12. Ярилцаад үз!

Дэлхийн нэг талд хүмүүс энэхүү зөөлөн бөгөөд намуухан цастай шөнөд дурладаг бол нөгөө талд энэ үнэхээр түгшүүрт шөнө болон хувирсан. Тэрхүү түгшүүрт шөнийг туулах хүмүүсийн нэг болох Жисү Санаг хайхаар хотоос гарах гэж байснаа гэнэт л замаасаа хазайн зогслоо. Утсаа гаргаж ирэн асаахад Санагийн зураг угтах бөгөөд энэ нь түүнийг нэг зүйлд эргэцүүлэхэд хүргэв.

Өөрийгөө бодохыг хүсэж байгаа ч, энэ зураг намайг үргэлж гацаадаг. Хүн бүхэнд хайрлагдах алдартны биш эгэл жирийн ахлах сургуулийн сурагчийн зураг боловч надад үнэ цэнтэй санагдах нэгний инээмсэглэл шингэсэн зураг учир. Нэг л мэдэхэд өөрийнхөө жаргалд биш, түүний жаргалд шунадаг болчхож...

Жисү зургаа харан инээх аядснаа болин хэн нэгэн рүү залгасаар" Ах чинь үүнийг мэдвэл яах бол, Юн Жихан?" хэмээн жуумалзав.

Утасны цаана байх охин түүнд л сонсогдохоор" Өөрт нь биш дүүгийнх нь болзоот хөвгүүнд сайн байсныг мэдвэл Сана биш ах л алга болох байсныг мэднэ биз дээ? Надад Бү Сана биш ах чухал. Бас сайн охин чинь энэ өвлийн хүйтэнд хөдлөө. Хурдхан шиг манай лагер луу оч!" ийн хэлчихээд утсаа таслах аж.

Тэрээр Сынгванд хэн түүнийг хорлосон, одоо Санагийн араас явах гэж буйгаа хэлээд хэсэг ажна. Дараа нь Жонхан руу юм бичих гэж байснаа болин, урд суух жолоочийгоо үргэлжлүүлээд яв гэсэн нь шийдвэрээ өөрчилсний илрэл ажээ.

"Би нэг удаа зай тавьж өглөө. Тэсэхгүй нь ээ. Би чамайг хамгаалъя."

Энэ үеэр Жонхан Гюүригийн тусламжтай цагдаагийн газраас гарах бөгөөд найзуудынхаа цугласан газар очихоор такси барина. Гюүри замдаа болсон бүх зүйлийг яалт ч үгүй хэлж, Вонүд сайн гэх Санагийн талаар сонсмогц Жонхан үг ч дуугарахад хэцүү болсон. Тэд очин очтолоо нэг ч үг солилцоогүй нь эвгүй ч, хэн хэн нь нэгнийгээ буруутгах гэж оролдсонгүй.

Таксинаасаа буух үед Жонхан түрүүлж ам нээх ба урагш харсан чигтээ" Би яагаад шохоорхолд ингэж их нөлөө үзүүлээд байгаа юм бол?" гэлээ. Түүний анх удаа ийм гунигтай бөгөөд хоосон харцыг олж харах Гюүри түрүүн хэлсэн зүйлдээ дахин харамсаж эхэлнэ.

"Учир нь чи Санатай их дурсамжийг бүтээж, дассан болохоор. Би үүнийг хайр эсвэл дурлал гэж хэлэхгүй ээ. Гэхдээ Санаг гэх чиний сэтгэл энэ хоёр үгнээс ч нандин."

"Үгүй ээ, шохоорхол бол зүгээр л уйдаа гаргах тоглоом мэт зүйл."

"Сынчол бид хоёрын үерхэл ч гэсэн тийм л байсан. Харин одоо тэр уйдаа гаргах тоглоом нь маш том орон зай болчхож."

"Гэхдээ та хоёр бол ойлголцохдоо сайн шүү дээ. Бид хоёр шиг эсрэг тэсрэг хүмүүст бол энэ шал өөр хэрэг. Түүний намайг гэх сэтгэл энэ нандин зүйлийг үнэ цэнгүй болгож чадна шүү дээ."

Гюүри энэ үгийг л хүлээсэн мэт дулаанаар инээн" Тэгвэл Жисү шиг л хичээ. Тэр яг одоо өнчин ч гэлээ шохоорхлоо хайр болгох гээд Санагийн араас явсан." гэх нь Жонханыг хөмсгөө зангидахад хүргэв. Тэд аль хэдийн байшингийн үүдэнд ирсэн ч Жонхан Гюүригээс саяны үгийг дахин лавлана.

