэн түүнийг татаж уруулыг нь үнсэнэ. Гэрээний дагуу тэр албан ёсоор минийх, би албан ёсоор түүнийх.

"Хөөрхөн юмаа гэхдээ больж болох уу. Үйлчлүүлэгчид ирж байна" Вонү биднийг тасалж нэгнээ түлхэхэд гаднаас хөгшин хосууд орж ирэв.

Жонхан ичингүйрч "Дараа уулзъя? Ажил дуудаж байна"

Лангуун дээр хүмүүс цугларах хүртэл би түүнийг үнсэн "Тэгье ээ"

Намайг ширээн дээр ирэхэд Жошуа "Хөөөх!! Эцэст нэг!! Бид энийг маш удаан хүлээлээ шүү дээ"

Хансол гар цохилцохыг санал болгон "Баяр хүргэе хён. Та дахиад ганц бие байхаа болилоо!"

"Баяр хүргэе. Хуши Үжи ах хоёр ч бас баяр хүргэсэн шүү. Бас Согмин" гэж Мингью хэлээд буцан утсаа оролдож эхлэв. Би түүн рүү гайхан харахад Жошуа аль хэдийн юу гэдгийг ойлгосон байлаа.

"Тэр саяхан GC дээр шууд дамжуулалт хийгээд, бусдыг нь шинэчлэх хэрэгтэй байна гэсэн" хэмээн Шуа инээн хэлэхэд нь би толгой сэгсэрлээ. Утас дуугарч би аль хэдийн хэн гэдгийг нь мэдэж байна. Гаргаж ирээд харахад миний зөв байлаа мөн дэлгэц дээр нь зориглон бичсэн "Details later jerk"

"Үжи?" Шуа асууж би толгой дохив. Үжитэй хэрхэн харилцах талаар бодож байхад тэр "Амжилт хүсье" гээд үргэлжлүүлэн ундаагаа ууна.

~~~~~

*Jeonghan's POV*

"Scoups би тангараглая хэрвээ чи намайг алахаар төлөвлөж байвал би үхлээс буцаж ирээд чамайг хөнөөх болно шүү" нүдийг минь боон алхаж байхад би түүнд анхааруулан хэлэв.

"Чи хэтэрхий хэтрүүлээд байна хонгор минь" тэр чихэнд минь ойртон инээнэ.

"Эсвэл энэ чиний заваан санаануудын нэг юм уу? Бид энийг хаа нэг газар биш манай гэрт хийх ёстой байсан юм биш үү?" гэхэд тэр чангаар инээн

"Амаа тат, зүгээр л алхаж бай л даа. Бид бараг ирчихлээ" би түүнтэй хамт хөхөрнө. Тэр намайг дагуулан явж эцэст нь нэг зогсов.

"3 тоолоход нүдний боолтоо аваарай за юу...НЭГ...ХОЁР...ГУРАВ" тэр тоолж дуусахад боолтоо зөөлнөөр авч хэсэг хугацаанд нүдээ дасгав.

Би ангайн амаа дарж эргэн тойрноо ажиглан "Чол..."

Scoups инээмсэглэн гартаа баглаа цэцэг барьчихсан "Таалагдаж байна уу?" гэв. Би одоо ч амаа дарсаар тэгээд түүн дээр очин гар луу чангахан цохиод авлаа.

"Яааая! Яасан таалагдахгүй байгаа юм уу?" гэж сая цохисон хэсгийг илэн санаа зовсон харцаар харав.

"Маш их таалагдаж байна. Зүгээр л би чамайг надад битгий мөнгөө үр гэж хэлсэн шдэ. Юу вэ! Хөөхх. Энэ цэцэг надад юм уу?" Би цэцэг рүү заан баяртайгаар хэлэхэд тэр инээмсэглэн толгойг минь үнсэж цэцгээ өглөө.

Тэрээр итгэлгүйхэн "Чи хүртэх эрхтэй...7 дах өдрийн мэнд?" Би түүнийг шоолж өөр лүүгээ татаад уруул дээр нь үнсэв.

"Aaaaawww, чамайг ийм төрлийн хүн гэж мэдсэнгүй шүү. Өдөр тоолоод л" шоолон хэлсэн үгсэд түүний хацар байдгаараа улайх нь намайг дахин түүнийг шоолоход хүргэж байна.

"Болио, идэцгээе" улайсан хэвээр түүнийг дохиход бид зэрэгцэн суугаад ширээн дээрх бүгдийг идэж орхив. Гайхалтай оройн хоолны дараа бид далайн эрэг дээр хөтлөлцөн алхахаар шийдсэн.

"Өнөөдөр энд хонох юм уу?"

"2 өдөр. Бас ажилдаа санаа зовохоос чинь өмнө би Вонүгаас чиний оронд ажлаач гээд асуучихсан" гэж Мингьюгийн эзэмшлийн далайн эрэг дээрх тансаг байшинд орохдоо хариулав.

Хаалга хаах мөчид нь би түүнийг өөртөө татан хүчтэйхэн үнсэж эхлэхэд тэр амьсгаадаж тэр даруй буцаан үнсэнэ.

"Хайрт минь, хяналтаа алдахаас минь өмнө бид зогсох хэрэгтэй" тэр духаа минийхтэй нийлүүлэн хэлж, бид хоёул амьсгаадах аж.

Би уруул руу нь ойртон зөөлнөөр "Тэгвэл хяналтаа алдаач"

Тэр уруулаараа миний уруулыг шүргэн "Чи итгэлтэй байна уу?"

"Тиймээ, одоо амаа татаад бодлоо өөрчлөхөөс минь өмнө намайг үнс" би хөмсгөө өргөөд түүнийг уриалах мэт хэлсэн юм.

Тэр уруулыг минь хүсэл тачаал дүүрэн үнсэхэд хоёр хэлүүлэх шаардлагагүй байлаа. Би илүү давамгайлахыг хүссэн ч мэднэ дээ би өөрийгөө л тэнэг байдалд оруулсан. Бид байрлалаа өөрчлөн намайг хананд шахаж хүзүү рүү дайрч сорж эхлэх нь намайг баяртайгаар дуу алдахад хүргэнэ.

Би арай гэж "Унтлагын өрөө" гэж хэлэв. Бид үнсэлцэхээ зогсоосонгүй, замдаа бүдрэн нэгнийхээ дээгүүр хувцсыг тайлж өмд минь үлдэж гэхдээ энэ тайлагдах нь нэг хормын л асуудал.

