13. Гайхалтай хүн...

"Хайр аа~ Явцгаая..."

     Жонгүг цүнхтэй зүйлсээ машины ард хийнгээ над руу харан инээмсэглэнэ.

     Нар дээрээс дулаан илчээрээ биднийг ээж, зуны сайхан уур амьсгал өдрийг улам л сайхан болгоно. Харин би Сүбиний гарыг Микид атгуулав. Бидний зугаалганд Мики, Тэхён бас хоёр нууц хүн явж байгаа юм.

     Жонгүгт тэр хоёрын тухай хэлээгүй. Хэлчихвэл тэр явахгүй шүү дээ.

"Сүбин Мики, Тэхён хоёртой хамт явъя гэсэн."

Намайг ийн хэлвэл Жонгүг толгой дохиод "Ойлголоо. Баяртай Сүбин-а..." хэмээн Сүбин рүү даллах аж.

Сүбин ч бас Микигийн гараас атгангаа эгдүүтэй гэгч нь даллаж байх нь тэр.

Аав, хүү хоёрын ээлжит эгдүүрэл...

Удалгүй Мики, Сүбин хоёр Тэхёны машинд сууж, харин би өөрсдийнхөө машинд суун бид хөдөлцгөөв.

"Жонгүг-а..."

"Мм?"

Тэр зам руу анхааралтай ширтэх агаад түүний гаран дээрх шивээс илхэн үзэгдэж байлаа.

Би түүний бүх зүйлд дуртай. Эд, эс бүрийг нь хайрладаг гэвэл итгэх үү?

"Чи Эриг юу гэж боддог вэ?"

     Үнэндээ энэ жижигхэн зугаалгыг Жимин хичээнгүйлэн бэлдсэн юм. Тэр тухайгаа ч надад хөнгөхөн санаа алдалт, жижигхэн инээмсэглэлтэйгээр тайлбарлаж билээ. Тийм болохоор би түүнд зориулж Жонгүгийг, Тэхёныг бас Микиг хүртэл ятгасан.

     Тэхён, Мики хоёрт Эригийн тухай бүх үнэнийг хэлсэн ч Жонгүгт л хэлж чадаагүй...

     Мэдэхгүй юм даа. Бидний харилцаа буцаад цэцэглэж байхад тэр эмэгтэйн тухай ярьж замхруулахыг хүсээгүй юм.

"Хөөе! Ийм гоё өдөр муухай юм битгий ярь л даа."

Тэр хөмсөг зангидан над руу хальт харан хэлчхээд буцан зам руу ширтэв.

"Чи надад уурлаад байгаа хэрэг үү?"

Энэ арга бол хамгийн найдвартай нь...

Би үргэлж л ингэдэг байсан. Түүнийг уурлах бүрт гарыг нь атгаад чин сэтгэлээсээ инээмсэглэж өгдөг. Харин тэгэх бүрт минь энэ хүн инээхгүй байж чаддаггүй юм даа...

Би түүний сул байх гараас нь атган, машин барьж буй царайлаг төрх рүү нь анхааралтай ширтвэл тэр тэвчилгүй инээж орхив.

"Сэра... Ингэх муухай шүү!"

"Дуртай байдаг юм байж!"

Намайг ингэж хэлэхэд тэр толгой сэгсрэн нухацтай царайлаад "Битгий анхаарал сарниулаад бай..." гэлээ.

За яахав...

Чимээгүй л явахаас!

"Би боддог байсан юм."

Хүнийг битгий анхаарал сарниулаад бай гэсэн байж өөр ярьж гэнэ...

"Юу гэж?"

Би түүний хурууг оролдонгоо асуувал тэр инээмсэглээд "Ирээдүйд хуримын бөгж өгөх хүн минь зөвхөн чи байгаасай гэж..." гэв.

"Зөвхөн чи л байсанд баярлаж байна."

Түүний үгийг сонсоод би зүүн гарныхаа ядам хуруун дахь бөгжөө харан инээмсэглэлээ.

"Чи мэдэх үү? Хонгор минь... Чамтай уулзаад би энэ амьдралаас нэг л зүйлийг хүсэх болсон."

"Юуг?"

Түүний хариуг хүлээн хурдан цохилж буй зүрхээ чагнан суувал тэр гарыг минь атгаад "Чамайг..." гэх нь тэр.

"Чиний хүсэл биелсэн шүү дээ. Одоо би чиний эхнэр..."

     Бид үргэлж л бие, биедээ шунадаг байсан.

     Харвал ойртохыг, ойртвол хүрэхийг, хүрвэл тэврэхийг, тэвэрвэл үнсэхийг хүсдэг.

      Эхлээд зүгээр л танил байсан бол дараа нь найзууд тэгээд хосууд болсон. Хосуудын харилцаа ч бидэнд хангалттай байгаагүй учраас бид гэрлэсэн.

     Жонгүг бид хоёр хамтдаа их олон жил болсон хэрнээ одоо ч энэ бүгд анхных мэт хэвээрээ байдаг.

     Тэр үе шиг догдолж, сандарч, мэдэрдэг.

"Тэгсэн ч гэсэн би чамайг хүссээр л байна. Үхэн үхтлээ чинийхээ гараас л атгаж амьдармаар байна... Яг өмнөх шигээ гарыг минь атгасаар байгаарай... Өвөө эмээ болсон ч, өтөлж хөгширсөн ч үргэлж минийх байгаарай."

Би түүний үгэнд зүгээр л толгой дохив.

     Миний бодлоор бидэнд тохиолдсон хуурамч салалт, жихүүцэл төрүүлэм муухай мэдрэмжүүдээр дүүрсэн саяны явдал маш том шалгуур байсан гэж бодож байна.