Гюүри нүдээ эргэлдүүлэн" Эмо Жонхан надад таалагдсан юмсан. За за, тэр ч яахав. Хартай залуу минь, Жисү чиний найз учир чамд туслана." ийн хэлээд дотогш орох нь тэр. Түүнийг дотогш орох үед дүү нь угтах ба царайнаас нь харвал айсан байгаа нь илт!

Сынгван Жүн Жихүн гурав дүүгийнх нь зүг хорсолтой гэг чинь хараад гарах бол Сынчол Гюүриг хөтөлсөөр Жонханд ойртон" Биднийг гарах үед цаг хугацааг зогссон гэж ойлго. Дүүдээ ямар байгааг нь асуу. Санад юу болсон талаар ч бас асуу." гэж хэлэв. Бүгд гарч охин амьсгаа авахтайгаа болох ба Жонхан түүний урд суусан нь ам нээхэд нэг төрлийн тусламж гэсэн үг.

"Юу... би... нөгөө танд хэлэх-"

"Хоолоо идсэн үү?" Ах нь юу ч болоогүй мэт л яриаг нь тасалж ийн асуухад тэр багагүй их гайхсан ч бардам зангаа хаялгүй:

"Сана лагерийн зам дээр байгаа. Би энэ бүхнийг хийсэн." гэж хэллээ. Гэхдээ энэ нь түүний доторх чулууг авч чадсангүй.

"Хоолоо идээгүй байж. Би чамайг хоолоо идэхгүй бол яана гэдэг билээ?"

Охин хариулахгүйг хичээх ч ахынх нь харц аргагүй байдалд хүргэн" За за за. Нэг амьсгаагаар NCT хамтлагийн хорин гурван гишүүнийх нь нэрийг уншуулдаг. Ахаа, та ер нь ямар яргачин юм бэ?"

"Харин тийм ээ, чиний бие мах бодийн төлөө үнэхээр яргачин болж дууслаа... Одоо харин хоол авч идэх үү? Жантай гоймонгийн хүргэлт хорин дөрвөн цаг тэ?" Ах дүү хоёрын халуун дулаан яриа ийнхүү үргэлжлэх ба удалгүй Жихан түүнд өөрийнхөө том нууцыг хэлэхээр шийдэв. Удалгүй тэд яриагаа эхэлж охин бүгдийг эхнээс нь ярилаа.

"Өмнө жилээс хойш дээд ангийн эгч нар дээрэлхдэг болсон. Танд хэлбэл бөөн хэл ам болоод ээж ахиад л шилжүүлнэ биз. Тэдний хэлснийг биелүүлэхээр гайгүй байдаг ч үргэлж доромжилно... Гэхдээ зүгээрээ, сонсоход хэцүү ч нөгөө чихээрээ гаргах амархан."

"Би зун англи хэлний сургалтдаа сууж байгаад нэг хүүтэй танилцсан юм л даа. Бид нэг баг болохоор хамт цагаа өнгөрүүлэх нь их ч гэлээ түүнд дасаад байсан болохоор жоохон айсан. Намайг өөртөө дурлуулчхаад жоохон охинтой хөтлөхөөс ичих вий гээд. Гэтэл тэр надад сэтгэлээ илчлэхээс гадна шууд л үерхэх санал тавьсан." Үүнийг сонсох Жонхан өөрөө ч мэдэлгүй" Галзуу амьтан бэ?" гэх нь Жиханд үнэхээр инээдтэй санагдсан бололтой. Тэр доош харан инээхэд Жонхан хоолойгоо зассанаа үргэлжлүүл гэх нь бүр ч ХӨӨРХӨН.

"Тэр сарын өмнөөс нөгөө эгч нарын талаар мэдчихээд надад санаа зовсондоо манай сургуульд шилжиж ирсэн... Энэ үеэс л би Юн Жихан биш болсон юм байна лээ. Та хоёрыг байхгүй хойгуур Вонү ах сургууль даяар үерхлээ илчилчихсэн. Тэд нартай таарах үедээ ах намайг хамгаалдаг нь үнэхээр дулаахан. Гэтэл дээд ангийн эгч нар гэнэт сайн ханддаг болсон ч миний зүрхээр тоглосон гэдгийг сүүлд мэдсэн байна лээ. Сана тэр хоёрын зураг, чат гэх худал зүйлсийг үзүүлж байсан ч би Вонү ахад итгэсэн. Тэр өдрийг хүртэл... Таныг худлаа ч гэсэн хөлийн боолтоо солих хойгуур Сана гэрт нэг хүнтэй Вонү ахын талаар ярихад би буруу зүйл хийчихсэн. Ийм аймшигтай зүйл хийсэндээ итгэж чадахгүй байгаа ч, ахаа намайг уучлаарай."