~~~~~~~~~~

*Scoups Pov*

Ханнитай хамт байхдаа л би хамгийн жаргалтай байдаг. Далайн эрэг дээр өнгөрүүлсэн шөнийн дараа бидний харилцаа үнэхээр сайжирсан. Бусад минь л биднийг чирч явахгүй бол бараг л салшгүй. Бид жаргалтай байгаа. Бас Жонханы найз залуу гэдэг нэртэйгээр байхдаа л би хамгийн жаргалтай байх болно.

"Ингэж инээхээ боль бас хачин зүйлс бодохоо ч боль" Үжи над руу бөөрөнхийлсөн цаас шидээд толгойг минь оночихов. Бид Үжигийн студид миний эргэн ирэлтийн дуунууд дээр засвар хийж байгаа юм.

Би өөрийгөө өмөөрөн "Би муухай зүйл бодоогүй байна"

"Нүүрэн дээр чинь бүгд бичээстэй байна! Гаж донтон!" гэж Жошуа жуумалзаад би түүн рүү муухай харав. Яг өөрийгөө өмөөрөх гэж байтал Хансол гаднаас "ХЁЁНННННН" орилон орж ирсэн нь биднийг зүрхний шигдээс болгох шахлаа.

Би түүн рүү харж "Ямар новш нь вэ Сол?" гэхэд Үжи хараал урсгасаар босож ирэн намайг цохиод эхлэв.

"Уучлаарай хён, гэхдээ бидэнд том асуудал гарч ирлээ. Энийг харсан уу?" Хансол уучлалт гуйн шууд Жошуатай ярилцаад уналаа.

Жошуа юу харсныг мэдэхгүй ч тэр утсыг авсан даруйдаа чанга хараал урсгаж эхэлсэн нь өрөөнд байсан бүхнийг цочирдуулсан юм. Учир нь сайн залуу Жошуа хараал хэллээ. Утаснаас харсан зүйл нь юу ч байлаа гэсэн энэ лав муу мэдээ. Жошуагийн дэргэд суусан Үжи хүртэл утас руу хараад хараал хэлнэ.

Би гайхан тэднээс "Ямар новш нь болоод байгаа юм бэ?"