"Тэд тэд л байг. Бид бид л байя! Бидний хайр новшийн ээдрээтэй ч гэсэн би энэ хайрын ээдрээнээс гармааргүй байна."

Түүнийг үргэлжлүүлэн ингэж хэлэхэд би бас л толгой дохив.

     Би ч бас гармааргүй байна.

Хайр бол ээдрээтэй новш ч гэсэн би дуртай.

    Энэ хэдий толгой эргүүлж, мэдэхгүй замыг их гаргаж байсан ч бид салаа замаар алхаагүй шүү дээ. Алхсан байж болох ч зам дуусч уулзвар ирэхэд бид огтолцох л болно.

"Хөөе... Толгой дохиод л байх юм. Надад хайртай гэж хэлж болохгүй байна уу?"

Жонгүг хошуугаа унжуулан гомдоллоход би инээд алдав.

Их романтик байсан юм сан.

"Хайртай гэж хэлбэл чи яах юм?"

Тоглоом хийсэн өгүүлбэрт минь тэр инээмсэглээд "Чамайг надад хайртай гэж хэлэхэд би тэнгэр дээгүүр алхдаг. Сэра... Үүрд гэж хэлээч!" гэх нь тэр.

Харин би юу ч хэлэлгүй халуу шатах хацраа дарвал Жонгүг машинаар дүүрэн инээчхээд дахин ам нээлээ.

"Чамайг надад хайртай гэж хэлэхэд би төсөөлшгүй их догдлолд живдэг. Хэзээ ч өөрчлөгдөхгүй гэж хэлээч!"

"Чи өнөөдөр буруу хөл дээрээ босчихсон хэрэг үү?"

Би түүний духан дээр гараа тавихад тэр зам руу харсан чигтээ уруул дээр минь үнсээд "Хэлэхгүй хэрэг үү?" гэв.

"Ойлголоо... Би чамд хайртай. Жон Жонгүг! Хэзээ ч өөрчлөгдөхгүй. Бас үүрд байх болно~"

***

Удалгүй бид Жимин, Эри хоёрын байрлах зуслангийн байшинд ирлээ.

"Ингэхэд энэ хаанах юм бэ?"

Жонгүг машины цонхоор байшин руу харж байснаа Эриг олж хараад хөмсөг зангидав.

"Ямар новш нь вэ?"

Тэр хүндээр амьсгалан над руу харахад нь би толгой дохьлоо.

"Тэр хорт хавдартай. Харж байна уу? Тийм зүйл хийсэн шалтгаан нь энэ. Жонгүг-а... Би уучилсан!"

Би түүнийг өөр лүүгээ харуулан хацарт нь алгаа наана.

"Сэра! Тэр биднийг салгах шахсан. Би үнэхээр түүнд дургүй!"

Тэр хөмсгөө зангидан уурлаж, харц нь ширүүн байгаа ч томоотой гэгч нь суух аж.

"Эри чамайг л хайрлаж ирсэн шүү дээ. Жонгүг... Би гуйж байна. Тэгэх үү? Түүнд муухай хандахгүй байя. Амьдралынх нь сүүлийн хэд хоног жаргалтай байг л дээ. Мм?"

Намайг хацрыг нь зөөлнөөр илсээр хэлвэл тэр гараас минь татан уруул дээр минь үнсэж орхив.

"Чи сахиусан тэнгэр хэрэг үү? Яагаад ийм сайхан сэтгэлтэй байдаг юм? Чамайг минь ямар их өвтгөсөн билээ дээ?"

Түүний үгс чихэнд минь хөгжим аятай эгшиглэн цэцэг дэлбээлүүлэх шахна.

Би хариуд нь инээд алдан толгой сэгсэрлээ.

"Миний эхнэр хүсэж байвал би хийнэ. Чи жаргалтай байна гэвэл би хийж өгье!"

***

Далайн эрэг, зуслангийн байшин, дулаахан уур амьсгалтай тун сайн хоршино...

Тэхён, Сүбин, Жонгүг гурав далайн эрэгтэй ойрхон тоглох бол би тэднийг түшлэгтэй сандал налан суугаад ажиглаж байлаа.

"Жимин-а... Чи тийшээ очихгүй юм уу?"

Хажууд минь суух Эри ийн ам нээхэд түүний хажуунаас алхам ч холдохгүй байгаа Жимин толгой сэгсрэв.

"Тоглож байгаад ир л дээ. Би хармаар байна."

Түүний үгэнд Жимин эргэлзэнгүйгээр хөгжилдөн тоглох тэднийг удаанаар зүглэх аж.

Тэр Эрид их хайртай.

"Ирсэнд баярлалаа. Сэра..."

"Зүгээр дээ. Хэн ч ингэх л байсан шүү дээ."

Би хажуу тийш түүн рүү харвал тэр хөхөрч, хавдсан нүдээрээ далайн эрэг тийш ширтэн, хойш сандалны түшлэгээ налаад "Чи болохоор л ирсэн. Чи биш байсан бол над дээр ирэхгүй байх байсан юм. " гэв.

"Одоо өнгөрснийг бодоод хэрэггүй дээ. Жонгүг бид хоёр чамайг уучилж байна."

Би гараа явуулан түүний гараас атгавал Эри нулимс унаган санаа алдана.

"Б..Баярлалаа..."

"Надад биш Жиминд л баярлах хэрэгтэй."

"Тийм ээ... Жимин бол гайхалтай хүн. Тэр намайг үхэхийг мэдсэн ч хайрласаар л байгаа. Үнэхээр гайхмаар..."






>>>

Comment