Жонхан энэ бүхнийг сонсчхоод өөрийгөө ямар муу ах вэ гэж зүхэхтэйгээ зэрэгцэн Вонүд одоо хүртэл талархана. Түүний зодсон нэгэн дүүг нь хамгаалж байж шүү дээ. Харин охин одоо л сэтгэл амар болж, дахин инээв. Яг л бүх зүйл дууссан мэт.

Сургуулийн дээрэлхэлт гэдэг сэтгэлд арилдаггүй шарх ч, чамайг гэх хүн гарч ирвэл тэр шарх ядаж л ленттэй. Харин хэзээ ч битгий өс хонзондоо хорсож бусдыг өвтгөөрэй. Тэр чинь л дээрэлхэлтийн эх үүсвэр юм шүү дээ.

Даарч байна. Хэдхэн алхмын цаана гэхэд л би хөлөө дийлэхээ больж газар унах нь. Яагаад арав биш ээ хорин мянга орчим алхчхаад байхад ямар ч машин үзэгдэхгүй байгаа юм бэ?

Арван нэгдүгээр сарын сүүлийн өдөр ч үнэхээр хүйтэн байна шүү. Яг одоо биеийн дулаан минь бараг л үгүй болчихсон бөгөөд дотроос минь юу гэхийн аргагүй мэдрэмж бүхэлдээ эзлэгджээ. Хөлөө чирэнгээ хамаг хүчээ шавхаад алхах надад тэр л хэрэгтэй байна.

Зүгээр байгаагаараа догдлуулах Жон Вонү, хийх үйлдлээрээ догдлуулах Хун Жисү, инээмсэглэх царайгаараа догдлуулах Ким Мингюүгийн аль нь ч биш ээ. Зөвхөн чи.

Үнэхээр их ядарч туйлдан, газар ойчих үед минь доороос хүйтэн цас тосоод авлаа. Унасан ч нүд үл хаагдах ба салхины чимээ цас орох үзэгдэлтэй үнэхээр төгс зохицож байна. Аажим аажмаар хөл гэх зүйл минь хяналтаас гарч надад хий дэмий бодлоос өөр зүйл байхгүй болсон.

Шинэ жилийн үдэшлэг, өсвөр насны хайр дурлал, инээх хүсэл, удирдах бие гээд л. Бүгд салхины урсгал дагуу хийсчихлээ.

Зам дээр хөдөлж ч чадахгүй хэвтэх надад машины чимээ, гэрэлтэх гэрэл мэдрэгдэнэ. Сонгогдохгүйг нь мэдэж байгаа ч дотроо" Туслаарай" гэх минь өрөвдөлтэй юмаа.

Гэхдээ л үгийг минь тод сонссон мэт машин тоормослох ба одоо л нүдээ аньж чадах нь дээ. Хүйтэн гэх зүйлийг ч мэдрэхээ больсон нь сайн.

Би мэдэрсэн. Жонханыг байхгүй бол хоосорч, харахгүй бол өвдөнө гэдгээ.

"Би сайн хүнээ буруу таамаглажээ."

A/n: Teu-hiii, tteokbokkis.

🌈Энэ шөнө update өгөх миний зуршил боллоо. Үнэхээр уучлаарай.

🌈Өөртөө бол их л сургамжтай хэсэг биччих шиг боллоо. Та нарт таалагдсан болов уу?🥺

🌈Ямар ч байсан Жисү бол та нарт ёстой их саад болно оо. Манай хүн чинь бас Сана даа хөөрхөн сайн болохоор хэцүү2😌😂Би одоо хүртэл хэний тал гэдгээ мэдэхгүй хха.

🌈Гэснээс та нарт ер нь аль дүр нь илүү их таалагдаж байна?/ Надад бол манай Жүн л хайр😙🖤/

🌈За тэгээд бас бичвэрийг минь уншиж буйд маш их баярлалаа. 사랑해 떡볶이💜

___________
✍︎︎2021.08.17
☺︎︎Written by Park Seol
All right reserved
@Teu_hi
__________

vote☟︎бүү мартаарай

Comment