"Манай гэрт бүгд цугларна гэдгийг хүн болгонд хэлээрэй Сол. Бос Күпс. Бид чиний сахиусан тэнгэрийг аврах хэрэгтэй байна. Ямар нэг зүйл хэлэхээс чинь өмнө би машинд тайлбарлая" хэмээн Жошуа хэлэхдээ аль хэдийн тэдэнтэй хамт үүдэнд зогсоно. Сахиусан тэнгэрийнхээ тухай сонсоод л би тэдэнтэй хамт яарч машиндаа суухдаа

"Жонханд ямар нэг зүйл тохиолдсон юм уу?" хэмээн санаа зовнин асуув.

Жошуа утсан дээрээ ямар нэг юм бичин "Кафед шуугиан болж байна гэнэ. Зарим фенүүд Жонхантай уулзахыг шаардаж байна"

"Юу!!!?? Хараал ид гэж. Хурдлаарай Сол!" найз залуудаа санаа зовсондоо Солоос хурдлахыг шаардана.

10 минутын дараа бид ирэхэд Жошуагийн хэлсэнчлэн кафен гадна фенүүд байсан юм... Би Ханниг харахаар машинаас буух гэхэд араас хэн нэгэн татаж Үжи гараас минь барьсаар "Чи энийг улам л дордуулна"

"Найз залуу минь тэнд байна шдэ Үжи! Түүнийг тэндээс гаргамаар байна! Тэд түүнийг гэмтээчихвэл яах болж байна" би ууртайгаар хэлээд түүнийг аврахын тулд гараас нь мултрах гэсэн ч хараал ид энэ жижигхэн залуу яаж ийм хүчтэй байдаг байнаа??

"Тайвшир дурлалт залуу минь! Жошуагийн дуудсан хамгаалагч нар тэднийг явуултал хүлээе. Тэгээд тэдэнтэй Жошуагийн гэрт уулз! Бид хойно аль хэдийн төлөвлөж байхад сонсоогүй хэрэг үү?!" хэмээн тэр ширүүхэн хэлэв. Түүний зөв.

"Санаа зовох хэрэггүй Күпс дуудсан залуус аль хэдийн ирчихсэн байна" гээд Жошуа кафен зүг заана. Би тэр зүг хартал залуус үнэхээр Жонхан болон бусдыг гарахад тусалж байлаа. Фенүүд тэдэн рүү дайрч байсан болохоор тэдний алхам бүрийг санаа зовон харна. Нэг нь бараг л Ханнигийн малгайтай цамцнаас барих гэж байсан ч хамгаалагч түүний гарыг хурдан холдуулсанд бурхандаа талархъя. Араас нь шуугиан дагах машиныг холдож байгааг хараад би арай тайвшрав.

Жошуа машинаа байрлуулсан даруйд би буун байшин руу гүйлээ. Хаалга онгойлгоод шууд Жонхан дээр очин түүнийг хамгаалах мэт чанга тэврэн авсан юм.

"Зүгээр Ханни?? Тэд чамайг гэмтээсэн үү??" гэхэд тэр толгой сэгсрэн "Үгүй" гэж хэлэх нь мөрөнд мэдрэгдэнэ.

"Юу болсон бэ?" гэх Жошуагийн хоолой сонстов. Би Ханниг тавин хацрыг нь илэхэд тэр инээмсэглэн гарт улам наалдана.

Вонү фенүүд зүгээр үйлчлүүлэгч шиг орж ирж ундаа захиалаад гэнэт Жонхан руу дайрсан тухай болсон зүйлийг ярилаа.

"Хэн нэгэн зургийг чинь цацсан Күпс. Би энэ талаар компанитай холбогдоно. Битгий санаа зовоорой. Бас бүгдийг чинь өнөөдөр энд хоносон нь дээр гэж бодож байна. Бүгдэд нь хүрэх өрөө байгаа" гэхэд бид бүгд зөвшөөрлөө.

Согмин "За би та гуравт хувцас авчирч өгье" гээд Сынгван Вонү Ханни руу дохив.

Гван бидэн рүү зааж "Ахм тэд яах юм?"

"Тэдэнд битгий санаа зов. Хэдийн хувцас нь байгаа. Тэр 2 заримдаа манай гэрийг зочид буудал шиг л үздэг" хэмээн Согмин инээмсэглэн шатны зүг явав.

"Алив хонгор минь, чамайг амраая" би Ханнигийн гараас атгасан ч тэр буцаан зөөлнөөр татаад

"Би өнөөдөр Сынгвантай хамт хоносон нь дээр гэж бодож байна. Чи ч бас амрах хэрэгтэй шүү дээ. Сайхан амраарай" гээд над руу инээмсэглээд эргэж харан санаа зовсон байдалтай Сынгвантай цуг явчихав. Би зочны өрөөнд гэдэс доторх тайван бус мэдрэмжтэйгээ үлдсэн юм.

Жошуагийн хоолой намайг цочоон "Тэр зүгээр л ядарсан байх. Хэтрүүлж бодоод хэрэггүй дээ"

"Би хариад Хушид юу болсон тухай хэлчихнэ. Бид маргааш өглөө та нарыг шалгахаар ирье" гэснээ намайг тэврэн "Маргааш түүнийг тайвширахаар ярилц. Одоо явж унт даа" би зүгээр толгой дохиод Үжиг гаргаж өгөөд өрөө рүүгээ явав. Жонханы тухай бодсон хэвээр л.

Гэхдээ маргааш нь ч бас Жонхан надаас зайлсхийж байсан. Нүд рүү минь ч харахгүй. Түүнтэй ярихыг маш их хүсэж байгаа ч бас хүчлэхийг хүсэхгүй байна. Усан сангийн хажууд Согмин Сынгван хоёртой ярилцан зогсох түүнийг би зочны өрөөнөөс харна. Бид энд Жисүүгийн харшид долоо хоног үлдэхээр мөн компани энэ асуудалд арга хэмжээ авахыг хүлээхээр шийдсэн юм.

"Тэр стресстэй байнаа. Битгий хэтрүүлж бодоорой. Энэ түүний хувьд шинэ бас кафед болсон зүйл үнэхээр аймшигтай байсан" Вонү магадгүй миний хүслийг мэдсэн байх.

"Хэрвээ тэр дахиад намайг хүсэхгүй бол яах вэ? Тэр айж, надтай холбоотой байхыг хүсэхгүй бол?" Би энэ зүйлсээс айхгүй байж чадахгүй нь. Кафед болсон зүйл бидний харилцааг сүйтгэж магадгүй бас үүнд би өөрийгөө л буруутгаж байна.

Мингью нүдээ эргэлдүүлж "Бид зүгээр л таныг битгий хэт их бод гэсэн гэтэл өөрийгөө хараач"

"Тэгээд ч Ханни юу ч хийж чадахгүй хүн. Тэр танд хайртай яг л та түүнийг хайрладаг шиг. Зүгээр л түүнд тайвшрах хугацаа өг" гээд Вонү нуруун дээр минь товшино.

Гурван хоног боллоо. Гурван өдөр өнгөрсөн ч Жонхан надаас зай барьж байна. Би тэвчихээ больж түүнтэй ярилцах цаг гаргахын тулд өнөөдөр Сынгванаас өрөөгөө сольё гэж асуухад тэр толгой дохин инээмсэглээд амжилт хүсэв.

"Kwannie чи яагаад ингэж удав аа? Миний нойр үнэхээр хүрч байна" намайг өрөөнд ороход Жонхан цааш хараад суучихсан байлаа.

Би хаалгыг хаагаад "Бид ярилцаж болох уу Ханни?" гэхэд тэр нүдээ томруулан эргэж харлаа. Би зөөлөн алхсаар ойр биш ч урд нь очиж зогсов. Тэр одоо толгой гудайлган шал руу харна.

Би түүний ямар нэг юм бувтнахыг сонсох хүртэл хэр удаан тэнд түүнийг харж зогссоноо мэдэхгүй нь.

Би аяархан "Юу гэсэн бэ? Би сонссонгүй Ханни?"

Тэр надад сонсогдохоор чанга "Чи надаас салах гэж орж ирсэн юм уу?" гэж бувтнав. Түүний үгэнд цочирдсонгүй.

Эрүүг нь өргөж "Хонгор минь хаанаас ийм санаа олсон юм?" Одоо түүний царайг тод харж байна, нүдэндээ нулимстай.

"Ийм л байна. Ийм өдөр ирнэ гэдгийг би мэдэж байсан гэхдээ...хувиа хичээсэн байгаад уучлаарай. Чамайг надаас салах тухай ярихыг хүсээгүй болохоор зайлсхийсэн юм. Салмааргүй байна Чол. Шүтэн бишрэгчдийн зөв, би чиний хувьд фенүүд карьераа алдах хэмжээний тийм үнэ цэнэтэй хүн биш. Гэхдээ би үнэхээр хувиа хичээсэн хүн за юу. Чамайг хүсэж байна. Танай компани биднийг үүнийг дуусгахыг хүсэх байх би тэднийг ойлгож байна гэхдээ л би өөрийгөө тэгж чадна гэж бодохгүй байна. Хэрвээ чи нууц харилцаатай байхыг хүсэж байвал би чадна. Цөхөрсөн мэт сонсогдож байгаа байх гэхдээ хамаагүй. Зүгээр...зүгээр л...гуйя надаас битгий сал л даа. Гуйж байна Чол" Жонхан үзэсгэлэнт царайндаа нулимс урсган хэлэв.

Би сонссон зүйлээ үгүйсгэж одоо түүний харагдах байдлыг үзэн ядаж байна. Би түүнийг хамгаална бас уйлуулахгүй гэж өөртөө амласан ч тэр яг одоо дэргэд минь уйлж байна. Би түүнийг өөртөө татан хүзүүнд нь нүүрээ хийхэд тэр чанга тэвэрсээр улам л уйлна.

"Чимээгүй ээ. Хайрт минь тайвшир...Би чамаас салахгүй. Хэзээ ч. Тэгээд ч болсон зүйлийн дараа чи надаас залхаж, хамт юу ч хийхийг хүсэхгүй байх вий гэж ирсэн юм. Дахиж тийм зүйлс болохыг зөвшөөрөхгүй гэж амлая Ханни. Зүгээр л намайг битгий орхиорой" түүнд сонсогдох төдий шивнэж урсах нулимс минь түүний мөрийг норгоно.

Хэсэг хугацаанд тэгж суусан юм, нэгнийгээ тэвэрч уйлж. Бид зүгээр гэж итгүүлж. Хэн нь ч орхихгүй гэж. Тайвширсныхаа дараа жаахан холдож түүн рүү инээмсэглэв.

"Дахиад ингэж үл тоохгүй шүү хонгор минь. Энэ үнэхээр галзуурам байсан. Хэрвээ ямар нэг зүйл чамайг зовоовол надтай ярилц би ч бас хамтдаа зовох болно ойлгосон уу" гэж хацрыг нь илэн хэллээ.

Тэр нүдээ анин гарыг минь дагуулж "Амлаж байнаа"

Би доошлон уруул дээр нь үнслээ. Түүний уруул минийхтэй ойртож би түүнд биеэ наан орон дээр унав. Энэ мэдрэмжийг үнэхээр их санасан. Түүнийг амыг судлах мэт үнсэж бас тэр миний аманд бөглүү авиа гаргах энэ л миний хамгийн дуртай зүйл.

Энэ шөнө бидний өмнө нь хайр бүтээж байсан шөнүүдээс өөр байсан юм. Энэ шөнө бид бие биенийхээ нүцгэн байх гайхамшгийг биширч байлаа. Яаралгүй, удаанаар. Тэр надад илүү хурдан, хүчтэй хөдөл гэж хэлсэн хэсэгт биш гэхдээ юу хэлэх гээд байгааг минь мэднэ биз дээ.

[Золиг гэж би лав юу мэднэ биз дээ гээд байгааг нь ойлгоогүй шүү. Ямар ч байсан халуухан шөнийг өнгөрөөжээ хихих]

~~~~~~~

Өнөөдрийн сүүлийн дуугаа сая дуулж дуусав. Энэ миний эргэн ирэлтээс хойших анхны тоглолт учраас үнэхээр сэтгэл хөдлөл өндөртэй байна. Тайзан дээр зогсох, олны баяр баясал, гайхалтай хөгжим гээд үнэхээр их санасан. Бүгдийг нь үнэхээр санасан.

"Аааа~ өнөөдөр ингээд дуусаж байгаад итгэж чадахгүй нь ээ. Дуусгамааргүй л байна" хэмээн орилоход хүмүүс дэмжинэ. Энэ яг л өмнө нь болсон завсарлагааны өмнөх тоглолтын орой шиг санагдаж байна.

"Ахмм. Энэ боломжийг ашиглан бүгдэд нь талархсанаа хэлмээр байна. Бүх хүнд өнөөдөр ирсэнд, ялангуяа сүүлийн хоёр сарын турш дэмжиж байсанд" хэмээн намайг хэлэхэд бүгд үхсэн мэт чимээгүй болчихов.

"Тэр үед энэ тухай ярих ёстой байснаа мэдэж байнаа. Энийг та нараас нуухыг хүсээгүй, гэхдээ бид харилцаагаа нууцаар хайрлаж, хамгаалж үлдмээр байна. Зарим нь хэдийн орхисныг мэдэж байнаа, урмыг чинь хугалсандаа уучлалт хүсье, харин миний азжаргалыг хүлээн зөвшөөрч үргэлжлүүлэн намайг хайрлаж дэмжихээр шийдсэн хүмүүстээ чин сэтгэлээсээ талархлаа. Бас Жонханыг бүдүүлэг сэтгэгдэл, муу хүмүүсээс хамгаалсанд баярлалаа. Та нар үнэхээр гайхалтай хүмүүс бүгдэд чинь хайртай шүү" би тоглолтын залыг тойруулан харахад бараг л бүх хүмүүс уйлж, урмын үг хэлж байв.

Миний ч нүдэнд нулимс цийлэгнэж үүнийгээ нуухыг хүссэнгүй. Шүтэн бишрэгчид минь надтай хамт байгаад би хэр их талархаж буйг минь тэд хараасай гэж хүсэж байна.

"Алив л дээ битгий уйл. Эцэг эх чинь та нарыг гэртээ хавдсан нүдтэй орвол санаа нь зовно шүү дээ. Та нарыг уйлуулсан гээд намайг үзэн ядаж магадгүй" хэмээн тоглоом хийн тэднийг инээлгэж "Би ийм байхад илүү дуртай. Та нар миний өмнө уйлах биш инээж байхад" гэхэд тэд "Бид Scoupsт хайртай" хэмээн орилж эхлэв.

"Би ч бас та нартаа хайртай гэхдээ намайг битгий ингүүлээрэй, найз залуу минь хардаж магадгүй шүү" хөмсөг зангидан хэлэхэд тэд дахиад инээлдэнэ.

"Бас кафед тэдний санал болгосон үнэгүй уух зүйлийг битгий аваарай, төлж байгаарай. Эзэнд нь орлого хэрэгтэй бас Жонханд миний тоглолтын тасалбар, бүтээгдэхүүнийг худалдаж авах мөнгө хэрэгтэй. Учир нь түүний бардам зан надаас үнэгүй зүйлс авахыг нь зөвшөөрдөггүй юм. Тиймээс гуйя, би хайртыгаа миний зүйлсэд хэт их мөнгө үрээд ядуурчихаасай гэж хүсэхгүй л байна" миний инээн хэлсэн үгсэд тэд бүр ч чанга инээж байлаа.

Фенүүдтэйгээ салах ёс гүйцэтгэхээс өмнө тэдэнтэй их ярилцсан.

"Баярлалаа! Бүх Couprang нартаа хайртай гэдгийг үргэлж санаж яваарай. Бас Жонхан, чамдаа илүү хайртай шүү хонгор минь" тайзны голоос орилон бөхийж тэд нэрийг минь дуудан орилж байлаа. Дараа нь намайг хувцас солих өрөөнд ороход өрөөний яг голд над руу ямар ч хувиралгүй харах найз залуу минь зогсож байв.

"Сая хэлсэн зүйлс чинь юу байваа?" Жонхан элгээ эвхэж, хөмсгөө өргөсөн байдалтай харав. Би сандран инээлээ.

"Өө бид танд баяр хүргэх гэж байлаа. Гэхдээ хүлээж болно гэж бодож байнаа" Мингьюгийн хоолой түүний ард зогсох бусадтай нийлэн сонстов.

Тэд бүгд инээмсэглэлээ нууж байхыг нь олж харлаа. Тусламж хүсэн Үжи рүү харсан ч тэр ч бас ёжлон инээсэн юм.

Жошуа инээхгүйг хичээн "Чи өөрийнхөөрөө байлаа Күпс. Одоо харин чамд сэрүүцэж бас хувцсаа солих 10 минут өгье. Бид коридорт хүлээж байя"

Урвагчдыг дээ!

Нэг нэгээрээ тэд өрөөг орхин гарч "Өө бас хувцасны өрөөнд хийхгүй шүү" хэмээн Хушигийн хэлсэн үгсэд Жонхан буйдан дээрээс дэр авч шидээд өнөөх нь хаалга онов.

Би хоёул үлдсэний дараа Жонхан над руу хараад "Тэгээд!??"

Би түүний хажууд очоод гараас нь барин "Уучлаарай даа хонгороо. Фенүүд чиний тухай мэдээд аль хэдийн хайрладаг болчихсон л гэх гэсэн шүү дээ. Би зүгээр л тэднээр тоглож байсан юм. Уучлаарай" хэмээн эрхлэнгүй хэлэхэд тэр нүдээ эргэлдүүлэн санаа алдлаа. Би аль хэдийн ялсанаа мэдэж байна. Тэр миний ийм байдлыг эсэргүүцэж чадахгүй ээ.

Тэгээд над руу харан "За яахав...бас Күпс" гэснээ инээмсэглэж "Би чамаар үнэхээр бахархаж байна бас улам илүү хайрлаж байна" гээд хацарт минь хүрэн ойртоод үнссэн юм. Би тэсэлгүй буцаан үнсэнэ мэдээж яаж сахиусан тэнгэрийнхээ үнсэлтийг мартаж чадах билээ. Замбараагүй бас ширүүн үнсэлт ийм л үед дуртай. Аль хэдийн өмд бариад эхэллээ. Түүнийг амтлахын тулд бэлхүүсийг нь өөртөө татахад тэр буцаан түлхээд

"Явж усанд ороод хувцсаа соль. Бусад маань биднийг хүлээж байгаа" хэмээн хэлчхээд буйдан дээр очиж суугаад өмдний цаанаас товойх зүйл рүү заан "Бас чи магадгүй үүндээ санаа тавихыг хүсэж байгаа байх"

Би ёжлон инээгээд "Хамт шүршүүрт орж үүнд тусалбал яаж байна даа?"

Тэр ч бас ёжлон "Хуши хувцасны өрөөнд хийхгүй шүү гэсэн. Өө бас чи хэтэрхий эрт зарласны чинь төлөө одоо яв даа"

Би толгой гудайлган үлдэв. Хэзээ миний сахиусан тэнгэр ийм хорон чөтгөр болчихов оо. Би ёолон алчуураа аваад Жонханы инээх дууг сонсонгоо Хушиг хараан угаалгын өрөө оров. Надад үнэхээр хэрэгтэй байсан болохоор угаалгын өрөөний хаалгыг хааж шуудхан хүйтэн шүршүүрт орж эхлэв.

Танил гар дундуур орж ирэх хүртэл хүйтэн шүршүүрт хэр удаан зогссоноо мэдэхгүй нь.

"Чи хангалттай удлаа. Халууныг гоожуул энэ арай л хүйтэн байна" хэмээн Жонханы бутнахыг сонсоод температурыг өөрчлөхөөр гараа явуулав.

Ханни ойрын өдрүүдэд илүү зоригтой болж байгаад яаж гомдоллох билээ. Түүнийг өөртөө итгэлтэй, аливааг шинээр санаачилж байхад нь дуртай.

Эргэж хараад сахиусан тэнгэрээ ямар үзэсгэлэнтэй болохыг гайхахгүй байж чадсангүй. Тэр аль хэдийн шүршүүрт норчихсон нүцгэн зогсож байсан юм. Энэ харагдах байдал үнэхээр гайхалтай. Тэр миний толгойг доошлуулан уруул дээр минь үнсэх хүртэл би түүн рүү амаа ангайн ширтэж байлаа. Нэг гараараа түүний нарийхан бэлхүүсийг ороож нөгөө гараараа түүний хацрыг илбэнэ.

Санал болгосон зүйлээ хийхэд тийм ч удсангүй. Халуун шүршүүр доор хайр дүүрэн түүнийг үнсэж, тэмдэг тавиад л, хүчтэйгээр араас нь хийх мэдрэмж. Бахархал минь түүнийг миний нэрийг хэлэн гиншихэд хүргэнэ.

Сэтгэл ханамжтай хайрынхаа дараа бид жинхэнээсээ шүршүүрт орохоор шийдэв.

Угаалгын өрөөнд хувцсаа өмсөж байхад Ханни "Чи Шуаг уурлана гэж бодож байна уу?"

Би толинд харж "Магадгүй ээ. Алив бид хурдлах хэрэгтэй үгүй бол Үжи бидний толгойг тас цавчина шүү"

Хаалга руу алхаж байхад Хан гэнэт хальтрах шахан зогсож би түүнийг мөргөж орхив.

"Үнэхээр үү залуусаа!?? Та хоёр 10 минутын л завсарлага авах ёстой болохоос биш..." Жошуа уурлаж эхэлсэн ч үгээ хэлж дуусахаас нь өмнө Согмин нөхрийнхөө амыг дарчихав.

"Наанаа битгий зогсоод байгаач. Миний охин зочид буудалд биднийг хүлээгээд байна. Наад бөгсөө хурдан хөдөлгө! Ханыг эс тооцъё тэрний бөгс одоо ч өвдөж байж магадгүй" гэж Жихүүн хэлэхэд бүгд инээлдэж найз залуу минь улайж орхилоо.

Ханы улайсан нүүрийг цээжиндээ нааж тэдний шуугианыг таслан "Шоолохоо боль залуусаа. Явцгаая. Би өлсөөд байна"

"Мэдээж өлсөлгүй яахав. ШАРГУУ ажилласан юм чинь" гэсэн Сынгваны онцлон хэлсэн үгэнд бусад маань улам л чанга инээнэ.

Хувцас солих өрөөнөөс гарч зогсоол руу очихоор коридороор алхаж байтал Хуши эргэж харан биднийг шоолоод эхлэв. Түүнийг амаа нээхэд ямар ч сайхан үг гаргахгүй гэдгийг би хэдийн мэдэж байлаа.

"Би та хоёрыг битгий хувцасны өрөөнд хийгээрэй гэж хэлсэн байхаа гэтэл та хоёр хувцасны угаалгын өрөөнд хийхээр шийдсэн байжээ?? Янзтай" тээр миний зөв байгаа биз. Тэнэг амаараа ярьсан зүйлээсээ больж нөхрөөсөө толгойн дундуураа цохилт авчихлаа.

Би толгойгоо барин над руу муухай харах Хушиг шоолж "Баярлалаа Үжи"

Бид одоо машинаар зочид буудал руу явж байна. Жонхан намайг налан хацар дээр үнсэнэ.

"Асуухаас чинь өмнө, бүх зүйл зүгээр дээ. Бүх зүйлд чамд баярлалаа гэж хэлэхийг хүссэн юм. Чи миний хэдэн жил хайрлаж байгаа алдартай уран бүтээлч гэдгээ мэднэ дээ одоо харин найз залуу минь. Би зүгээр л хэтэрхий азтай" хэмээн гэнэт хацраа улайлган байж Ханни хэлэв.

"Энэ чамайг дээрдүүлнэ гэвэл, нүд минь чам дээр тогтсон даруйд л би чамд дурласан. Анх харахад чи хэр үзэсгэлэнтэй байсныг одоо ч санаж байна. Энэ бүх хугацаанд надтай хамт байсанд баярлалаа. Хайртай шүү Ханни" би түүний хацрыг энхрийлэн илэв.

"Зааза наадах чинь хангалттай сайхан байна. Гэхдээ би та хоёрыг болиулна! Ахиад ингэхийг чинь хармааргүй л байна шүү. Бүр залхаж гүйцлээ. Миний машинд ч биш шүү. Хэдийн манай зочны өрөөний цэвэр ариун байдлыг сүйрүүлж орхисон. Тиймээс өөрийнхөө өмч рүү та хоёрыг халдахыг зөвшөөрөхгүй" хэмээн Жошуа бидний яриаг таслан хэлэв. Би түүний нүдээ эргэлдүүлэхийг харж бас Согмины үхэлд хүргэм инээх хариу үйлдлийг сонслоо.

"За яахав. Бид биеэ зөв авч явъя...одоохондоо" гэж би нүдээ эргэлдүүлэн байх Жошуаг шоолох гэж хэллээ.

Жонхан Жошуад сонсгохын тулд чангаар "Би ч бас чамд хайртай" хэмээн шивнэв.

"БОЛИОЧ! ТАНГАРАГЛАЯ!" бас нэгэн орилох дуу жолоочийн суудал дээр суух Жошуагаас ирж бид бүгд түүнийг шоолон инээнэ.

[Муу орчуулсан байж магадгүй ч би энэ хүрээд орчуулгаа түр завсарлахаар шийдлээ ххах. Нэг хэсэг нь л 4400 гаруй үгтэй гэхээр цаг заваараа оруулдаг надад ч хэцүү удаан хүлээх та нарт ч хэцүү.

Гэхдээ бүр орхихгүй. Үнэхээр завандаа тааруулаад чадахаараа орчуулахыг хичээнээ.

Бас өөрийнхөө бичсэн Svt...за бараг л Jeongcheol шиптэй бичвэрээ нийтэлнэ гэж бодож байна🤍🤍 удахгүй ээ вхихих]

Comment